2019 онд “Ази Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн сэргээн засах, хамруулан хөгжүүлэх” дөрөвдүгээр Конгресс болно.
Энэ хурлыг "Эдийн засгийн тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлийг тэгш хамруулах" гэсэн сэдвийн дор Монгол Улсад зохион байгуулах юм.
Иймд ХНХЯ, СЗСҮТ хамтран энэ сарын 26-28-ны өдрүүдэд хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах анхны уулзалт, хэлэлцүүлгийг хийж байна.
Уулзалтад Ази Номхон далайн бүсийн хөгжлийн төвийн удирдлагууд хүрэлцэн ирж хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон төрийн, хувийн хэвшлийн байгууллагуудтай санал солилцож байна.
Уулзалт, хэлэлцүүлэг Гэсэр сүмийн хажууд байрлах HOLIDAY INN зочид буудалд өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд болно.