Хэдийгээр орлогын хэмжээ төсөөлж байснаас өндөр гарсан ч Твиттер хэрэглэгчийн тоо өнгөрсөн гурван сарын хугацаанд өссөнгүй.
Үнэндээ Твиттер оны хоёрдугаар улиралд 116 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ. 2016 оны хоёрдугаар улиралд зар сурталчилгаанаас 535 саяыг олсон бол энэ жил 489 сая ам.доллар олсон байна.
Гэхдээ компани цаашид ашгаа нэмэгдэж, одоогийн тоон үзүүлэлтүүд өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байгаа аж. Хэрэглэгчийн тооны хувьд Твиттер гурван сарын өмнө 328 сая идэвхтэй хэрэглэгчтэй байсан бөгөөд одоо ч хэвээр байна.
Компани өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэрэглэгчийн тоо 12 хувиар өссөн гэж мэдэгджээ. Гэвч яагаад хэрэглэгчийн тоо гурван сарын хугацаанд өөрчлөгдсөнгүй вэ, гэдэг асуулт урган гарна.
Олон улсад хэрэглэгчийнх нь тоо нэмэгдсэн боловч мөн тооны Америкчууд хэрэглэхээ больжээ.