Бизнес эхлүүлнэ гэдэг их цаг, эрч хүч, мөнгө болон олон аяга кофе зарцуулдаг зүйл. Ер нь зовлонтой, төвөгтэй ажил гэж ойлгож болно. Цаг үргэлж эрсдэл гаргаж, баярлаж, гуниглаж, санаа зовниж, айсаар байдаг.
Бүх чадлаа 110 хувь зарцуулж байхад л бүх ирээдүй дээсэн дээр дэнчигнэж байгаа мэт санагдах бөгөөд нэг л өдөр амжилтад хүрэхэд амьдрал орвонгоороо өөрчлөгдөнө гэж итгэнэ.
Гарааны бизнесийн хувьд бүх хөрөнгө оруулалтаа ор мөргүй дуусгахаас өмнө ашиг олж эхлэх нь чухал. Тийм учраас бүгд яардаг. Стратеги, төлөвлөгөө, зорилго тодорхой болсны дараа ихэнх компани шууд өөрсдийн брэндийг гаргахаар шийднэ.
Брэнд гэдэг хэрэглэгчдэд хүргэж буй туршлага юм.
Лого, дуу хоолой, веб загвар, нийгмийн сүлжээ зэрэг зүйлс хамгийн түрүүнд толгойд орж ирнэ. Мэдээж хэрэг үүнийг үгүйсгэх аргагүй боловч өөр бас бус зүйлс бий.
Учир нь брэндээ тодорхойлж, хүмүүсийн анхаарлыг татах нь чухал шүү дээ. Гэхдээ брэнд гэдэг зүгээр нэг өнгө, дүрс, логоноос илүү зүйл биш гэж үү?
ҮНЭНДЭЭ БРЭНД ГЭЖ ЮУ ВЭ?
Брэнд гэдэг хэрэглэгчдэд хүргэж буй туршлага юм. Брэндийн үндсэн мөн чанарыг хэрэглэгч, компани хоорондын харилцаа, ойлголцол, хэрэглэгч бүтээгдэхүүнд дурлах явдал гэж тодорхойлж болно.
Хэрвээ хэрэглэгчээ ойлгож, юу тэднийг таны бүтээгдэхүүн үйлчилгээг сонгож байгааг ойлгож чадвал брэндийнхээ дүрийг бүтээх боломж бүрддэг. Гэтэл яагаад зарим гарааны бизнесүүд үүнд хүрч чадахгүй байна вэ?
ХОЛБОО ҮҮСГЭХИЙН ОРОНД ТӨСӨӨЛӨЛД ТУЛГУУРЛАДАГ
Бизнес эхлүүлж байгаа хүн өөрийн төсөөллийг бодит болгож, төгс болгохын төлөө хичээх бөгөөд эцэст нь өөрийн санааг гайхамшиг гэж ойлгож эхэлдэг. Тэд брэндээ хэрхэн таниулж, анхаарал татах талаар бодохоос биш хэрэглэгчдийнхээ санаа бодлыг сонсохоос татгалзах бүр сөрөг санал сэтгэгдлийг үл ойшоох хандлагатай болно.
Учир нь тэд хэрвээ гоё логотой, зөв вебсайттай, гайхалтай маркетинг хийж чадвал брэнд нь амжилтад хүрнэ гэж төсөөлдөг аж. Харни хариуд нь хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээг нь үл тоомсорлож, брэнд нуран унана.
ЦЭНЭГЛЭЭД – ГАЛЛААД – ОНИЛООД!
Хэрвээ зүгээр л хэрэглэгчдэд таны бүтээгдэхүүн таалагдана гэсэн төсөөлөлд үндэслэн бүтээгдэхүүн худалдвал амжилтад хүрэхгүй, зорилтот зах зээлээ олохгүй байж болох юм. Хэрэглэгчдээ ойлгоогүйгээс болж гарааны бизнес дампуурдаг.
