Өчигдөр Багдад хотод БНХАУ-аас Ирак улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зуржээ. Хятадын элчин сайд Чен Вейчин Иракын Дотоод хэргийн сайд Касим Аль-Аражи нар гарын үсэг зурах ёслолд оролцож, эдийн засаг болон техник тоног төхөөрөмжийн хамтын ажиллагаанд гарын үсэг зурсан байна.
Ийнхүү Хятад улс Иракт хүмүүнлэгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд элчин сайд Чен Вейчин Иракийн Засгийн газар терроризмын эсрэг амжилттай тэмцэж байгаад баяр хүргэжээ.
Түүнчлэн Иракийн дайны дараах нөхөн сэргээх ажиллагаанд Хятадын компаниудыг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. Дотоод хэргийн сайд Касим Аль-Аражи хоёр талын хамтын ажиллагаа амжилттай болно гээд, Хятадын Засгийн газар, ард түмэнд талархаж буйгаа илэрхийлсэн аж.
Иракийн хойд болон баруун хэсгийн нутаг дэвсгэр 2014 оноос хойш Исламын улс бүлгийн мэдэлд орсон бөгөөд хамгийн том хотуудын нэг Мосулыг хүртэл террористууд эзэлжээ. 2016 оны аравдугаар сарын 17-ны өдөр Иракын зэвсэгт цэргүүд Мосул хотыг чөлөөлөх ажиллагааг эхлүүлсэн юм.
Ерөнхий сайд Хайдер Аль-Абади 2017 оны долдугаар сарын 10-ны өдөр Мосул хотыг чөлөөлсөн тухай мэдэгджээ. Иракийн Засгийн газрын тооцоолсноор Мосул хотын тулааны үеэр сая гаруй энгийн иргэд дүрвэсэн байна.