Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд нь гаднын жуулчдыг татах соёлын дурсгалт газрын нэг. Энд үнэлж баршгүй ном судар, бурхан хадгалагддаг тул манай улсад ирж буй жуулчид зорьж очих нь элбэг. Тиймээс өнгө төрхийг нь сэргээж, жуулчлалыг илүү хөгжүүлэхийн тулд 1.9 га талбайг тохижуулж, аялал жуулчлалын төв болгох төслийг хэрэгжүүлэхээр болсон тухай мэдээллийн хэрэгслээр нэлээд шуугисан.
Энэхүү алдарт төслийн хэрэгжилт ямар шатандаа явааг тодруулахаар Гандантэгчинлэн хийдийг зорилоо. Бөмбөгөр худалдааны төвөөс Модны хоёр хүртэлх талбайг хамрах тус хэсэгт очиход нийт 75 нэгж талбайгаас 68-ыг нь чөлөөлж, үүнээс эхний ээлжинд 25 айлыг түрээсийн байранд нүүлгэн шилжүүлжээ. Эдгээр өрхүүд тохижилт, барилгын ажил дуусч, бүрэн ашиглалтад орсны дараа газар дээр нь баригдсан байранд орох аж.
Тохижилтын ажилд анхаарч буй хүн байгаа эсэх нь эргэлзээтэй
Төмөр сараалжин хашаагаар хоёр хэсэг болгон заагласан газрын зүүн талд байрлах хашаан дотор 15 001 700 ам.метр талбай бүхий дөрвөн давхар үйлчилгээ, орон сууцны барилгын нэг давхар баригдаад эхэлжээ. Их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа гэж бодон очиход байдал эсрэгээрээ, нам гүм байв.
Будаа зарах хүний тоо олширсноос биш гаднах талбайн тохижилтод анхаарч буй нэг ч хүн харагдсангүй.
Аялал жуулчлалын төвийг шашны эртний эдлэлийн дэлгүүр, лааны тосон музей, хүрээ соёлыг харуулсан уламжлалт монгол хоолны газар зэрэг инженерийн дэд бүтэцтэйгээр барьж байгуулахаар төлөвлөсөн талаар албаныхан ярьж байсан. Гэтэл ханцуй шамлан орох ёстой тохижилтын ажилд анхаарч буй хүн байгаа эсэх нь эргэлзээтэй. Төслийн явц ямар шатандаа явж байгааг тодруулах гэсэн боловч ойр хавьд нь мэргэжлийн хүн огтхон ч харагдсангүй. Иймээс барилгын ажилчдаас ажил хэр ахицтай байгааг сонирхоход “Зуны дэлгэр цаг эхэлсэн тул хүмүүс амралтаа авч аялал, зугаалгаар явсан бололтой. Одоохондоо хөл хөдөлгөөн тайван л байна. Өнөөдрийн байдлаар бид хариуцаж авсан барилгаа бариад эхэлчихсэн. нэгдүгээр давхрыг дуусгах гэж байна” гэв.
Харин Баянгол дүүргийн Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Ө.Мөнхчулуун “Орхоны 2, 3, 4 дүгээр гудамжны хуучны хэв маягийг хадгалсан байдлаар “Гандан хүрээ төсөл” хэрэгжүүлэхээр болсон. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр соёлын өвийг хадгалах, сэргээх төсөл хэрэгжүүлэхээр техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа. Нийслэлээс тодорхой хэмжээний мөнгө суулгасан бол Азийн хөгжлийн банкнаас орж ирэх мөнгө хараахан батлагдаагүй. Тиймээс тодорхой мөнгөн дүн хэлэх боломжгүй” гэв.
Гандангийн хашааг сэргээн засварлах, баруун, зүүн хаалга руу нэвт гарсан худалдааны гудамжийг тохижуулах болон Тасганы овоонд автомашины зогсоол, Гэсэр сүмийг Гандантэгчинлэн хийдтэй холбосон гүүрэн гарц барихаар зураг төсөлд тусгажээ.
Ажилчид нь амралтаа авч аялал, зугаалгаар явсан бололтой
Гэтэл зураг төсөл нь гарчихаад байхад өнөөдрийг хүртэл цаасан дээрх ажил хөрсөн дээрээ бууж хэрэгжих яагаа ч үгүй байна. Баянгол дүүргийн мэргэжилтний хэлж буйгаар тухайн газрын хог хаягдлыг цэвэрлэж, ногоон байгууламж байгуулан, иргэдийн аялж, зугаалах таатай орчин бүрдүүлэх ажлыг дүүрэг хариуцахаар болсон аж.
Гэтэл дулааны улиралд амжуулан хийх ёстой атал ширхэг хог цэвэрлэж, хогийн сав байрлуулж, явган хүний зам хийж буй дүр зураг харагдсангүй. Өнөөх бахь байдгаараа хог, шороо, тагтаандаа дарагдаж, хөл дор шар будаа асгарсан хэвээр.
Энэхүү аялал жуулчлалын гудамж 2019 онд бүрэн ашиглалтад орсноор жуулчдын тоо нэмэгдэхээс гадна иргэдэд орлого орох боломж бүрдэнэ гэсэн өөдрөг төсөөлөл бий. Тэгсэн хэрнээ ажил нь урагшилдаггүй, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй дүлэгнэсэн байдалтай өдөр хоногийг өнгөрөөж байна. Хэзээ эхлэх талаар лавлахад дэд бүтэц, ТЭЗҮ, тохижилтын ажлыг найман шат дараалалтай хийхээр төлөвлөсөн. Эхний үе шат нь одоо л эхэлж байна гэх тайлбар өгсөн юм.
Г.Оюунтөгс