Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд энэ сарын 25-ны өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж гамшгийн нөхцөл үүслээ.
Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан баг өчигдөр тухай бүс нутагт ажиллажээ. Үерийн улмаас орон гэргүй болсон 12 өрхөд гэр олгох ажлыг нийслэлийн онцгой комиссоос шийдвэрлэсэн байна.
Мөн Улаанзагалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн зэрэг сайн дурын байгууллагууд хохирсон иргэдэд гудас, хөнжил, хувцас зэрэг эд материалын тусламж үзүүлжээ. Улс, нийслэл, дүүргийн онцгой комисс, сайн дурын байгууллагууд, иргэд хамтран үерт автаж бохирдсон талбайг цэвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэх, сэргээн босгох ажлыг хийж байна.
Мөн хохирлын үнэлгээг тогтоох тусгай ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Олон айлын мал, эд хөрөнгө гамшигт өртжээ. Жаргалант тосгоны төвд ундны усны 11 худаг байдаг. Худгууд үер буусан гол гудамжинд байрладаг аж. Мэргэжлийн хяналтын байгууллага иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн өдөр дээж авч шинжилгээнд явуулсан. Шинжилгээний хариу хамгийн багадаа 72 цагийн дараа гардаг. Тиймээс УСУГ-аас иргэдийг зөөврийн усаар хангаж байна” хэмээн нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, НЗД-ын орлогч Ж.Батбаясгалан ярилаа.
НОБГ-ын дарга Н.Уламбаяр “Гамшгийн дараах сэргээн босголтын ажил хийж байна. Олон айл хашаа хороо, гэр оронгүй болсон. Бид айл өрхүүдийн хашаа, хороог барьж босгож өгч байна. Мөн айлуудын жорлон дүүрсэн тул бүх талбайг ариутгах шаардлагатай. Үүнээс шалгаалан элдэв халдварт өвчин гарах магадлал өндөр байдаг. Нийслэлийн Онцгой байдлын газраас мэргэжлийн ариутгал, халдаргүйжүүлэлтийн бүлгээр тусгай зориулалтын ариутгалын бодисоор ариутгаж, айл бүрт хүрч ажиллаж байна” хэмээлээ.