SpaceX-ийн гүйцэтгэх захирал Элон Маск хүнд даацын Falcon Heavy пуужингийн анхны нислэгийг ирэх арван нэгдүгээр сард төлөвлөж буйгаа зарлалаа. Компани анх пуужингаа энэ зун хөөргөхөөр төлөвлөж байсан ч пуужингийн үндсэн эд ангиудыг Кейп Канавералд авчрахад 2-3 сарын хугацаа зарцуулах аж.
Пуужинг авчирсний дараа хийх ажил их бий. Гурван ширхэг Falcon 9 пуужингаар тоноглосон Falcon Heavy пуужин нь одоогийн SpaceX-ийн хөөргөж буй пуужингаас гурав дахин их ачаа тээвэрлэх чадалтай.
Түүнчлэн анхны нислэгийн үеэр пуужингийн эхний шатны хөдөлгүүрийг буцааж газардуулах тухай асуудал ч яригджээ. Гэхдээ Элон Маск Falcon Heavy пуужингийн анхны нислэг амжилттай болно гэдэгт итгэлгүй байна.
Тэрээр өнгөрсөн долоо хоногт Вашингтонд болсон хурлын үеэр Falcon Heavy пуужин эхний нислэгээрээ дэлхийн тойрог замд ч орж чадахгүй байж магадгүй гэжээ. Пуужин Кеннедигийн сансрын төвийн алдарт 39А тавцангаас хөөрөх аж. Гэхдээ тодорхой хугацааг хараахан зарлаагүй байна.
Энэхүү тавцангаас Аполло хөтөлбөрийн хөлгүүд хөөрч байсан бөгөөд одоо идэвхтэй ашиглаж буй цорын ганц хөөргөх тавцан юм.