АНУ-ын Эрчим хүчний сайд Рик Перритэй орос залуус Украины ерөнхий сайдын нэрийн өмнөөс 22 минут утсаар ярьж дүрсгүйтжээ.
Үнэн хэрэгтээ тэд дуучин Элтон Жон, Сенатын гишүүн Жон Маккейн, Беларусийн анхны Ерөнхийлөгч Александр Лукашенко, Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили зэрэг алдартнуудтай утсаар тоглож байсан Оросын Вован, Лексус хоёр байв.
Рик Перри рүү тэд Украины Засгийн газрын тэргүүн Владимир Гройсманы нэрийн өмнөөс залгасан байна.
Тэд Украин руу Америкаас нүүрс нийлүүлэх тухай, Оросын хакеруудын үйл ажиллагаа болон Балтийн тэнгисээр дамжуулан хийн хоолой тавих талаар ярилцжээ.
Лексус /Алексей Столяров/, Вован /Владимир Кузнецов/ нар түүнчлэн Перригийн ирэх наймдугаар сард Киев хотноо хийх айлчлалын талаар ярьсан байна.
Сайд хариуд нь АНУ, Украины эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа цаашид улам өргөжих болно гэдгээ илэрхийлжээ.
Мөн тэд ялгадас болон нэрмэл архинаас /самогон/ био түлш гаргаж авах санааныхаа талаар цухуйлгажээ. Тэд Украины ерөнхийлөгч Петр Порошенко хувьдаа шинэ төрлийн био түлш гарган авч, Америкийн сенатын гишүүн Жон Маккейнд танилцуулсан тухай ярьсан байна.
Харин Перри “Би Ерөнхийлөгчтэй уулзаж, энэ талаар тодорхой мэдээлэл авах боломж гарна гэж найдаж байна” хэмээн хариулжээ.
Эх сурвалж: BBC