Зар сурталчилгааны Dentsu хэмээх том компанид өнгөрсөн онд ажилд орсон залуу эмэгтэй Токиод амиа хорлосон эмгэнэлтэй хэрэг гарлаа. Хэт ачааллаас шалтгаалсан түүний үхэл япончуудын дунд ажиллах хэв маягийн талаар маргааныг дэврээсэн юм. Тухайлбал, бусдаас урьтан гарах буюу даргаас түрүүлэн явахаас эмээн оффист урт хугацаагаар суудаг асуудал анхаарал татлаа.
Японы компаниудын тавны нэгээс илүүд Засгийн газраас явуулсан судалгаанаас үзэхэд зарим ажилтан сардаа 80 гаруй цаг илүү ажиллаж байгааг албаныхан эрүүл мэндэд хортой гэж дүгнэжээ. Dentsu компанийн дадлагажигч Мацури Такахаши есөн сарын турш энэ байгууллагад сардаа 100 гаран цаг илүү ажиллаж байсныг гэрбүлийнхэн нь мэдүүлсэн аж.
Оффист байхгүй хойгуур нь ямар нэг зүйл болчих вий хэмээн бүгдээр эмээдэг учраас бараг улс даяар нэгэн зэрэг амралтаа авдаг байна.
Ийм хэлэлцүүлэг Япон даяар ярих дуртай сэдэв болж, тус улсыг гадныхан яаж үнэлдэг, бейсболын тэмцээний үеэр дэмждэг баг нь хэр азтай байгаа тухай маргааны дараа л орж байна.
Иймээс өнгөрсөн долоо хоногт Токиод болсон симпозиумын хэлэлцсэн асуудалд Японы хөдөлмөрийн соёл ба түүнийг өөрчлөх шаардлагатай эсэх тухай сэдэв орсонд гайхах зүйлгүй. Шинэчлэлийн зорилго нь яаж илүү үр бүтээлтэй ажиллах вэ гэдгээс гадна богино цагаар ажиллах ёстой гэж үздэг хүмүүсийн саналыг хүндэтгэн үзэх нь зүйтэй.
Хүн ам зүйн байдлаас үзэхэд Япон улс үр бүтээлтэй ажиллах шаардлагатай бөгөөд оффист илүү цагаар суух нь уг зорилгод төдийлөн нийцэхгүй. Гэвч Японы корпорацын соёл хамт олон ба зөвшилцөн шийдэх арга барилд тулгуурлаж ирсэн. Олонх шийдвэрийг хамт олноор хэлэлцүүлж гаргадаг учир цаг их шаарддаг. Оффист байхгүй хойгуур нь ямар нэг зүйл болчих вий хэмээн бүгдээр эмээдэг учраас бараг улс даяар нэгэн зэрэг амралтаа авдаг байна.
Дээрх симпозиумд оролцсон электроникийн компанийн нэг захирал ярихдаа компанийх нь ажилтнууд өдөртөө наад зах нь хоёр цагийг компьютер тооцоололд зарцуулдаг учир зайнаас ажиллах бодлогыг дэмжиж эхэлснээ онцлов. Өөр нэг компанийг үндэслэгч уулзалтын өрөөг халж, биеэр уулзалт хийх боломжгүй болсноор өдрийн ажлын цагийг хорогдуулснаа дурдлаа. Бидний ярилцсан гурав дахь захирал уулзалтын өрөөг сандалгүй болгосноор цаг хэмнэж, уулзалтыг илүү уян хатан, түргэн шийдэлд хүргэдгийг тэмдэглэсэн юм.
Симпозиумын өөр нэг оролцогч Японы цахим арилжааны Rakuten компани зөвлөлийн хурлаа англи хэлээр явуулж эхэлснээс хойш цаг хүрэхгүй хугацаанд амжуулдаг болсныг ярив. (Гэвч англи хэлний түвшин доогуур тул дараа нь бүгдийг япон хэл дээр тайлбарлах шаардлага тулгарч, хүмүүс оффист бүр ч илүү цагаар сууснаар хэмнэсэн цаг нь алдагддаг гэж бас нэг хүн шүүмжилсэн). Токио хотын захиргаа ажилтнуудыг эрт тарахад бага ч атугай дэмжлэг үзүүлэх зорилгоор оройн найман цагт бүх гэрлийг унтраах шийдвэр гаргажээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа япончууд ямар ч үнээр хамаагүй эх орноо сэргээн босгохын төлөө нэгдсэн учир (энэ сэдвийг тус улсад хэлэлцэх нь ховор) урт цагаар ажиллах нь амьдралын хэв маяг болсон юм. Үйлдвэрлэл эдийн засгийн үндэс байсан цаг үед урт цагийн хөдөлмөр учир утгатай байлаа. Дамжин угсрах шугамд тулгуурласан үйлдвэрлэлд бага цаг зарцуулах нь зайлшгүй гарц буурахад хүргэдэг. Гэвч өнөө үед гарц дан ганц цагаас хамаарахгүй агаад илүү цаг зарцуулах нь илүү бүтээгдэхүүн гаргана гэсэн үг биш.
Хөдөлмөрийн бүтээмжээ нэмэхгүй бол пиг дүүрэн чихэлдсэн метронд хүмүүс цагаа үрэхээ болилоо ч Япон улс цаашид хөгжиж чадалгүй амьдралын түвшин унах болно. Наймдугаар сарын дундуур зуны ид халуун үеэр Обон буюу дээдсийн сүнсийг дурсах өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр Японы ажилчид эрч хүчээ сулруулсандаа өвөг дээдсээсээ хүлцэл өчих нь эргэлзээгүй.
Хенни Сендер