Австралийн блогер Тирал Далиц нийслэл Сиднейгээс Америкийн Сан-Диего хотод очихын тулд гурван жил зарцуулжээ.
Энэ хугацаанд тэрээр 50-иад орноор аялж, 80 гаруй мянган километр замыг туулсан талаар “Дэйли Мэйл”-д онцолсон байна.
Явсан газар бүрийнхээ сонин, содон үйл явдлын талаар блогтоо бичиж байжээ. Эдүгээ 29 настай тэрээр эхлээд Индонези, Сингапур, Малайз, Тайландаар аялж, дараа нь Лаос, Камбож, Вьетнамаар дайран, Хятадаас манай улсаар дамжин ОХУ-ыг зорьсон аж.
Оросын бүх нутгаар дайрахдаа 100 хоног зарцуулжээ. Тэрээр найз болон нохойныхоо хамт аялсан байна.
Т.Далиц аяллынхаа хугацаанд хөлөг онгоц, дугуй, авто машин, автобус, галт тэргээр явсан аж. Аяллын зардалд 22 мянган ам.доллар зарцуулсан байна.
Биологич мэргэжилтэй тэрээр аялахынхаа өмнө 1.5 жил ферм дээр ажиллаж, зардлаа олжээ.
Одоо Сан-Диегод байгаа тэрээр нутаг буцахаар яарахгүй гэнэ. Түүнийг нутагт нь ээж, найз бүсгүй нь хүлээж байгаа аж.
Эх сурвалж: Лента