АНУ-ын хууль тогтоогчид ОХУ, Иран, БНАСАУ-ын эсрэг хоригоо чангатгах тухай хуулийн төслийг баталсан байна.
Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн дунд явуулсан санал хураалтаар 419 гишүүн хоригийг дэмжсэн бол гурван гишүүн түдгэлзсэн байна.
Энэхүү хуулийн төслийг батлахын тулд Төлөөлөгчдийн танхимын гуравны хоёр хувийн саналыг авсан байх ёстой аж. Одоо Сенатын танхимаар батлуулж, дараа нь АНУ-ын Ерөнхийлөгчид өргөн барих юм байна.
Европын холбоо АНУ-ын хууль тогтоогчдын баталсан дээрх хуулийн төслийг хурцаар шүүмжлээд буй. Дээрх хуулийн төсөлд зааснаар ОХУ-ын эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх зарим төслийг хязгаарлах аж.
Энэ нь хамтарсан төсөл тул Европын холбооны зарим оронд хамаатай юм. Тиймээс Америкийн хууль тогтоогчдын боловсруулсан хуулийн төслийг шүүмжлээд байна.
Эх сурвалж: Риа