Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлжээ.
Энэхүү автозам 7 метрийн өргөнтэй, 5 см зузаан асфальтбетон хучилттай, 2 талдаа 1.5 метрийн өргөн хайрган хөвөөтэй 3-р зэрэглэлийн авто зам болох юм.
Энэхүү автозам ашиглалтанд орсноор Завхан аймгийн ард иргэд тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхээс гадна гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат:
"Энэхүү авто зам ашиглалтад орсноор Завханчууд Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож,тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж нээгдэж цаашлаад орон нутагт үр өгөөжөө өгөх ач холбогдолтой” хэмээн онцоллоо.
Энэхүү замын үргэлжлэл хэсэг болох Тарвагатайн нурууны хамгийн хүнд бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох Загастайн давааг дайран өнгөрөх Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг дээрх хөнгөлөлттэй зээлийн авто замын салбараас хэмнэгдсэн хөрөнгөөр барьж байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар салбарын яамнаас мэдээллээ.
Тус зам ашиглалтад орсноор 2018 онд Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдох юм.
Автозамын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Шинжиан Бэйшин Роуд энд Бридж Групп” ХХК ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр дотоодын 4 компани ажиллаж байна.