Тэдний үзэл бодол, санал шүүмжлэлийг сонсолгүйгээр ямар нэг өөрчлөлт хийх нь хэрэглэгчдийн огт тоохгүй зүйлийг хийх эрсдэлтэй. Брэндийн туршлага хэмээх зүйлийг олоогүй байхдаа л ийм замналаар явсан гарааны бизнес мөнгөгүй болдог.
Тиймээс ЦЭНЭГЛЭЭД – ОНИЛООД – ТЭГЭЭД ГАЛЛАХ ЭСЭХЭЭ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ
БРЭНДЭЭ ТАНИУЛАХ ГЭЭД НҮХЭНД УНАДАГ
Гарааны бизнес эхлүүлж байгаа хүмүүс ихэвчлэн брэндээ таниулж, хүмүүсийн анхаарлыг татахад анхаарлаа төвлөрүүлж, хэрэглэгчдийн туршлагыг үл ойшоодог. Үр дүнд нь ерөөсөө л хэрэглэгчийн хүсээгүй зүйлийг сурталчилж, үргүй зардал гаргана.
Ямар ч сонирхолгүй бүтээгдэхүүн, үйлчилгээг хэчнээн гайхамшигтай лого, хэчнээн сонирхолтой цахим хуудас аварч чадахгүй. Хэрэглэгчийн туршлагыг ойлгож, түүнд нь тулгуурлаж брэндээ үүсгэх хүртэл хэний ч анхаарлыг татаж чадахгүй юм.
БРЭНДИЙН ТУРШЛАГА ГЭЭЧ НЬ ЮУ ВЭ?
Танаас өөр хэн ч брэндийн туршлага гэдэг зүйлийг ойлгохгүй, анзаарахгүй. Тиймээс эхлээд жинхэнэ үйлчлүүлэгч нартайгаа харилцаж, ярилцаж үзэх хэрэгтэй. Үйлчлүүлэгчийн санал бодлыг сонссоноор өөрийн брэндийн үнэ цэнийг тодорхойлохоос гадна хурдацтай сайжруулах нөхцөл бүрдэнэ.
Жишээлбэл доорх асуултуудыг асуух хэрэгтэй:
- Хэрвээ та манай бүтээгдэхүүнийг ашиглах аргагүй болбол ямар сэтгэгдэл төрөх вэ? Учир нь хэрэглэгч таны бүтээгдэхүүнгүйгээр “Тун сэтгэл ханамжгүй болно” гэж хариулвал тодорхой хэмжээний найдвар байна гэсэн үг.
- Яагаад тэд сэтгэл ханамжгүй болж байгааг мэдэхийн тулд өөрийн бүтээгдэхүүний өгч буй үр ашиг юу болохыг асуу.
- Хэрвээ таны бүтээгдэхүүн байхгүй болбол хэрэглэгч ижил төрлийн бүтээгдэхүүнийг сонгох уу?
- Найздаа таны бүтээгдэхүүнийг хэрхэн тайлбарлах вэ?
- Ямар төрлийн хүмүүст таны бүтээгдэхүүн хамгийн их үр өгөөжтэй вэ?
- Хэрхэн хэрэглэгчийн шаардлагад нийцүүлж, бүтээгдэхүүнээ сайжруулах вэ?
Яг одоо хэрэглэгч нартайгаа ярилцаж, мөнгөө дуусгахаас өмнө хэрхэн сайжруулж болох аргыг олоорой. Эхлээд брэндийнхээ туршлагыг хуримтлуул.
Төгс брэндийг үүсгэж, компаниа амжилтад хүрнэ гэж мөрөөдөж суухынхаа өмнө зөвхөн таны л бүтээгдэхүүнийг сонгох хэрэглэгчдээ бэлдэх хэрэгтэй. Долоо хэмжиж нэг огтол гэдэг үгийг олон талаас нь ойлгоорой.