“Оюутолгой” компанийн далд уурхай барих томоохон бүтээн байгуулалттай сэтгүүлчид танилцлаа. Далд уурхай Монголчууд бидэнд цоо шинэ зүйл биш. Бор-Өндөрийн жоншийг гарган авахын тулд газар дор далд уурхай барьж ашигласан түүх бидэнд бий.
Гэхдээ өмнийн говийн хөрсөн дор, газрын гүнд 1146-1300 метрийн гүнд, уртаашаа 45 км үргэлжлэх далд уурхай нь хэмжээ, бүтээн байгуулалт, технологийн шийдэл зэрэг олон үзүүлэлтээрээ манайдаа анхдагч, цоо шинэ үйл явдал. Өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн газар болон Рио Тинто компаниуд татвараас үүссэн маргаандаа цэг тавьж, зөвшилцөлд хүрснээр далд уурхайг барих ажил жил орчим саатсаны дараа дахин эхэлсэн юм.
Бид “Оюутолгой”-н ордод нэг өдөр ажиллан, гүний уурхайд гурван цаг алхан, газрын гүнд хийж буй ажлуудыг үзэв. Дараа нь ил уурхайг дээрээс тольдон, эндээс авчирдаг хүдрийг хэрхэн баяжуулж, зэсийн баяжмал болгон хувиргасан үйл явцтай танилцсан юм. Ингээд эхний нийтлэлдээ далд уурхайн аяллаа сонирхуулъя.

Хьюго Даммет гэж нэрлэсэн, Оюутолгойн ордын гурван гол хүдрийн биетийн нэг нь 1100-1300 метрийн гүнд бий. Энэ нь ордын нийт нөөцийн 80 хувийг дангаараа бүрдүүлдэг. Иймд далд уурхай барьж, газрын гүнээс олборлохоор шийдвэрлэжээ.
Оюутолгойн ордыг анх нээн илрүүлсний дараа хөрөнгө оруулалт татах зорилгоор Америкийн бизнес эрхлэгчдэд ордын талаар танилцуулсан байна. Ингэхдээ тэдэнд илүү сайн ойлгуулахын тулд Хьюго Даммет ордын хэмжээг Манхаттений аралтай зүйрлэжээ.
Харин бидэнд аварга том хүдрийн биетийг баримжаалах боломжийг энэ зураг олгоно. Улаанбаатар хотын дээр байрлуулсан хүдрийн биет уртаашаа Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх газартай тэнцэнэ.
Гэхдээ энэ нь хүдрийн биетийн нийт хэмжээ гэдгийг онцолъё. Учир нь зарим хүн дээрх биетийг тэр чигээрээ зэс, алт хэмээн эндүүрдэг аж. Ил уурхайтай харьцуулахад далд уурхай дахь хүдрийн биет дэх зэс, алтны агуулга 1.66 хувь буюу 4 дахин их гэнэ.

Далд уурхайд блоклон олборлох арга хэрэглэнэ. Үүний тулд эхлээд дээрх хүдрийн биетийг газрын гүнд 1300 метрийн түвшинд яг голоор нь хөндлөн хуваана. Хүдрийн биет өргөөшөө 2600 орчим метр.
Дараа нь хуваасан хэсгийнхээ доод хэсгийг бага багаар тэслэн, хүдрийн биет доош унахад тосон авч, газрын гадарга руу туузан дамжуурга болон өргөгчөөр дээш тээвэрлэх юм. Үүнийг блоклон буюу хэсэгчлэн олборлох арга гэж нэрлэдэг байна. Австрали дахь очир эрдэнийн далд уурхайд энэ технологийг эзэмшсэн мэргэжилтүүд Монголд ажиллаж байгаа юм.
Газрын гүнд нийт 45 км урт хонгил барихаас 21 км-ыг нь барьжээ. Далд уурхайн ажил дахин эхэлсэн үе буюу өнгөрсөн оны тавдугаар сараас хойш 3 км хонгил малтаад байна.
Хонгил уртаашаа 5 метр, дээшээ 5.5 метрийн хэмжээтэй. Гадаргаас газрын гүн рүү таван босоо амаар дамжин доош бууна. Эдгээрээс эхнийхийг барьж дууссан. Хоёр дахь босоо амны нэвтрэлт буюу босоо амыг малтах ажил ирэх аравдугаар сард дуусна. Дараа нь 10 метрийн диаметртэй босоо амны дотор ханыг бэхлэх, босоо амаар дээш доош ажилчид (150 хүний багтаамжтай), техник хэрэгсэл тээвэрлэх өргөгч байрлуулах юм байна.
Таван босоо амны 3, 4, 5 нь нь агааржуулалтын хоолойн үүрэг гүйцэтгэнэ. Хоёр нь цэвэр агаарыг дотогш шахан, нэг нь бохир агаарыг гадагшлуулах зориулалттай. Гурав болон дөрөвдүгээр босоо амны малталт 2020 онд дуусах юм.

