АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Уолл Стрийт Журналд өгсөн ярилцлагадаа Apple-ийн тэргүүн Тим Күүк түүнд Америкт гурван үйлдвэр барина гэж амласан тухай ярьжээ.
Гэхдээ хэзээ, хаана гэдэг талаар хэлээгүй бөгөөд Apple энэ мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан аж.
Уолл Стрийт Журналд бичсэнээр: “Тим Күүк надтай уулзахдаа гурван том үйлдвэр байгуулна гэж амласан. Би түүнд Apple энэ улсад үйлдвэрээ байгуулахгүй бол миний тамгын газар эдийн засгийн хувьд амжилтад хүрч чадахгүй гэдгийг хэлсэн. Харин хариуд нь Тим надад үйлдвэр байгуулна гэдгээ амласан” гэжээ.
Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Америкт үйлдвэрлэлийг буцаан сэргээх тухай олон удаа ярьсан бөгөөд тангараг өргөхөөсөө өмнө Либерти их сургуульд хэлсэн үгтээ Apple-ийн компьютерыг Америкт үйлдвэрлэдэг болно гэж байв.
Гэхдээ хуулийн хүрээнд технологийн компанийг үйлдвэрлэлээ өөр газарт төвлөрүүлэхийг хүчээр шийдэх боломжгүй. Өнгөрсөн тавдугаар сард Тим Күүк CNBC телевизэд өгсөн ярилцлагадаа Америкт шинэ ажлын байр бий болгохын тулд нэг тэрбум ам. долларын хөрөнгө оруулна гэдгээ мэдэгдсэн ч мөн л тодорхой мэдээлэл өгөлгүй өнөөдрийг хүрч байна.
Apple бүтээгдэхүүнээ зөвхөн Америкт үйлдвэрлэж эхэлбэл татвар болон бусад зүйлсийн нөлөөгөөр нэгж бүтээгдэхүүний үнэ 60-100 ам. доллароор нэмэгдэнэ гэсэн тооцоо бий.