-ХХ зууны хамгийн их цус урсгасан дарангуйлагчдаар Гитлер, Сталин, Мао нарыг тодруулсан байх агаад 169 сая иргэний амийг тэднээс нэхжээ
-Палмер
“Нөхөд өө! Дэлхийн коммунизмын түүх” ("Comrades!: A History of World Communism") хэмээх номоос эшилье. Оксфордын их сургуулийн дэргэдэх Ариун Антониа коллежийн профессор, Орос-Зөвлөлтийн түүхч Роберт Сервис тэрхүү номыг зохиожээ. Бидний мэдэх социализм, коммунизмыг тэс ондоо өнцгөөс харж бичсэн уг номд огтоос дуулаагүй, итгэхэд бэрх, эргэлзмээр баримтууд ярайтлаа байх юм. Гарчигт буй “100 сая” гэх шинэхэн баримтыг энэ номоос олж үзлээ. Тиймийн тул эргэцүүлэх үүднээс дараахи нийтлэлийг судлаач-профессорын хувьд олны хүртээл болгосныг хүлээн авна уу.
Арваад жилийн өмнөх үйл явдал. Тэр номоос санаа сэдэл авсан гэж шууд нотлох аргагүй ч цаагуураа тэгсэн байж таарах нэгэн баримтыг АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш (2000-2008 онд төр барьсан) ил болгожээ. Ж.Буш коммунизмд хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөг Вашингтон хотноо нээхдээ 100 сая хүний амиар тэр нийгэм боссон гэх айхтар тоо гаргаж ирэв. Хөшөөний нээлттэй давхцуулан түүхч Р.Сервис “Коммунизмын аймшигтай ургац” гэсэн гарчгаар “Los Angeles Times” сонины 2007 оны зургадугаар сарын нэгэн дугаарт сонирхолтой, шинэлэг өгүүлэл бичсэн. Мөн тэр үед “The Guardian” сонинд “Коммунизмын хий сүүдэр хэнийг түгшүүлнэ вэ?, “The Wall Street Journal” сонинд “Хараал идсэн коммунизм” гэхчлэн нийтлэл хэвлэгдэж, “100 сая” гэгчийг олон талаас нь нотлож байв.
Манай уншигчдад сонин содон байж мэдэх бас үл итгэм энэ 100 сая ингэхэд юун тоо вэ? Америкийн төрийн тэргүүн, барууны эрдэмтэд, хэвлэлийнхний үзэж буйгаар ХХ зуунд коммунист дэглэмүүд 100 сая хүн ардыг золиос болгон устгасан баримт юм гэнэ. Яг 100 сая хүн алуулсныг нарийвчлан тоолсон нь юу л бол. Гэхдээ дөхүүлсэн гэж америкийн хэвлэлд үзэж байна. Үнэндээ ч Зөвлөлтийн ГУЛАГ, Хятад, Хойд Солонгосын хөдөлмөрийн колониуд, Камбожийн ширэнгэ, Боснийн ой дотор хичнээн хүн ясаа тавьсныг мэдэх хүн дэлхийд байхгүй л дээ.
Октябрийн хувьсгалын 100 жилийн ойд буюу дэлхийн анхны коммунист нь Иесус Христос гэх солиорол
Алуулснаас гадна цөлөгдсөн, олон жил хоригдсон, өмчөөсөө салсан, эр нөхөр, эцэг эхээ дагаж хэлмэгдсэн, ер нь л амьдралаа бусниулгасан гэвэл тэрбум хүн өлхөн хэмээн “Нөхөд өө! Дэлхийн коммунизмын түүх” номын нэгэн хуудаст дурайж байх юм. Энэ дүгнэлтээ нотлох мэт цаазлуулсан, цөлөгдсөн, хоригдсон, Дэлхийн II дайнд алагдсан, мөн 1944-1956 оны Латвийн партизаны дайны үед, 1956 оны Унгар, 1968 оны Чехословакийн бослогын үед алагдсан гэхчлэн нарийвчилсан маш олон статистик тоог хүснэгтээр хавсаргажээ. Бидний сайн мэдэх СССР-ээр аваад үзэхэд л үнэндээ тайван цагт улс гүрэн хэрхэн доройтон сүйрч болдогийн сонгодог жишээ нь тэр их террор байсантай маргах хүн одоо байхгүй.
