УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх эмэгтэйн эгч Ч.Саранзаяа болон өмгөөлөгч М.Ичинноров нар өнөөдөр Авлигатай тэмцэх газар гишүүн Д.Гантулга болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг эд мөрийн баримт устгасан байж болзошгүй гэх хэргээр шалгуулах өргөдөл өглөө.
Өмгөөлөгч М.Ичинноров:
"Прокуророос хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Тиймээс бид дээд шатны прокурорт өргөдөл гаргасан.
Мөн хэргийн нотлох баримтыг УИХ-ын гишүүн Д.Гантулгын захиалгаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хуурамчаар бүрдүүлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-т шалгуулахаар өргөдлөө өгч байна.
Шүүх шинжилгээний хариу дээр "эр бэлгийн эс илэрсэн" гэдгийг штрихээр дарж устгаад өөр мэдээлэл тавьсныг баримтжуулсан нь бидэнд ирсэн.
Зургаадугаар сарын 12-ны өдөр хэрэг үйлдэгдэж, тэр өдрөө бид цагдаад хандсан. Цагдаад эд мөрийн баримт, ор хөнжлийн даавуу, хохирогч бүсгүйн дотуур хувцсыг шинжилгээнд өгсөн. Шинжилгээ 12-14-нд шинжилгээ хийгдэж, хариу нь 15-нд гарсан. Шинжилгээгээр эр бэлгийн эс илэрсэн гэж хариу хэлсэн.
Үүний дараа тэр өдрөө зургаадугаар сарын 15-нд шинжилгээ хийсэн н.Даваасүрэн эмч ажлаасаа чөлөө авсан. Оронд нь н.Оюун гэдэг эмч томилогдсон.

Дээр нь Баянзүрх дүүргийн тогтоол гарсны дараа хохирогч Баянзүрхийн цагдаагийн газраас эд мөрийн баримт болох даавуу болон дотуур хувцсаа өөр дээрээ авсан. Эд мөрийн баримтаас УИХ-ын гишүүний эр бэлгийн эс илэрсэн эсэхийг шалгах арчдас авах даавууны хэсгийг шинжилгээнд явуулсан.
Шинжилгээнд өгөгдсөн жижигхэн хэсгийг тэд устгасан гэсэн ойлголттой байгаа. Тэгвэл тэр хэсэг нь бидний гарт ирчихсэн байна. Үүнийг ДНХ-ийн шинжилгээнд өгнө.
Энэ бол маш ноцтой, гэмт хэргийн, авлигалын шинжтэй хэрэг гэж үзэж байгаа учраас АТГ-аас үнэн мөнийг тогтоож өгөөч гэж өргөдлөө өгч байна" гэлээ.
Олон нийтийн сүлжээгээр тайлбар хийгээд байгаа хохирогчийн найз нөхөд холбогдсон эсэх талаар хохирогчийн эгч Ч.Саранзаяагаас асуухад:
Дүү маань хоёр удаа амиа хорлох гэж оролдсон.
"Ерөөсөө холбогдоогүй. Ану гэдэг охины ард нэг охин бий. Тэр нь Д.Гантулгын ойр дотны найз гэж сонсогдсон. Цэрмаа ч над руу нэг ч удаа холбогдоогүй. Намайг мөнгө төгрөг авсан гэж гүтгээд байсан. Би баримтаа дэлгэ гэхэд нэг ч баримт дэлгээгүй. Энэ хэрэг шийгдэгдсэний дараа тэр хүмүүс ч гэсэн авах ёстой шийтгэлээ авах байх гэж бодож байна. Зөрчлийн тухай хуулиараа нэр төрд халдсан хүмүүсийг шүүхэд өгнө гэж бодож байна." гэв.
Хохирогчийн биеийн байдал ямар байгаа талаар асуухад Ч.Саранзаяа:
"Баяр наадам дуусаад амралтын байдалтай байсан энэ хугацаанд дүү маань энэ хэрэг шийдэгдэхгүй удааширч байгаа юм биш үү гэж их хямарч байна. Их хүлээлттэй, айдастай байна.
Дүү маань хоёр удаа амиа хорлох гэж оролдсон. Өмнө нь машиныхаа түлхүүрийг аваад би үхлээ гэж давхисан. Араас нь би таксидаад бөөн юм болсон. Тэрний дараа намайг цагдаа прокуророор явах гээд ганц удаа ганцааранг нь үлдээгээд гарахад гарынхаа судсыг ханасан. Гэхдээ одоо гайгүй." гэлээ.
Тэрбээр цааш нь "УИХ-ын гишүүн Д.Гантулга хэвлэлийн хурлын үеэр шалгуулахад бэлэн байна гэсэн. Даавуун дээрх толбыг шалгуулчихад Д.Гантулгынх гэдэг нь гараад л ирнэ. Тэрийг ДНХ-ийн шинжилгээгээр багадаа 100 удаа шинжлүүлсэн ч гараад л ирнэ. Тиймээс Д.Гантулгаа, чи хэлсэн амандаа хүрээд, ирээд шалгуулчих. Бидэнд нотлох баримт байна. Хууль хяналтын байгууллагууд хуулийн дагуу ажиллана гэж итгэж байна." гэв.
Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулга найзаараа дөрөв хоногийн өмнө тохиролцъё гэж хэлүүлсэн тухай ярьсан гэж Ч.Саранзаяа хэллээ.
Бид УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гуравт хандаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эргүүлэн татах асуудлыг тавина
Өмгөөлөгч М.Ичинноров:
"УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүчингийн хэрэг дээр эд мөрийн баримт устгасан, хуурамчаар үйлдсэн болон авлига өгсөн гэх хэргүүд нэмэгдэнэ. Тэгэхээр энэ хүний хавтаст хэрэг дээрх ялын хэмжээ нэмэгдээд байна гэсэн үг.
Хоёрдугаарт, энэ хэрэг зүгээр нэг эм, эр хоёр хүний хооронд болоод өнгөрдөг асуудал гэж ойлгож болохгүй. Д.Гантулгын хэргийн ард төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд өндөр босготой болох, ёс зүйн асуудал хүртэл хөндөгдөнө. Гэмт хэрэг хийсэн үед нь эргүүлэн татаж шалгах гэсэн асуудлууд хөндөгдөнө.
Үүнтэй холбоотой хохирогч хамгааллын асуудал хүртэл хөндөгдөж байна. Гэх мэтчилэн нийгмийн маш том асуудлууд үүний ард байна" гээд "АТГ-аар явсны дараа бид УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гуравт хандаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эргүүлэн татах асуудлыг тавина. Энэ асуудалд тухайн тойргийн иргэд төрийн өндөр сэнтийд ийм хүн залчихаад доромжлуулж суумааргүй байна гэж бухимдалтай байгаагаа хэлсэн" гэв.