Должин гуайнх Зуун айлд байдаг. Хааш хаашаа 30 метр орчим талбайтай хашаанд нь хоёр шавар байшин бий нь нийлээд 120 орчим ам метр болно. Охин нь хоёр хүүхэдтэй, ингээд дөрвүүлээ нэг байшиндаа амьдрана.
Нөгөөгөө түрээслүүлж сардаа 300 мянга орчим төгрөгийн сул орлоготой. Мэдээж хотын оршин суугч гэдэг утгаараа амьдралын нөхцөл тийм сайн биш л дээ. Үгүй наад зах нь гадаа жорлонтой. Гүйдлийн ус байхгүй. Хашаан дотрох муу усны үнэр зундаа бол бөөлжис цутгам. Гал түлнэ.
Зуун айл орчмыг тохижуулах их бүтээн байгуулалт эхэлжээ. Газрыг нь худалдаж аваад оронд нь тохилог орон сууц өгөх юм байна. Тэнд нь сүндэрлэх арав хорин давхар байранд дараагийн ээлжийнхэн орно. Ингээд нийслэл маань өнгө үзэмж нэмэх төдийгүй иргэд ч бохир цэврийн хангамжтай дулаан паартай байшинд орно. Дагаад утаа алга болно. Үнэхээр сайхан шийдэл.
Должин гуай үүнийг зөвшөөрөв. Ядахнаа л сургуульд явдаг зээ охиныг нь ангийнх нь “хашааны халтар” гэж гоочлохгүй шүү дээ. Хашааг нь хотын захиргаа 25 сая төгрөгөөр үнэллээ. Мөнгийг өөрт нь биш барилгын компанируу шилжүүлжээ. Компани Должин гуайд хамгийн бага талбайтай гэж 34 ам метр ганц өрөө байр өгөхөөр боллоо. Ам метр нь сая төгрөг учир үлдэх 9 сая төгрөгийг одоо өгөх үү, банкнаас зээлэх үү гэж асуух нь тэр. “Банкнаас зээлбэл яадаг юм?” “Хугацаандаа төлөхгүй бол байраа хураалгадаг юм”. “Хүн бүл муутай, ганц ч эр хүн байхгүй ядарсан айл ч гэсэн өөрийгөө нэг юм болгоод явдаг байсан, одоо ингээд гудамжинд гардаг байжээ!!!”
“Баабар ингэж өгүүлэв” нэвтрүүлэг” ээлжит дугаараараа “Хүмүүсийг хөрөнгөжүүлэх хялбар арга” нийтлэлийг хүргэж байна.