Их Британи 2040 оноос дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашин худалдахыг хориглохоор зэхэж байна. Агаарын чанарыг сайжруулах төлөвлөгөөний нэг хэсэг нь энэ бөгөөд нийгмийн эрүүл мэндэд хамгийн том хохирол учруулж буй зүйлийг агаарын бохирдол гэж үзжээ.
Их Британийн Засгийн газар автобуснуудад шинэ технологи суурилуулах, автомашинаас ялгарах бохирдлыг бууруулахын тулд хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх бүр гэрлэн дохиог тохируулах ажилд зориулж гурван тэрбум фунт стерлинг зарцуулахаар төлөвлөсөн.
Түүнчлэн Лондон хотыг бохирдолгүй бүс болгох зорилгын хүрээнд агаар бохирдуулах машин унаж байгаа жолооч нараас татвар авах тухай асуудал ч яригдаж байгаа.
Гэхдээ Засгийн газар жолооч нарыг шийтгэх, торгууль ногдуулахын оронд өөр арга хэрэглэхийг илүүд үзэж байгаа бөгөөд анхнаас нь агаар бохирдуулдаггүй машинтай болохыг зорьжээ.
Харин Greenpeace байгууллага шинээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон нэвтрүүлэхээр зорьж буй хууль журмыг хэтэрхий хойрго байна гэж үзсэн аж.
Тэдний хэлж буйгаар орчны бохирдлыг хурдацтай бууруулахад энэ мэт арга хангалтгүй бөгөөд борлуулалтыг зогсоосноор машинаас ялгарах агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулж чадахгүй гэжээ.
Гэсэн хэдий ч дэлхийн хамгийн том автомашины зах зээлийн нэг болох Их Британи ойрын хугацаанд ийм шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа нь автомашин үйлдвэрлэгчдэд эртнээс анхааруулж байгаа хэрэг юм.