Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж, Монгол Улсын арслан болсон Ц.Содномдоржийн Арслан цолны мялаалга наадам энэ сарын 27-нд түүний төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд боллоо.
Мялаалга наадамд Улсын заан Б.Соронзонболд, Улсын начин Ж.Отгонбаяр, Л.Цэрэнтогтох, Н.Бүрэнбаатар, Ж.Баянмөнх, Ч.Цогбаяр, А.Батмөнх, Хөхчирэнгэр тэргүүтэй 128 бөх зодоглосноос Улсын начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, Улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэжээ. Түрүү бөхийг 15 сая төгрөгөөр шагнасан байна.
Мөн их нас, азарга, дааганы уралдаан болжээ. Их насны уралдаанд 123 хурдан ажнай тоосоо өргөснөөс Тариалан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Цэдэндоржийн хар их нас түрүүлж, Төмөрбулаг сумын аймгийн Алдарт уяач Баясгалангийн хар их нас аман хүзүүдсэн байна.
Шинэ арслан Ц.Содномдорж мялаалга наадмынхаа үеэр үндэсний бөхөд хөтөлж оруулсан анхны багш Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан Н.Мөнхсүхэд таван сая төгрөг, нэг азарга адуу бэлэглэжээ. Мөн наадамд цугласан 65-аас дээш насны 200 гаруй өндөр настанд гарын бэлгээ өгсөн байна.
Ц.Содномдорж арсланд аймаг орон нутгийн зүгээс 30 сая, Тосонцэнгэл сумын нутгийн зөвлөл 33 сая, Тосонцэнгэл сумаас 30 сая төгрөг тус тус гардуулан, Арслан цолыг нь мялаажээ.
Үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөхийг “Тоёота моторс” корпораци уламжлал ёсоор “Тоёота Ланд 200” автомашинаар шагнасан. Мөн Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс Лексус-570 машин, “Монос” групп дөрвөн өрөө орон сууцаар шагнасан билээ.