Газрын гүнд зөвхөн олборлолт явагдахгүй. Нийт 300 хүнд даацын техник төхөөрөмжөөр 24 цагийн турш, тасралтгүй олборлолт үргэлжлэх тул тэдгээр техникийг засварлах засварын газар, шатахуун түгээх хоёр станц, нийт 10 км урт гурван туузан дамжуурга барина. Туузан дамжуургыг газрын гүнтэй холбох налуу амны малталтын ажил эхэлжээ.
Бид нэг цаг алхсаар “Даян” компанийн ажилчид дээр ирлээ. Тэд хана, таазыг бэхлэх үүрэгтэй. Замдаа хоёр удаа амран, ус ууцгаав. Далд уурхайн ажилчид цай, хоолоо ч газар доор идчихдэг, амралтын өрөөнүүд бий. Үе үе том машинууд хонгилоор зөрөхөд тэднийг өнгөрөөхийн тулд хана дагуу ухсан аюулгүйн хэсэгт орж зогсоно.
Далд уурхайг барих ажил 24 цагаар үргэлжилж байна. Энд л гэхэд нэг ээлжинд нийт 450 хүн ажилладаг гэв. Далд уурхай дахь хоргодох байрны хүчин чадлыг нийт ажилчдын тоотой заавал тэнцүүлэх ёстой гэнэ. Биднийг хонгилоор алхахад үе үе цагаан өнгийн чингэлэг таарч байсан нь хоргодох байр аж. Эдгээрт багтах хүний тооноос олон хүн дор ажиллах ёсгүй. Сэтгүүлчдийг доош буулгахын тулд 10-аад ажилчыг дээш гаргав. Тэд лифтээр гарч ирсний дараа бидэнд доош буух зөвшөөрлийг олгосон юм.
Газар дор нэг ээлжийн ажиллах хугацаа 12 цаг. Өмнөх Хөдөлмөрийн тухай хуулиар далд уурхайг хэвийн бус нөхцөл гэж үзэн, эмэгтэй хүн ажиллахыг хориглосон бол шинэ хуулиар эмэгтэй хүн 12 цагаар ажиллахыг зөвшөөрчээ. Иймд 5 эмэгтэй энд ажиллаж байна.