Байлдааны талбарт бус, улс төр, үзэл суртлын зорилгоор, массаар нь гэсгээн цээрлүүлэх авантюрын зам сонгон авч, нийгэм-эдийн засаг, хүний нөөц, моралийг бүхэлд нь бусниулсан хэмээн эдүгээ ОХУ-д эрүүл саруулаар дүгнэж, гол буруутан нь энэ гүрний тухайн цагийн төр, төр ба гүрнийг залж чиглүүлсэн ЗХУКН гэж үзэж байгаатай би санал нэг байна. СССР нь улмаар улс төрийн буруу алдаатай чиглэлээр, сөргөлдөх зам сонгон авч өөртөө балаг тарьсан ба тэр балгийн уршгаар, зөвлөлтийнхний оролцоотойгоор Монгол, Дорнод Европ, Куба, Вьетнам, Афганистан, мөн Африкийн олон арван оронд алагдсан ба сураггүй болсон, золиослогдсон хичнээн сая хүн ард байсныг одоо тооцох боломжгүй юм.
Манай Монголд гэхэд л төр нь оролцож, төрийн машин яргалал үйлдсэн 1930-1940-өөд он бол Ж.Бушийн нэрлэсэн 100 саяын ердөө өчүүхэн хэсэг нь шүү дээ. 1932 оны ардын бослого, “Лхүмбийн хэрэг”, “Гэндэн, Дэмидийн эсэргүү”, “Японы тагнуул”, “Хувьсгалын эсэргүү Ёнзон хамбын”, “Цагаан, Бароны үлдэглэл буриадууд”, “Хүүхэн хутагтын”, “Порт- Артурын хэрэг” гэхчлэн хядлага өрнөсөн үе бол Бага хаадын үе, Манжийн үе, Богд хаант Монгол Улс гээд өмнөх түүхийнхээ бүх үетэй нь харьцуулбал аллага нь тоо хийгээд аргын хувьд дэндүү хол давсан.
Дэндүү цөөхөн монголчуудын хувьд яалт ч үгүй коммунист геноцидын жилүүд гэж үзэхээр. 1940-өөд оны хүн амын тооллогоор хагас сая хүн ам тоологдсон гэж үзэхэд хилсээр шууд алагдсан 40-50 мянга, хөөрхийлөлтэй хоцорсон тэдний ар гэрийнхэн гэвэл монголын таван хүний нэг нь тэр геноцидын золиос болсон байх юм. Монголд өрнөсөн аллага, яргаллаар бол дотор нь хэд хэдэн ангилалд авч үзэхээр. Тухайлбал санаатайгаар урьдаас төлөвлөж хороосон нэг хэсэг, хүнлэг биш нийгмийн бодлогын золиос болсон нэг хэсэг, түүхэн гэрчээр үлдээхгүй гэж устгасан нэг хэсэг, амьд үлдсэн боловч сэтгэл санаа, эд материалын нөхөшгүй тамд унасан нэг хэсэг, хариуцлагагүй явдлын золиос болсон бас нэг хэсэг гэхчлэн.
Хэдийгээр манайд тохиолдоогүй ч СССР-т 1930-аад онд болсон их өлсгөлөн байна. Украины ард түмнийг санаатайгаар өлсгөж устгахыг завдсан Сталины террор, мөн энэ жишгээр 1950-иад оны сүүлээр санаатайгаар бөөнөөр нь өлсгөж хэдэн арван саяар нь үхүүлсэн Маогийн террор, 1960-аад онд “Соёлын хувьсгал” нэрээр Хятадад өрнүүлсэн кампанит аллага, гуравхан жил төр барихдаа гурван сая хүнээ санаатайгаар алж устгасан Полпотын Кампучи гэхчлэн дэлхийн коммунизмын түүхэнд тохиосон аймшигт аллагуудыг мартаж үл болно.
- Ингэхэд “100 сая”, цаашлаад нэг тэрбум хүн ардын амиар тоглосон хэмээн социализм, коммунизмыг ялласан Ж.Буш, Р.Сервис нартай ингэхэд монгол уншигчид Та бүхэн эвлэрэх үү.
