100 буудалт даамын “Дэлхийн цом”-ын тэмцээний сүүлийн тойргийн тоглолт маргааш явагдаж, ялагчаа тодруулна.
Тэмцээний 8 дугаар тойргийн дараах байдлаар олон улсын их мастер, ОХУ-ын тамирчин А.Шайбаков, дэлхийн 10 удаагийн аварга А.Чижов, их мастер И.Трофимов нар 12 оноотой тэргүүлж, 11 оноотой 8 тамирчин удаалж байна
Монголын тамирчдаас олон улсын их мастер Г.Ганжаргал, дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин, их мастер Д.Эрдэнэбилэг нар хамгийн өндөр 11 оноотой, 9-11 дүгээр байрт бичигдэж байна.
Маргаашийн шийдвэрлэх тоглолтонд Г.Ганжаргал дэлхийн 9 удаагийн аварга А.Георгиев, Б.Мөнхжин их мастер А.Гетманский, Д.Эрдэнэбилэг эмэгтэй их мастер М.Ноговицына нартай тус, тус оноолт таарчээ.
Эмэгтэйчүүдийг ОХУ-ын их мастер М.Ноговицына, А.Идрисова нар 10 оноотой тэргүүлж, Монгол улсын спортын мастер, 2017 оны улсын аварга Е.Ариунзаяа гуравдугаар байранд өрсөлдөж байна. Хэрэв Е.Ариунзаяа гуравдугаар байрт шалгарч чадвал “Дэлхийн цом”-ын нэгдсэн жагсаалтад 11 дүгээр байрт шалгарах юм.
Манай тамирчид энэ удаа дэлхийн шилдгүүдтэй маш сайн өрсөлдөж байна. Ч.Хашчулуун мастер дэлхийн 9 удаагийн аварга, одоогоор дэлхийн чансааг тэргүүлэгч, олон улсын их мастер Александр Георгиевтай тэнцсэн өргийг мэргэжилтнүүд ихээхэн онцолж байна.
Тэмцээний хаалтын ажиллагаа маргааш 16.00 цагт МУБИС-ийн төв байранд болно.