Далд уурхай руу буухад аюулгүй ажиллагааны хатуу дүрэм журмыг мөрддөг. Доош буух хүн бүр зориулалтын малгай, бээлий, тоосонцроос хамгаалах нүдний шил, чихний бөглөөс, яаралтай үед хэрэглэх, хүчилтөрөгчтэй амьсгалын аппарат зэргийг заавал зүүнэ, бүртгүүлээд, гарын үсгээ зурна. Амьсгалын аппарт нь төмөр гэртэй, 1.8 кг жинтэй тул бэлхүүсэндээ зүүгээд удаан алхахад ихээхэн төвөгтэй.
Сургалтын ажилтнууд газар доорх нөхцөл байдлыг дүрсэлсэн видео хичээл үзүүлэн, аюулгүй ажиллагааны заавар өгөв.
Бид 6.7 метрийн диаметртэй нэгдүгээр босоо амаар ажилчидтай чихэлдэн доош буулаа. Тус бүр нь 30 хүний багтаамжтай, хоёр давхар өргөгчөөр ажилчдыг дээш доош тээвэрлэдэг юм байна. Лифт 1200 метр рүү 5 минутад хүрнэ. Доош буух үед л чих дүнгэнэж, халуун, бүгчим агаар мэдрэгдэж эхлэв. Лифтнээс гарахад дуу чимээтэй, маш нарийн тоосонцор ихтэй, халуун орчин угтав. Яг л саун руу яваад орох шиг.
Төөрдөг байшинтай зүйрлэж болох далд уурхай руу буухаас өмнө хүн бүрт 2 пайз өгнө. Эхнийхийг гадарга дээр, хоёр дахийг буунгуутаа самбарт өлгөх ёстой. Энд ажилчдыг нэрээр нь биш пайзан дээрх дугаараар бүртгэнэ. Газрын гүнд ажиллаж буй ажилтнуудыг малгайны өнгөөр нь ялгаж болно. Улаан малгайтай бол онцгой байдлын үед тусламж үзүүлэх үүрэгтэй ажилтан. Ногоон малгайтай бол шинэ ажилтан бөгөөд ганцаараа явах хориотой.
Газар доор 1100-1300 метрт маш их даралт байх нь тодорхой. Иймд нуралт үүсгэхгүйн тулд таазанд 8 метр, хананд 6 метрийн урттай тороосон боолтыг өрөмдөн, хана, таазны чулуулгийг бэхэлжээ. Тэсэлгээ хийж, малталт хийсний дараа чулуулгийг 7-10 см өргөнтэй шингэн цементээр шүршдэг байна. Дараа нь бэхэлнэ.

Далд уурхай дотор 6 дэд бүтэц байгуулах гэнэ. Гурван засварын цех барина. Цехийн хонгил илүү өргөн бөгөөд өндөр таазтай. Энд Сүхбаатарын хөшөөг бүтнээр авчраад тавихад багтах буюу 11х11 метрийн хэмжээтэй гэнэ.
Энэ цех нийт 18 хонгилоос бүрдэнэ. Кран, гагнуур, түлш түгээх хэсэг, цахилгааны, багаж хураах, хүнд машин механизмын хэсэг, дугуй засвар болон агуулах байрлана. Бутлуур, гүний ус зайлуулах систем, тэсрэх бодисын агуулах, ШТС хоёрыг, галын болон үйлчилгээний усны систем, шингэн зуурмагийн газар барих аж. Газар доор ажиллах 290 хүнд даацын авто машин хэрэгсэл шатахуунаа газрын гадаргаас доош татсан, босоо цооногоос авах юм. Засварын цехийн нийт талбай 9000 м2 буюу нэг хөлбөмбөгийн талбайтай тэнцэнэ.
Хүдрийн бутлуур 7 давхар байшинтай дүйцэх өндөр байна. Энэ бутлуураар өдөрт л 95 мянган тонн хүдрийг жижиглэх юм.
Энэ бүгдийг барьснаар 24 цаг үргэлжлэх олборлолт саадгүй үргэлжлэх нөхцөл бүрдэх юм байна.

Далд уурхайг барихад одоогоор нийт нэг сая цаг ажиллахад хөдөлмөрийн осол гэмтэл гараагүй байна. Энэ үзүүлэлтээрээ "Оюутолгой" Рио Тинтогийн уурхайнууд дотор тэргүүлдэг аж.
Бид нийт гурван цагийн турш алхан, далд уурхайтай танилцав. Агааргүйдэх, амьгал давхцах гэх мэт хүндрэл байсангүй юм. Гэхдээ агааржуулагч халуун агаараар үлээнэ. Далд уурхайн агааржуулалтын инженер Т.Наранбаатар “320 м3 секундын хүчин чадал бүхий агааржуулалтын системийг дал уурхайд байрлуулсан. Газар дор 3 сэнс бий. Далд уурхайд чийгтэй болон хуурай температур маш чухал. Чийгтэй температурыг байнга шалгадаг. Учир нь чийгшил ихтэй орчинд хүн хөлөрч чадахгүй. Ингэснээр халуунаа гадагшлуулж чадалгүй, халууны стресст орно. Хэрэв чийгтэй температур 32-оос дээш болбол ажлыг бүрэн зогсооно. 26-32 хэмийн хооронд байвал хариу арга хэмжээ авна.” гэж ярьлаа.
Эндээс 2020 онд анхны хүдрээ олборлохоор төлөвлөжээ. Олборлолттой зэрэгцээд бүтээн байгуулалт үргэлжилж, 2027 оноос далд уурхайг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхэлнэ. Ингэснээр зөвхөн далд уурхайгаас өдөрт 95 000 тонн хүдэр олборлож, Оюутолгойн оргил үе эхлэх бололтой. Учир нь ил болон далд уурхайг зэрэг ашиглснаар олборлох хүдэр, түүнийг дагаад зэс, алтны агууламж өснө. Энэ үед жилдээ 560 мянган тонн зэс олборлоно гэж тэд тооцоолжээ.

