Чөлөөт бөхийн 2017 оны залууучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 1-5-нд Финландын Тампере хотод болно.
Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид эх орноосоо мордож Скандинавын хойгт очоод байна.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 50кг-д Н.Насанбуян (Хасу-Мегастарс), 60кг-д Ц.Цогбадрах (Алдар), 66кг-д Э.Тэмүүлэн (Хасу-Мегастарс), 125кг-д Д.Эрдэнэтулга (Аварга) нар зодоглоно.
Эмэгтэйчүүдийн 44кг-д Г.Пүрэвсүрэн (Налайх), 51кг-д Б.Болор-Эрдэнэ (Алдар), 55кг-д Б.Болортуяа (Женко), 63кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс), 67кг-д Э.Даваанасан (Алдар), 72кг-д Б.Цэцэгбаяр (Арслан) нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар (Женко), спортын мастер Ё.Батдархан (Хасу-Мегастарс удирдлага дор өрсөлдөнө.
Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин А.Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ С.Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Т.Даваахуяг “Бээжин-2007”, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Э.Даваачимэг “Паттая-2012”, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ А. Батцэцэг “Загреб-2014”-д түрүүлж байв.