Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар долоон тэрбум орчим төгрөгийн зайрмаг импортолсон байна. 2015 онд Засгийн газар зайрмагны импортын татвар таван хувь байсныг 15 хувь болгон нэмэгдүүлж байсан. Дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах зохицуулалт болсон хэдий ч импортын тоо хэмжээ өсөлттэй хэвээр байгаа юм. Импортын хэрэглээг бууруулж дотооддоо нэмүү өртөг шингээхээр "Тэсо" группийн "Айсмарк" компани, "Сүү" ХК, "Batos", "Хаан сүү", "Итали зайрмаг" компаниуд зайрмагны үйлдвэрлэл эрхэлж байна. Үүнээс гадна жижиг дунд үйлдвэрлэлийн түвшинд хөдөө орон нутагт зайрмагны цехүүд ажиллаж байгаа юм.
"Тэсо" группийн "Айсмарк" зайрмагны үйлдвэр нь 2003 онд үйлдвэрлэлээ эхэлсэн. Одоогоор 30 гаруй төрлийн зайрмагийг ОХУ-ын технологиор үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Компанийн мэдээлж байгаагаар дотоодын зайрмагны зах зээлийн 47 хувийг хангадаг аж. Үйлдвэрлэгчид байгаль, цаг уурын онцлогт нийлцүүлэн аарц, чацаргана, нэрстэй зайрмаг үйлдвэрлэж байна. Харин хүнсний ууган үйлдвэрүүдийн нэг болох "Сүү" ХК 2005 оноос зайрмагны үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Одоогоор "Аморе" нэрийн зайрмаг үйлдвэрлэж буй. Тус компани анх 2012 онд үйлдвэрлэлээ шинэчлэн Итали технологиор цагт 6000-7000 ширхэг, 20 гаруй нэр төрлийн зайрмаг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулсан.
Харин 2007 онд байгуулагдсан "Итали зайрмаг" компани Италийн "Gelato" зөөлөн зайрмагны технологийг Монголд анх нэвтрүүлсэн. Одоогоор Итали, Германаас тоног төхөөрөмж болон түүхий эдээ нийлүүлж 15 төрлийн амт бүхий зайрмаг үйлдвэрлэж байна. "Хаан сүү" компанийн хувьд 1998 оноос үйлдвэрлэлээ эхэлсэн. 10 гаруй нэр төрлийн зайрмаг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. Түүхий эдээ фермерийнхээ аж ахуйгаас нийлүүлж, цэвэр шингэн сүүгээр зайрмагаа үйлдвэрлэдэг аж.
Х.Чимэддулам