БНСУ-ын шинэ Засгийн газар "Ирэх таван жилд эдийн засгийн хөгжлийг дэмжиж, шударга бус байдлыг хална" гэдгээ мэдэгдлээ.
Мөн "Ажлын байрыг нэмэгдүүлж, экспортоос хамааралтай эдийн засгийн стратегийг өөрчлөх бодлого баримтлах"-аар боллоо. Түүнчлэн тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин "Хувь хүмүүст ашиг тусаа өгдөг эдийн засгийг бэхжүүлнэ" хэмээн мэдэгдсэн байна.
Үүнд нэг цагийн цалингийн доод хэмжээг 30 хувиар буюу 10 мянган вон болгон нэмэгдүүлэх, Төрийн албан хаагчдын тоог өсгөх болон томоохон групп, компаниудын татварыг нэмж, тэдний хяналтыг чангатгах зэрэг зохицуулалтууд багтжээ.
Ингэснээр эдийн засаг 2018 онд гурван хувиар өсөх боломжтой талаар тус улсын Сангийн яам мэдэгдсэн байна. Мөн үүнтэй холбогдуулан БНСУ-ын Төв банк "Эдийн засгийн нөхцөл байдалтай нийцсэн мөнгөний бодлогыг баримтална" гэдгийг онцолжээ.
Х.Дөлгөөн