Улаанбаатар хоттой ойр байрладаг бурхан шашны сүм хийдүүд болох Манзушир хийд болон Аглаг бүтээлийн сүмээр GoGo мэдээний агентлагийн сурвалжлагын баг зочиллоо.
Хувийн өмчит Аглаг бүтээлийн сүмд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байхад улсын гэх тодотголтой Манзушир хийдэд 1992 оноос хойш сэргээн засварлалт хийгдээгүй гэв. Уг нь хоёулаа л байгалийн үзэсгэлэн бүрдсэн уулын энгэрт байрлах аж.
Өдөр ирэх бүр өнгө засан сайжрах Аглаг бүтээлийн сүмд зочилсны дараа Халх Монголын Ар Утай хэмээн алдаршиж байсан Манзушир хийдээ сэргээн засварлаж, дотоод гадаадын аялагчдын зорьж очдог газар болгох юмсан гэсэн хүсэл эрхгүй төрлөө. Ер нь хариуцах эзэнтэй, дүрэм журамтай газар л хөгждөг аж.

МАНЗУШИРЫН ХИЙД
Төв аймгийн Зуунмод хотоос зүүн хойш 7.8 километр шороон замаар явж хүрэх Манзушир хийд нь жил бүрийн дөрвөөс арваннэгдүгээр сарын хооронд ажилладаг улсын төсвийн байгууллага юм. Төв аймгийн музейн харъяанд байх тус хийдийн туурийг 1998 онд түүх соёлын ховор нандин дурсгал гэж үзэн улсын хамгаалалтад авсан байна.
"2016 онд Төв аймгаас сонгуульд ялсан УИХ-ын нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө Манзуширын хийд рүү очих 7.8 километр шороон замыг хатуу хучилттай болгоно гэж тусгасан. Гэвч одоогоор сураг ажиг алга л байна" хэмээн тус хийдийн тайлбарлагч хэлэв.
1733 онд анх суурь нь тавигдаж байсан тус хийд рүү том хүн 1000, хүүхэд 500 төгрөгийн хураамж төлж нэвтэрнэ. 200 гаруй жилийн түүхтэй Манзуширын хийдийг 1937 оны хэлмэгдүүлэлтээр нураах үед 21 байгууламжтай байжээ. Өдгөө энэ газарт хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхдын зураг л үлджээ.
"Сүүлийн таван жилийн дунджаар жилдээ 11-13 мянга орчим зочин хүлээн авч, 6-8 сая төгрөгийн орлоготой ажилласан. 2010-2012 онд энэ тоо харьцангуй их, 16 мянгад хүрч байсан. Манай хийдийг зорих зочдын тоо буурсан шалтгаан нь сүүлийн үед хийдэд маань тохижилт, сайжруулалтын ажил хийгдээгүй. Мөн дотоодын аялагчид нэг очсон газраа буцаж очдоггүй зэрэгтэй холбоотой" хэмээн Төв аймгийн музейн тайлбарлагч, соёл судлалын докторант С.Ариунзул хэллээ.
Энд ирсэн зочид Манзушир бурхныг тахидаг байсан Зөөлөн эгшигт хэмээх их хийдийн үлдэгдэлд байрлах шашны музей, 2012 онд сэргээсэн Манзушир хутагтын Сэрүүн лаврин хэмээх барилга доторх Богд хан ууланд амьдардаг амьтдын музей, нэг удаа 1000 хүний хоол бэлтгэж болдог жасын том тогоо, уулын энгэр дэх хадан дээр сийлбэрлэсэн бурхдын зургийг үзэх боломжтой.
Биднийг очих үед шашны музей хаалттай байв. Байгалийн музейгээс шашны музей рүү чиглүүлэх модон зам нь элэгдэж хуучирчээ. Хашааны голд байрлах жасын тогооны ойр тайлбар байхгүй тул учир мэдэхгүй хүнд тун ойлгомжгүй харагдана. Хийдийн хашаан дотор байрлах хоёр саравч нь голдоо ширээгүй тул аялагчид зүлгэн дээр суун хооллож байв. Хийдийн хашаан дотор шинэ бүтээн байгуулалтын ямар ч ул мөр харагдсангүй. Ерөнхийдөө уг түүхэн дурсгалт газрыг үзэхэд их яарсан хүнд 30 минут л хангалттай.
Тус хийдээс Богд хан уулын ноён оргил Цэцээ гүн рүү зургаан километр замыг туулан гардаг тул амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байдаг гэнэ. Ядаж л тэдгээр аялагчдыг татах үүднээс хашаандаа амрах сандал, хоолны ширээ байрлуулж, цайны газар хүртэл ажиллуулж болохоор санагдана.