- “Коммунист нам” хэмээх шошго, нэр томъёог улс төрийн зорилгоор ашиглах хэрэглэх, өөртөө авч наах нь хууль бус хэмээн Орост түгээмэл үздэг.
- Америкийн төрийн тэргүүн, барууны эрдэмтэд, хэвлэлийнхний үзэж буйгаар ХХ зуунд коммунист дэглэмүүд 100 сая хүн ардыг золиос болгон устгасан
Социалист аж үйлдвэржүүлэлт, хөдөө аж ахуйг социалист ёсоор өөрчлөх кампанит ажлууд үй олныг хамарсан хэлмэгдэл, өлсгөлөн, гуйланчлал, хүчирхийллийг дагуулж байсан баримтыг бас мартаж болохгүй. Манайд ч ялгаагүй “Зүүнтний нугалаа” нэрээр хөдөө аж ахуйг бүрэн хөмрүүлсэн хамтрал коммуны кампанит ажил, 1950-иад оны нэгдэлжих хөдөлгөөн зэрэг нь хүнлэг биш нийгмийн бодлого, эдийн засгийн терроpизмын нэг хэлбэр байсан гэж одоо дүгнэж байна.
Ангийн дайсан гэгч нэрээр жинхэнэ ялгаварлан гадуурхах, ангийнх нь хувьд устгах бодлого явуулсан нь коммунист дэглэмүүдийн нийтлэг үзэгдэл байлаа. Чинээлэг ангийн эсрэг эхэндээ чиглэснээ дараа нь нийт сэхээтний эсрэг болж даамжран, нийгмийг бусниулдаг үзэгдэл СССР, Хятад, Монгол, Камбожид нэгэн адил давтагдсан. Улс төрийн эрхээ хасуулах нь энүүхэнд, шашин шүтлэг, соёл, үзэл бодол гэхчлэн соёлын террорын амтыг ард түмэн нь хангалттай амссан байдаг.
Түүхнээ олон намтай байсан Орос, Төв ба Дорнод Европын орнуудад ганц намын дарангуйлал тогтоонгоо бусад намуудыг устгаж үгүй болгосон, гишүүдийг нь цээрлүүлсэн, шашны нөлөөг устгах зорилгоор Монгол, Польшид лам хуврагуудыг нийтээр нь хоморголсон, атеист улс болсноо зарласан. Улмаар коммунист бүх улсад марксизм- ленинизмээс бусад бүх үзэл онол, нийгмийн сургаалийг хориглосон, ард түмнийг карантины байдалд хав барьж, мөрдөн тагнасан, иргэний эрх, эрх чөлөөг хөсөрдүүлсэн гээд нийтлэгүүдийг нь жагсаавч барагдахгүй. 1990-ээд онд Босни, Косово, Чечень, Руандад явагдсан угсаатны цэвэрлэгээ бол коммунизм буюу түүнтэй төстэй нийгмийн үлдээсэн өв байлаа.
Коммунизмаас дутахгүйгээр террор үйлдсэн нийгмийн нөгөө нэг байгуулал бол ХХ зуунд нацизм, фашизм байсан гэдэгтэй бүх нийтээрээ санал нэгддэг. Гитлерийн Германд жүүд, цыган, нийгмийн эмзэг давхарга, цэргийн олзлогдсод, өвчтөнүүд гээд геноцидын золиос бологсдыг түүхийг мартаагүй. Коммунизм түүхээ бүрэн өндөрлөж, дэлхийн цоо шинэ түүх эхэлсэн, ярганы ажил дууссан гэж бодож байтал бас тиймгүй юм. Коммунизмын цуст явдал түүх болсон ч түүнийг төрүүлдэг зарим дэглэм, коммунист намууд одоо хүртэл оршиж байна. Куба, Хойд Солонгост сөрөг, эсрэг үзэл бодлыг үл тэвчин, хүний эрх, эрх чөлөөг хөсөрдүүлсээр байна. Дэлхийн коммунист систем нурсны дараахнаас эдийн засгийн гүн хямрал Хойд Солонгосыг байнга нэрвэж, өлсгөлөнгөөр хоёр сая хүнээ үхүүлсэн ба улс төрийн хоригдлууд нь хэдэн зуу мянгад хүрсэн, цэрэгжиж шоронжсон тийм нэгэн улсыг байгуулчихаад байна.
