Төв /МОНЦАМЭ/. Аймгийн прокурорын газраас ШШГЕГ-ын харъяа Хорих 415, 403, 417 дугаар ангийн хоригдлуудын дунд зарласан “Хохирлоо барагдуулаад гэртээ харья” 60 хоногийн аяны хугацаанд 34 ялтны 48 сая 211 мянган төгрөгийн хохирол бүрэн төлөгдөж, 22 ялтны таван сая 988 төгрөгийн нэмэгдэл ялыг биелүүлэн ажиллажээ.
Хорих ангиудын хэмжээнд ялтнуудын дунд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, төлбөрийг барагдуулж хохирогчийн эрхийг хамгаалах, шүүхээс оногдуулсан нэмэгдэл ялыг биелүүлэх, хоригдол болон түүний ар гэрээс хохирол төлөх эрмэлзлэлийг бий болгох, хоригдлын сайн дурын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хорих ангийн ажилтнуудаас хоригдлын гэм хорын хохирлыг төлүүлэхэд уг аяны зорилго оршиж буй гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм.
Тавдугаар сарын тавнаас энэ сарын тавны өдөр хүртэл зохион байгуулагдсан 60 хоногийн аянд хурандаа Б.Нямгомбо даргатай Хорих 415 дугаар ангийн хамт олон бусдаас илүү идэвх санаачлагатай ажилласан байна. Тус ангиас 10 хоригдлын хохирол болох 29 сая 447 мянган төгрөг бүрэн төлөгдсөн байна. Мөн нэмэгдэл ялтай 65 хоригдлуудаар ажил хийлгэж, цалингаас нь суутгал хийх замаар 18 хоригдлын нэмэгдэл ялын төлбөр болох таван 260 мянган төгрөг бүрэн төлөгдсөн байна.
Түүнчлэн хошууч Г.Амгаланбаатар даргатай Хорих 417 дугаар анги таван ялтны гэм хорын төлбөр болох 8 сая 559 мянган төгрөгийг барагдуулан хохирогчид шилжүүлж, нэмэгдэл ялтай нэг ялтны зуун мянган төгрөгийн ялыг биелүүлэн ажилласан байна.
Хурандаа П.Мөнхгэрэл даргатай Хорих 403 дугаар ангиас 18 ялтны гурван сая 201 мянган төгрөгийн хохирлыг хохирогчид төлүүлж, нэмэгдэл ялтай гурван ялтны 628 мянган төгрөгийн ялыг биелүүлж ажилласан байна.
Т.Есүхэйтөмөр