Харин хийдийн хажууд байрлах Овооны энгэр, Манзушир тур хэмээх хувийн өмчит амралтын газрууд хүн ихтэй харагдана лээ.
АГЛАГ БҮТЭЭЛИЙН СҮМ
Улаанбаатар хотоос баруун хойш 92 километр засмал зам, долоон километр шороон замаар явж хүрэх Аглаг бүтээлийн сүм рүү бид хөдөллөө. Төв замаас салж хийд рүү хүрэх уг шороон замыг засмал болгох ажил ид өрнөж байв. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Зам тээврийн яамтай хамтран Аглаг бүтээлийн сүмийн тохижилтыг сайжруулах ажлын хүрээнд уг замыг концессын гэрээгээр барьж байгаа аж.
Бурханч лам Г.Пүрэвбатын бүтээн байгуулж буй тус сүм нь 2011 онд ашиглалтад орсон ба өдгөө гадаад, дотоодын аялагчдын зорьж очдог газруудын нэг болжээ. Бид ажлын өдөр очсон ч хүн ихтэй байв. Тус сүм рүү нэвтрэхэд нэг хүний 5000 төгрөгийн хураамжтай.
Бүтээлийн сүм рүү дээш өгсөх явган хүний замыг хадгаар тусгаарлаж амрах сандал тавьжээ. Замд тус сүмийн шувуудад зориулсан хиймэл нуур байв. Хажууханд нь цайны газар, сүүдрэвч зэрэг байрлана. Замд хог хаях, тамхи татах, явган хүний замаас гарахыг хориглосон самбарууд ч олон таарлаа.
Бүтээлийн сүмийн хажууд хоёр ч шинэ байгууламж баригджээ. Удахгүй ашиглалтад орох эдгээр байгууламж нь сахиусны сүм, содон судлалын музей гэнэ. Мөргөлчид бүтээлийн сүмд орж сүсгээрээ ном уншуулж, бурхан шүтээндээ мөргөцгөөж байв. Уг сүмийн араас эхлэх хоёр километр орчим үргэлжлэх мөргөлийн замд 31 шүтээн бий. Уулын зам зассан тул сул шороо ихтэй. Гэвч аялагчдын ая тухыг хангах үүднээс чулуун зам тавьж байхтай таарлаа. Мөн зарим хэсэгт байгалийн хадыг засаж шат болгосон байв. Замд хогийн сав хангалттай олон харагдлаа. Шүтээн бүрийн дэргэд тайлбар байрлуулжээ. Ганц өөлөх юм нь тайлбарууд бүгд Монгол хэл дээр байх аж.
"Газар зүйн байрлалаас шалтгаалж манай сүмийн мөргөлийн замаар нар буруу тойрон явдаг юм. Гэвч хүмүүс нар зөв тойрно гээд доороос нь эхэлдэг" хэмээн тус сүмийн тайлбарлагч хэллээ. Мөн тэрээр мөргөлийн замд байрлах шүтээний тоо цаашид ч нэмэгдэнэ гэдгийг онцлов.
Аглаг бүтээлийн сүм нь хариуцах эзэнтэй, дүрэм журамтай газар хэрхэн цэцэглэн хөгжидгийн жишээ аж. Тус сүм рүү хүрэх долоон километр шороон замын хучил энэ зундаа багтааж дуусна гэв. Гэвч Манзушир хийд рүү хүрэх 7.8 километрийн шороон зам хэзээ засмал болох нь тодорхойгүй. Уг нь Төв аймгаас сонгогдон гарсан УИХ-ын гишүүдийн мөрийн хөтөлбөрт энэ замын асуудал багтсан байдаг гэнэ лээ.
Манай улсад Манзушир хийд шиг туурь нь л үлдсэн олон түүхэн дурсгалт сүм, хийдүүд бий. Хэдий болтол бид "энд тийм юм байсан" гэж хоосон газар жуулчдад харуулж суух вэ. Тэдгээр газруудад хөрөнгө оруулалт татан, сэргээн засварлаж болохоор санагдана. Улсын гэхээрээ л хөгжил нь гацсан, эзэнгүйдсэн газрууд байдаг болжээ. Хэрэв төр нэгдсэн зөв бодлого, зохион байгуулалттай байсан бол бид өнөөдөр өөр түүх өгүүлэх байлаа.

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс
Видеог З.Батзавъяа
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс
Видеог З.Батзавъяа