Google-ийн Deepmind хоёр төрлийн, ирээдүйг таамаглаж, төлөвлөгөө боловсруулан, таамаглаж чаддаггүй хиймэл оюун ухаанаас илүү өндөр амжилт гаргадаг хиймэл оюун ухааныг хөгжүүлжээ.
Компанийн сайтад бичсэнээр “Төсөөлөлд суурилсан төлөвлөгөө гаргадаг” хиймэл оюун ухааныг хөгжүүлсэн аж. Энэ хиймэл оюун ухаан нь өөрийн төсөөлөн бодох алгоритмын тусламжтай байгаа нөхцөлдөө ямар шийдвэр гаргавал илүү амжилттай байхыг тооцоолно.
Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр бид тухайн цаг мөчид хамгийн зөв шийдвэр аль нь болохыг таамаглаж чаддаг хиймэл оюун ухааныг бодит амьдралд ашигладаг болох юм.
Deppmind-ийг үүсгэн байгуулагч Демис Хассабис Neuron сэтгүүлд бичсэн нийтлэлдээ “Хиймэл оюун ухааныг хөгжүүлэгчдийн үндсэн зорилго нь хүний төсөөлөн бодох, сониуч бөгөөд дурсан санах чадварыг машинд суулгах юм” гэжээ.
Ямар ч байсан түүний компани одоо нэг үйлдлийг хийж чаддаг системийг хөгжүүлж байна. Таамаглах чадвартай хиймэл оюун ухааныг туршихын тулд Sokoban болон сансрын хөлөг удирдах тоглоом тоглуулжээ.
Жишээ нь Sokoban тоглоомд хайрцгийг зөв байрлуулж үе давдаг. Зөвхөн түлхэж чаддаг учраас хэрвээ нэг л буруу үйлдэл хийвэл тухайн үеийг давах аргагүй болох нь бий.
Ингээд системийн чадварыг шалгахын тулд зөвхөн ганц удаа л оролдож үзэх боломж олгожээ. Тиймээс систем үйлдэл хийхээсээ өмнө бүхнийг урьдчилан тооцоолно гэсэн үг.
Тайлбар: Доорх бичлэгээс та систем хэрхэн үйлдэл бүр нь ямар үр дүнд хүргэхийг тооцоолж, үе давж байгааг үзээрэй.
Хамгийн гайхалтай нь таамаглаж чаддаг систем, таамаглаж чаддаггүй системтэй харьцуулахад хол илүү байсан төдийгүй үйлдэл хийж үзэхгүйгээр дотроо тооцоолол хийж, үр дүнд хүрч байсан аж.
Мэдээж хэрэг систем одоохондоо хүнтэй адил ургуулан бодож чадахгүй. Гэхдээ үйлдэл хийхээсээ өмнө зарим нэг үр дагаврыг тооцоолж чадаж байна. Хассабисын бичсэнээр “Магадгүй хиймэл оюун ухааныг аливаа үр дүнг урьдчилан таамагладаг болгох нь хамгийн хэцүү байх.
Хэрвээ бид тэгж чадвал хүн ч төсөөлж чадахгүй зүйлсийг хиймэл оюун ухаанаар шийдүүлж чадна” гэжээ