Хуучин СССР-ийн нутаг дэвсгэр дээр 26 коммунист нам бүлэглэж СКП-КПСС гэгч намуудын эвслийг байгуулсан ба эгзэгийг нь олж засгийн эрх булаан авахад бэлэн байна. Зарим нь ч засгийн эрхэнд байна. Үүнтэй холбогдуулан тухайн цагийн Молдавын Ерөнхийлөгч Владимир Воронин гэх орчин цагийн нэгэн коммунистын марзан яриаг энд засваргүй буулгая. “Интерфакс”-аас 2007.07.19-нд мэдээлснийг үзвэл тэрээр Ариун Никольскийн сүмд үг хэлэхдээ, “Иесус Христос бол дэлхий дээрхи анхны коммунист. Коммунист үзэл суртал, христосын номлол хоорондоо маш адилхан агуулгатай. Иймд сүсэгтэн олон Та нар коммунист намын төлөө саналаа өгөх ёстой” гэж ярьж явжээ. Засгийн эрхэнд тогтож үлдэхийн тулд коммунистууд юу ч хийхээс буцахгүй, улайрах замдаа орж байсныг Воронины энэ үг нотлох мэт.
Оросын коммунистуудын хэвлэлээс үзвэл тэд олон улсын тавцанд нэн идэвхтэй ажиллаж, Европ, Америк, Ойрхи Дорнодын 59 коммунист намыг цуглуулан Газын зурвас, Ливанд Израилийн үйлдсэн түрэмгийллийг эсэргүүцсэн мэдэгдэл гаргуулж энх тайвны аян өрнүүлжээ. Өөрсдийнх нь яриагаар бол Герман, Грек, Итали, Португал, Сири, Словак, Финланд, Франц, хуучин Югославын коммунист намуудтай холбоотой гэнэ. Москвагийн заавраар төр улсынхаа тогтвортой байдлын эсрэг босдог коммунист намууд өрнө дахины ардчилсан нийгмүүдэд алга болчихов уу гэтэл одоо хүртэл амьсгаатай байгаа бололтой.
Коммунизмыг түүхийнх нь хувьд бүрэн яллаж, дэлхийн цоо шинэ түүх эхэлсэн энэ цаг үед хэзээ ч эргэж сэргэхгүй улс төрөөр хөөцөлдөж хийрхсэн нийгмийн тодорхой хэсэг дэлхийн хаа нэгтэй (ялангуяа посткоммунист ертөнцөд) амь бөхтэй оршиж байгаа нь нэн эмгэнэлтэй, оюун санааны хувьд маш аюултай, олон улсын терроризмд өгөөш болох магадлалтай үзэгдэл гэхээс өөрөөр дүгнэх аргагүй.
Монголд гэхэд л төрийн машин яргалал үйлдсэн 1930-1940-өөд он бол 100 саяын өчүүхэн хэсэг нь
Үүнээс халиад, коммунистууд толгойгоо өндийлгөх гэвэл тэдэнд эргээд хатуу шийтгэл ногдуулах сэтгэхүй амь бөхтэй түгсэнийг тэмдэглэх нь зөв байх. “Коммунист нам” хэмээх шошго, нэр томъёог улс төрийн зорилгоор ашиглах хэрэглэх, өөртөө авч наах нь хууль бус хэмээн Орост түгээмэл үздэг аж. Орост буй “КПРФ” гэдэг нь хэдийгээр парламентад суудалтай ч Маркс, Энгельс нарын 1848 онд зохиосон “Коммунист Манифест” гээчид үзэл суртлаа үндэслүүлсэн, нийгмийг хагаралдуулах (хөрөнгөтөн ангийг устгах, хувийн өмчийг устгах гэх мэт) тул ОХУ-ын өнөөгийн хууль дүрэмд харшлах нь мэдээж. Гэтэл тэд өөрсдийгөө ЗХУКН, РСФСР-ийн коммунист намын үзэл суртлын залгамжлагч хэмээн нэрлээд сонгогчдын зохих тооны санал авсаар өнөө хүрчээ. Хожим хориглох, эсвэл өөрсдөө тарах өдөр ирэх нь гарцаагүй.
