Хятадад ард иргэдийг хянах, хувийн амьдрал руу нь өнгийх явдал өргөн дэлгэрсний зэрэгцээ гэмт хэргийг урьдчилан таамаглах, сэргийлэх технологи нэвтрүүлэхийг эрмэлзэж байна. Технологийн компаниуд цагдаагийн байгууллагад тусалж, гэмт үйлдэл хэрэгжихээс өмнө сэжигтнийг илрүүлж, гэмт хэргээс сэргийлэх чадвартай хиймэл оюун ухааныг (AI) боловсруулах талаар ажиллаж эхлэв. Хятадын Шинжлэх ухаан, технологийн дэд сайд Ли Менг энэ талаар мэдээллээ. Нүүр царай таних технологи хөгжүүлдэг Cloud Walk компани хувь хүний хөдөлгөөн, үйлдлийн өгөгдлийн систем, тухайлбал, буу зэвсэг худалддаг дэлгүүрээр орж байсан гэх мэтийг ашиглан тэдний гэмт хэрэг хийх магадлалыг тооцоолно.
Хэрвээ тухайн иргэний гэмт хэрэг үйлдэх магадлал хэт өндөр гарвал программ цагдаагийн газарт сэрэмжлүүлэг өгч, арга хэмжээ авах ёстой. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Фу Сиалон Financial Times-т ярихдаа “Цагдаагийн газар том мэдээллийн сангаас шүүж, хэн хаана, юу хийдгийг шалгах замаар сэжигтэй бүлгийг илрүүлэх боломжтой” гэжээ. Ноён Фу цааш нь “Тухайн хүн вокзал, буудал руу байнга очдог буюу хутга зардаг дэлгүүрээр ордог бол эрсдэл нэмэгдэнэ” хэмээн тайлбарлажээ.
Хятадын авторитар засаг захиргаа иргэдийн хувийн мэдээллийг цуглуулж, гэмт хэрэг эсвэл улс төрийн эмзэг үйл ажиллагаа зэргийг хянасаар ирсэн. Гэвч утсан холбоо, компьютерийн сүлжээнээс авахуулаад түргэн хөгжиж буй хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологийн тусламжтайгаар хянах чадамжаа асар ихээр өсгөж байна. Нүүр царай таних камер ашиглан хамгийн жижиг алдааг хүртэл хянах боломжтой. Жишээ нь, явган хүний гарцгүй замаар явсан хүнийг илрүүлэн зэмлэл хүлээлгэж болохыг төрийн мэдээлэлд эш татжээ.
Ноён Ли AI технологийн нэг чухал хэрэглээ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдгийг онцлов. Хятадын ийм арга хэмжээ нь хиймэл оюун ухааны хэд хэдэн арга техник, үүнд царай таних, алхаанд анализ хийх мэт аргуудыг ашиглан ерөнхий хяналтын хэрэгслээс тухайн этгээдийг илрүүлэх зорилготой. Үүнээс гадна бөөн хүмүүсийн дундаас сэжигтэй этгээдийн үйлдлийг илрүүлэх замаар жишээ нь, галт тэрэгний буудал дээр хулгайчийг барьж болно.
“Гал тогооны хутга авсан хүнд асуудал байхгүй ч тэрбээр дараа нь шуудай юм уу алх худалдан авбал анхаарал татна” гэж ноён Фу хэллээ. AI-ийг ашиглах өөр нэг хэлбэр нь “дахин таних” арга бөгөөд үүгээр нэг этгээд хувцсаа солин өөр газарт явсан ч илрүүлдэг болох нь харьцангуй шинэ технологи юм. Бээжингийн Аэронавтик ба астронавтикийн их сургуулийн профессор Лен Биао “Бид дахин таних аргаар нэг газар холхиж буй болон нүүрээ далдалсан сэжигтнийг илрүүлж чадна. Том бүсэд тухайн этгээдийн ул мөрийг цуглуулах замаар дахин таних боломжтой” гэсэн юм.
Гэвч таних технологи шүүхийн систем нь хяналт, тэнцвэргүй улсад буруу ял онооход хүргэж болзошгүй. Хятадад хийх гэж байгаа гэмт хэрэгт ял оноодоггүй ч сэжигтнийг оролдлогын төлөө яллаж магадгүй юм. Бээжин дэх Weiheng хуулийн фирмийн ажилтан Ли Сиаолин “Нотолгоогүй байсан ч сэжигтнийг яллах боломжтой. Эрх зүйн системийн улмаас Хятадад нотолгоогүй буруу хэргийг эргэн татахад маш хүнд” хэмээн анхааруулжээ.
Юан Ян