"Хакүхо кап" гольфын тэмцээн өнөөдөр болж мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал оролцлоо.
Тэрбээр тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ "Энэхүү тэмцээнийг зохион байгуулж Монголын гольфын холбоондоо талархснаа илэрхийлье. Ажлын өдөр энэхүү тэмцээнд оролцохоор ирсэн та бүхэндээ баярлалаа. Цаашид энэ тэмцээнийг уламжлал болгон олон жил зохион байгуулахыг хүсэн ерөөе. Гольфын ирээдүйн тив, дэлхийн аваргууд олоноор төрөх болтугай" гэж хэллээ.
"Хакүхо кап" гольфын тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд 5.6 оноогоор Д.Намжилдорж түрүүлж, 5.4 оноогоор А.Тамир дэд байрт шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн төрөлд Д.Ичинноров, хамгийн хол буюу "The longest drive" төрөлд Масааки Ёошихара түрүүлэв.
Нүхэнд хамгийн ойр цохисон буюу "nearest to thr pin" төрөлд Н. Жаргалсайхан 1,9 метр үзүүлэлтээр бусдыгаа хошуучлалаа.