Монголтой социалист хамтын нөхөрлөл гэх эвсэлд хамтдаа байсан Унгар, Польш, Чех, Болгар, Румынд «коммунизмын гэмт хэргийг илчлэх» кампани ер тасраагүй явж ирсэн. Нэр бүхий найман улсад (Эстон, Латви, Литва, Польш, Чех, Словак, Унгар, Гүрж) олон улсын тусгай шүүх байгуулж ажиллуулах дээрээ тулсан ба нэмээд Болгар, Румын хоёр жагсаалтад нэмэгдээд 10 улс болж байна.
2015 оны наймдугаар дугаар сарын нэгэн үйл явдал ил тод байна, хуучраагүй. Эстони улсаас гарсан санаачилга, түүндээ дээрхи найман улсыг эхний ээлжинд оруулсан, дараа нь Болгар, Румын шүүрч аваад дэмжсэн юмсанж. Тэр нь олон улсын тусгай шүүх байгуулах тухай. Коммунизмын үйлдсэн ялт хэргийг уудлан илчлэх, гэм буруутныг хариуцлагад татах, энэ талаар нэр бүхий улсууд олон улсын тусгай гэрээ байгуулах, тэр гэрээндээ гэмт хэрэг гэдэгтээ эрх зүйн үүднээс тодорхойлолт өгөх, тоталитари дэглэмд хэлмэгдсэн хүмүүст баталгаа гаргаж өгөх, хэлмэгдсэн ба албадан хөдөлмөрлөж байсанд нь нөхөн олговор олгох тухай заажээ.
Нэр бүхий улсуудад ажиллаж байсан коммунист намуудын (Болгар, Румын, Эстони, Латви, Литва, Гүржийн коммунист нам, Чехословакийн коммунист нам, Польшийн ажилчны нэгдсэн нам, Унгарын ажилчны социалист нам) удирдах байгууллага–Төв Хороо ба түүний Улс төрийн товчооны гишүүн аснуудад (1944-1989 oн) хариуцлага тооцох, хэрэгт татах, тэдний ивээл дэмжлэг, тушаалаар албанд томилогдсон гуравдагч этгээдэд мөн хариуцлага тооцох тухайд олон улсын тэрхүү шүүх ажиллаж эхэлжээ.
Литва улсын Ерөнхийлөгч Д.Грибаускайте хатагтайн ярьснаар бол коммунизмын аюул Оросоос амилж мэдэхээр, тиймдээ ч Балти хавийн улсууд ба Польшийн хувьд дорно этгээдэд Орос, Беларусь хэмээх хоёр улс оршин байгаа нь гол аюул гэнэ. Орос, Беларусь хөршилж оршдог, дээр нь Калининград мужаа Орос цэрэгжүүлж байгаа, мөн Беларусийн нутгийг янз бүрийн туршилт, түрэмгий бэлтгэл тоглолтын талбар болгож буй.
Тэр нь өрнөдийн эсрэг чиглэсэн нь тийм аюулын жишээ гэнэ. Грибаускайте хатагтай Оросыг нийт Европын хувьд аюул гэж нэг удаа нэрлэсэн, орос-беларусийн «Запад-2017» хээрийн сургуулийг Өрнөдийн эсрэг дайны бэлтгэл гэж нэрлэж байв. Эх орны дайчин, Зөвлөлтийн До яамны чекист агсны охин, өөрөө коммунист намын дээд сургуулийн багш явсан Грибаускайте төрөл арилжина гэдгийг ийнхүү үзүүлж өгсөн нь түүнийг ард түмэнтэй нь коммунизм хэрхэн жигшээж, яван явсаар улайрсан русофоби болж хувирсны ганцхан жишээ буюу.
Ингэхэд “100 сая”, цаашлаад нэг тэрбум хүн ардын амиар тоглосон хэмээн социализм, коммунизмыг ялласан Ж.Буш, Р.Сервис нартай ингэхэд монгол уншигчид Та бүхэн эвлэрэх үү. «Коммунизмын гэмт хэргийг илчлэх» олон улсын тусгай шүүхэд Монгол Улс нэгдэх үү, энэ талаар Таны эргэцүүлэл?
Олхонуд Баярхүү профессор