Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг "Дэлхийн ур чадвар" олон улсын тэмцээн ирэх аравдугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болно. Манай улс анх 2015 онд есөн мэргэжлээр оролцож байсан бол энэ жил зургаан мэргэжлээр өрсөлдөхөөр болжээ.
Тогоочийн төрөлд өрсөлдөх оролцогч өчигдөр тодорсон байна. Тогоочийн шилдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтэс, Монголын зочлох үйлчилгээний холбоо хамтран зохион байгууллаа.
МСҮТ политехник, коллежийн 41 мянган суралцагчаас тогоочийн төрөлд Хүнс, технологийн политехник коллежийн суралцагч Б.Дагвасүрэн шалгарч, 70 орны шилдгүүд 50 мэргэжлээр өрсөлдөх Абу Дабигийн олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо.
Ингэснээр Монгол Улс мужаан, гагнуур, сантехник, өрөг угсралт, цахилгаан, тогооч гэсэн зургаан мэргэжлийн төрлөөр "Дэлхийн ур чадвар" олон улсын тэмцээнд оролцоно.
"Дэлхийн ур чадвар" олон улсын тэмцээнд Монгол Улс 2015 онд анх удаа оролцож, мужааны төрөлд оролцсон оролцогч 480 оноо авч, баг хамт олноо хошуучилсан юм. Энэ жил Монголын баг өмнөх амжилтаа ахиулах зорилготой бэлтгэлээ шаргуу хангаж байна.