Шаргал металлын ханш Лондоны металлын биржид лхагва гарагт 3.3 хувиар чангарч, тонн нь 6225 ам.доллартай тэнцлээ. Энэ нь сүүлийн хоёр жил ажиглагдаагүй өндөр үнийн дүн юм. Дэлхийн зэсийн нийлүүлэлтийн тэн хагасыг “залгидаг” БНХАУ-ын эдийн засаг зургадугаар сард таамгаас давж өссөн, аж үйлдвэрийн салбарын үзүүлэлт нь харьцангуй сайн гарсан. Зах зээлийн гол тоглогч Хятадын үзүүлэлтүүд эерэг байгаа нь зэсийн эрэлтийг богино хугацаанд огцом өсгөж байна. Улмаар сүүлийн дөрвөн сард 5800 ам.долларт хэлбэлзэж байсан ханш 6000 ам.долларыг даваад байсан.
Нөгөө талаас энэ хандлага нь уг металлын ханш цор ганц Хятадын бодлогоос хамааран хэр хурдтай хэлбэлзэж болохыг илтгэж байна. Тэр ч утгаараа одоо ажиглагдаж байгаа энэ өсөлт хэдий хугацаанд тэсч чадах нь асуулт хэвээр байгаа юм. Өнгөрсөн хугацаанд ажиглагдсан 700-800 ам.долларын өсөлт нь ханшийн уналттай мөчлөг улам бүр ойртож буйн дохио болохыг мөн түүхий эдийн шинжээчид анхааруулж байна.
Г.Илч