БНХАУ-ын компаниуд өнгөрсөн таван жилийн хугацаанд Этиопт 28300 иргэнийг ажлаар хангасан тухай Этиопын Хөрөнгө оруулалтын хорооноос мэдээлжээ. Хорооны харилцаа холбооны дарга Меконен Хайлугийн хэлснээр Хятадын 279 компани нийт 28 391 хүнийг ажилтай болгосон байна.
Түүний тайлбарласнаар 2012 оны нэгдүгээр сараас 2017 оны нэгдүгээр сарын хооронд ажилтай болсон хүмүүсийн 20 072 нь байнгын ажилтай, үлдсэн 8319 иргэн түр зуурын ажил хийжээ.
Хятадын компаниуд өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус улсад нийт 4 тэрбум ам. доллартой тэнцэх хөрөнгө оруулж, 111 мянга гаруй түр болон байнгын ажлын байр шинээр бий болгожээ.
Ажилтай болсон иргэдийн 90 хувь нь Этиопын аж үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа бөгөөд Хятадын компаниуд нийт 276 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж.
Тайланд дурдсан 279 компаниас гадна өөр 100 гаруй Хятадын компани тус улсад үйл ажиллагаа явуулахаар ажиллаж байгаа юм байна.
Бүтээн байгуулалт, үйлчилгээ, хөдөө аж ахуй болон өөр олон салбарт үйл ажиллагаа явуулдаг эдгээр компанийн нийт хөрөнгө 13,16 тэрбум Этиоп бирр буюу 572 сая ам. доллартой тэнцэнэ.
Этиопын гадаад харилцааны яамнаас мэдээлснээр Хятадын компаниуд өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус улсад нийт 4 тэрбум ам. доллартой тэнцэх хөрөнгө оруулж, 111 мянга гаруй түр болон байнгын ажлын байр шинээр бий болгожээ.