Та эсвэл таны хань бие давхар гэж бодъё.
Ирээдүйн эцэг эх болох гэж буй та удахгүй төрөх хүүхдэдээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж, бүхий л боломж бололцоогоор нь хангахыг хүсэх нь ойлгомжтой.
Хүүхэд тань төрөхөд хууль ёсны дагуу автоматаар гурваас дөрөв, бүр түүнээс ч олон улсын паспорт авбал ямар вэ? Ингэснээр ирээдүйд хүүхэд тань хүссэн газартаа ажиллаж амьдрахын тулд заавал виз авалгүйгээр зорчих боломжтой юм.
Олон улсын болон тухайн орон нутгийн хууль ёсны дагуу энэ нь боломжтой ажээ. Учир нь ихэнх улс орнууд нэгэн зэрэг олон паспорт эзэмшихийг хориглодоггүй байна.
ЯМАР НӨХЦӨЛД ОЛОН ПАСПОРТ АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ
Улс орон болгон хэнд ямар нөхцөлд төрсний гэрчилгээ олгох тухай өөрсдийн гэсэн хууль дүрэм үйлчилдэг.
Зарим улс орнууд “jus sanguinis” буюу "ураг төрлийн зарчим”-ыг баримталдаг. Хэрвээ хүүхдийн эцэг эхийн аль нэг нь /зарим улс орнуудад эмээ, өвөө нь ч байсан болдог байна/ тухайн улсын иргэн бол хүүхэд автоматаар энэ улсын иргэншил авах боломж бүрдэх аж. Ийм хууль Энэтхэгээс Канад, Ирландаас Тунис хүртэлх орнуудад хэрэгждэг.
Зарим улс орнууд “jus soli” буюу нутаг дэвсгэрийн зарчим баримталдаг. Энэ нь тухайн улсын газар нутаг дээр төрсөн бол гэрчилгээ авах боломжтой. Нутаг дэвсгэрийн зарчмыг Аргентинаас Канад, Ямайкаас Мексик хүртэлх гээд бараг бүхий л барууны орнуудад баримталдаг байна.
Зарим улс орнуудад жишээ нь, АНУ болон Канадад дээрх хоёр зарчмыг хоёуланг нь баримталдаг аж.
Тухайн үед Аргентины онгоц АНУ-ын газар нутаг дээгүүр нисэж байвал шинэ төрсөн хүүхэд Аргентинаас гадна АНУ-ын иргэн болох боломжтой.
Энд мөн бас нэгэн онцлогийг дурдах хэрэгтэй. Агаарын тээвэр.
Яагаад гэж үү? Яагаад гэвэл онгоцонд мөн “иргэншил” бий. Тухайн онгоц аль улсынх байна тэр орны нутаг дэвсгэрт хамаарагддаг.
Агаарын тээврийг зохицуулдаг Гватемалийн протоколын дагуу тухайн онгоцонд харьяалагддаг улсынхаа хууль дүрэмд захирагддаг гэнэ.
Жишээ нь, 19 настай хүн Техасаас Амстердам руу Америкийн Delta авиа компанийн агаарын хөлгөөр нисэж байвал согтууруулах ундаа уух боломжгүй. Учир нь АНУ-д 21-ээс доош насны иргэнд согтууруулах ундаа худалдахыг хориглодог билээ.
Гэхдээ тэр залуу Техасаас Амстердам руу Голландын KLМ компанийн онгоцоор нисэж байхдаа шар айраг, ром зэрэг бүхий л дуртай уух юмаа онгоцонд байхдаа уух боломжтой. Учир нь Нидерландад согтууруулах ундааг 18–аас дээш насныханд худалдахыг зөвшөөрдөг аж.
Мөн адил зарчим төрсний гэрчилгээ олголтод үйлчилдэг. Жишээ нь, хүүхэд Аргентины онгоцонд төрсөн бол нутаг дэвсгэрийн зарчмаар Аргентины иргэн болох аж.
Түүнчлэн эцэг эх нь ураг төрлийн зарчим баримталдаг улс орноос хоёр паспорт эзэмшдэг бол хуулийн дагуу хүүхэд зургаан паспорттой ч болох бололцоо бүрдэх аж.
Тухайн үед онгоц АНУ-ын газар нутаг дээгүүр нисэж байвал шинэ төрсөн хүүхэд Аргентинаас гадна АНУ-ын иргэн болох боломжтой.
Хэрвээ хүүхдийн эцэг эх нэг нь Оросынх, нөгөө нь Эстонийн иргэн бол дөнгөж төрсөн хүүхэд нэгэн зэрэг дөрвөн улсын паспорт эзэмших боломжтой болох нь.

Гэхдээ мэдээж, зарим улс орнуудад цэрэгт алба хаалгадаг хууль оршдог учраас хүүхэд хэрвээ эрэгтэй бол 18 нас хүрэхэд олон орноос нэгэн зэрэг хэд хэдэн армид дуудах магадлалтай гэнэ.
Мэдээж энэ бол хууль эрх зүйн онцгой нөхцлийн талаар ч гэлээ хэзээ ч туршиж болохгүй гэдгийг анхааруулж байна. Төрөх дөхсөн бие давхар эмэгтэй онгоцонд суух тийм ч таатай бус бөгөөд зарим улс орнууд онгоцонд нэвтрүүлдэг ч үгүй билээ.
Эх сурвалж: BBC