Нийслэлийн Тээврийн газраас долоо, наймдугаар саруудад нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн автобуснуудын утааг хэмжин, шалгаж байна. Нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар, Техникийн үзлэг, оношилгооны төвийн инженерүүд хамтран явуулын хэмжилтийн багажаар хэмжиж байгаа юм.
Улаанбаатар+ын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Автотээврийн тухай хуулийн хэрэгжилт”, “Дизель хөдөлгүүрт автомашин-Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга”, MNS 5014:2009 улсын стандартын мөрдөлт, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын хэрэгжилтийг хангуулах нь шалгалтын зорилго юм.
Нийтийн тээврийн хэрэгслийн утааг хэмжихэд MNS 5014:2009 улсын стандартаас илүү хэмжээгээр утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж, тухайн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагад зөрчил арилгах үүрэг өгч байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.