ДАЛД УУРХАЙТАЙ ХОЛБООТОЙ ТООН МЭДЭЭЛЛҮҮД
- Нийт ажилчдын тоо 4000. Тэдний 88 хувь нь монгол.
- Далд уурхайг барихын тулд 116 000 м3 талбайг малтана.
- Газрын гүн дэх засварын цех нэг хөл бөмбөгийн талбайтай тэнцэнэ.
- Нийт 2 сая 600 мянган ширхэг бэхжүүлэгч боолтыг хананд хадна. Эдгээрийг өрвөл Улаанбаатараас Европ хүрэх урт болно.
- Хамгийн гүн босоо ам Blue Sky цамхагийг 12 давхарласантай тэнцэнэ.
- Туузан дамжуулагчийн нийт урт 10 км буюу Чингисийн талбайгаас Толгойтын өртөө хүрэхтэй тэнцэнэ.
- Үйл ажиллагааны оргил үед 50 өрмийн машин, 25 утгуурт ачигч, 10 ачааны машин, бусад төрлийн 290 тоног төхөөрөмж ажиллана.
- Далд уурхайн бүтээн байгуулалтын эхний шатанд хамаарах хүдрийн биетийн нийт талбай Чингисийн талбайгаас 17 дахин том.
- 30 орчим гэрээлэгч компани, 150 орчим ханган нийлүүлэгч хамтран ажиллаж байна.
- Бүтээн байгуулалтын явцад нийт 1.2 тэрбум ам.долларын гэрээ байгуулсны 70 хувийг монгол компаниудтай үзэглэжээ.
Далд уурхайн бүтээн байгуулалтын эхний үе шат Хюго Дамметт ордын Хойд бүсийн ашиглалтын давхар нэгт явагдаж байна. Барилга бүтээн байгуулалтын ажил 5-7 жил үргэлжилнэ.
2027 онд далд уурхайг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхлэхэд 5000 ажилтны тоо тогтмол буурсаар 2022 онд 400 ажилтан үлдэнэ.
Одоо Оюутолгойн төсөл дээр нийт 11 000 (үүний 4000 нь далд уурхайд) орчим хүн ажиллаж байна. Энэ оны эцэс гэхэд 5000 болж өсөх аж. Дахиад 1000 хүнийг ажлын байраар хангана гэсэн үг. Барилга, уул уурхай, цахилгаан, механикийн мэргэжилтнүүдийг нэмж ажиллуулах гэнэ. “Оюутолгой” компанитай хамтран ажилладаг, гэрээт компаниуд нэмэлт ажлын байр бий болгох аж.
Гүний уурхайг барьснаар манай улс цаашдаа энэ төрлийн уурхай барих, ашиглах мэдлэг чадвартай, туршлагатай, олон тооны мэргэжилэнтэй болно. Энэ нь далд уурхайгаас олборлох эрдсээс илүү үнэ цэнэтэй гэдгийг "Оюутолгой" компанийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах ахлах ажилтан С.Санждорж онцолсон юм.
Гэхдээ 2027 онд далд уурхайг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхлэхэд 5000 ажилтны тоо тогтмол буурна. 2018 оноос эхэлж буурсаар 2022 онд 400 орчим ажилтан л үлдэх юм. Бүтээн байгуулалтад гар бие оролцсон барилга, цахилгаан, механикийн олон мэргэжилтний Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэсэн үг.
Иймд хэдийгээр арван жилийн дараа үүсэх нөхцөл ч гэсэн одооноос олон зуун иргэнээ дараагийн ажлын байраар нь хангах бодлогыг эрх баригчид, хөдөлмөрийн салбарын мэргэжилтнүүд боловсруулах шаардлагатай.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир
Гэрэл зургийг Б.Бямба-Очир