Эрүүл мэндийн яамнаас Зуун айл дахь Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Төлөөлөн удирдах зөвлөлд гишүүнээр ажиллах олон нийтийн төлөөллийн нээлттэй сонгон шалгаруулалтыг саяхан зарлажээ. Удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөллөөр гурван хүнийг сонгох бөгөөд хүний их эмч болон нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэй, эрүүл мэндийн салбарт 10-аас дээш жил ажилласан байх гэх мэтээр шалгуур тавьсан харагдана.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус эмнэлгийн даргаар 13 жил ажилласан бөгөөд 2016 оны долоодугаар сарын 29-ний өдөр сайдаар томилогдсон юм. Өнөөдөр 2017 оны долоодугаар сарын 28-ны өдөр. Сайдын албыг хашсанаас хойш яг нэг жил болжээ.
Эмнэлгийнхээ даргыг томилохоо “мартсан” сайд ТУЗ-ийн олон нийтийн төлөөллийг сонгон шалгаруулахаа санаж байна.
Гэтэл Арьсны өвчин судлалын үндэсний төвийг бүтэн жил захирлын үүрэг гүйцэтгэгч удирдсаар байна. Арьс, харшлын өвчлөл жил ирэх тутам нэмэгдэж, залуужиж, ачаалал ихсэж байхад улсын хэмжээнд энэ чиглэлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг ганц эмнэлгийн даргыг томилохдоо ингэж хойрго хандаж буйн учир юув.

Төрийн албаны тухай хуулийн дагуу эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг ил тод зарлах ёстой. Гэтэл өнөөг хүртэл Эрүүл мэндийн яам тус эмнэлгийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах зарлалыг
Төрийн албаны зөвлөлд ирүүлээгүй байна.
Төрийн албаны зөвлөл үүргийнхээ дагуу сонгон шалгаруулалтыг зарлаж, шалгалтыг Эрүүл мэндийн яаман дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл зохион байгуулдаг. Салбар зөвлөлийг яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалдаг. Салбар зөвлөлийн явуулж буй сонгон шалгаруулалтад Төрийн албаны зөвлөл хөндлөнгийн хяналт тавьж ажилладаг тогтолцоотой.
Тус эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн албыг өмнө нь Эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан Уранчимэг эмч хавсран хашиж байна.
Ээлжийн амралттай, чөлөөтэй, гурван сар хүртэлх хугацааны сургалтад хамрагдах, өөр албан тушаалд томилогдох, сонгогдох зэргээр төрийн жинхэнэ албан тушаалтны сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмаар зохицуулдаг.
Шалгалтыг Эрүүл мэндийн яаман дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл зохион байгуулдаг. Салбар зөвлөлийг яамны Төрийн нарийн бичгийн дарга ахлан ажилладаг юм.
Эмнэлгийн дарга сайд болж, дэд захирлаа захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь буруу биш ч улсын хэмжээнд нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг эмнэлгийг бүтэн жил үүрэг гүйцэтгэгч удирдсан нь сайд ажилдаа хойрго, назгай хандаж буйн илэрхийлэл.
Төрийн албаны тухай хуульд түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацааг тодорхой заагаагүй учир энэ мэт гажуудал гарч байгааг Төрийн албаны зөвлөлийн мэргэжилтэн хэлж байна.
Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн.
Энэ үеэр түр орлогч гүйцэтгэгчээр ажиллах хугацааг хуульд зааж өгөх нь зүйтэй гэсэн саналыг байнгын хорооны зарим гишүүн гаргаж байгааг дэмжүүштэй, зөв зүйтэй санал юм. Холбогдох хуульд нарийн зохицуулалт байхгүйгээс нэг том эмнэлэг үүрэг гүйцэтгэгчээр удирдуулаад бүтэн жил болж байхад мэдсэн хүн үгүй байна.
Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалтыг яагаад зарлахгүй байгаа талаар хэвлэлийн төлөөлөгчөөр нь дамжуулан Эрүүл мэндийн яамнаас тодруулахад, Сонгуулийн дараа Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлана” гэсэн бүдэг бадаг хариу өгөв.
А.Цогцэцэг сайд 13 жил удирдсан эмнэлгийнхээ даргыг томилохоо таг мартав уу, зориудаар хав дарав уу.