Өнгөрсөн долоо хоногт улс оронд өрнөсөн гол үйл явдлууд болон GoGo.mn сайтын сэтгүүлчдийн бэлтгэсэн онцлох нийтлэл, ярилцлагуудаас тоймлон хүргэж байна.
Өнгөрч буй долоо хоногт ихэнх нутгаар хур бороо орсноор хэд хэдэн газарт асаж байсан түймэр унтарч, улс орон ерөнхийдөө амгалан тайван байлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Буйр нуурт амарч байгаа тухай мэдээлэл хэвлэлд гарав. УИХ-ын дарга М.Энхболд ч албан уулзалт хийсэн тухай мэдээлэл гарсангүй.
Энэ үед ажлаа хүлээн аваад удаагүй байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга өдөр бүхэн уулзалттай байгаа. Төрийн тэргүүн өөрийн харьяаны байгууллагуудын удирдлагууд, гадаадын Элчин сайдуудтай уулзалт хийж, хамтран ажиллах чиглэлээ танилцуулсан ажил хэрэгч долоо хоног байлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзах үеэрээ сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжлээд, Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг онцлон сануулав.
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор дансанд байгаа мөнгө, үл хөдлөх хөрөнгөө 49 хоногийн дотор Монгол руугаа татах уриалгыг өнгөрсөн даваа гаригт гаргалаа. Зэвсэгч хүчний ерөнхий командлагч тэрбээр бямба гаригт Батлан хамгаалах яаманд ажиллаж, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийв.
-Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал өнгөрсөн даваа гаригт эх орондоо ирлээ. Тэрбээр мягмар гаригт аав Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт, Үндэсний бөхийн Дархан аварга, Гавьяат тамирчин Ж.Мөнхбат, ээж Тамирын хамтаар Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Сүмогийн түүхэнд хамгийн олон буюу 1047 даваа авсан озэки Кайогийн амжилтыг “Цагаан гарьд” даван гарч, 1050-д хүргэлээ. Дээд зиндааны 39 дэх түрүүгээ авч, өөрийн амжилтыг улам ахиулсан түүнд Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэв.
-Ерөнхийлөгч Х.Баттулга Улстөрийн бодлогын зөвлөхөөрөө намын нөхөр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг томилсон зарлигийг өнгөрсөн баасан гаригт гаргалаа.
Ерөнхийлөгч Гадаад бодлогын зөвлөхөөрөө Асащёорюү Д.Дагвадорж, Хуулийн бодлогын зөвлөхөөр Д.Пүрэвдаваа, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Р.Булгамаа, Нийгмийн бодлогын зөвлөхөөр Ц.Хулан, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөхөөр Ө.Шижир нарыг томилно гэх албан бус мэдээлэл байгаа ч албан ёсны шийдвэр гараагүй байгаа юм. Н.Алтанхуягийг улстөрийн бодлогын зөвлөхөөрөө томилно гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан нь биеллээ оллоо.
-Төрийн гурван удаагийн шагналт, Монгол Улсын анхны Ардын уран зохиолч, ХХ зууны манлай соён гэгээрүүлэгч, эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн охин, ОХУ-ын Москва хот дахь Хүмүүнлэгийн их сургуулийн профессор, Монгол Түвд судлаач, шинжлэх ухааны доктор, профессор А.Д.Цендинаг Монголдоо ирээд амарч байх үед нь “GoGo Cafe”-ны зочноор урилаа.
Тэрбээр "Аавын үлдээсэн өв, хийсэн ажлыг өргөн олонд хүртээлтэй болгох, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахад анхаарал хандуулж байна" гэж гэж ярив. Түүний өгсөн "А.Д.Цендина: ШУА-ийн зөвшөөрлөөр аавынхаа Гэр музейд, төрсөн гэртээ амьдрах болсон" ярилцлага манай сайтын их уншсан жагсаалтад дээгүүр орсон байна.
-УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн пэйж хуудсаараа дамжуулан МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон намын удирдах зөвлөлд шаардлага тавилаа.
Тэрбээр, намын удирдлагууд наадам, зугаалгаа зогсоож, намрын их ажлаас өмнө намын дотоод асуудлаа түргэн шуурхай эмхэлье. Намын удирдах зөвлөл яаралтай хуралдаж, бага хурлыг 08-р сарын 10-ны дотор хуралдуулж дотоод асуудлаа цэгцлэхийг нийт гишүүдийнхээ өмнөөс шаардаж байна гэлээ. Түүний энэ шаардлага цахим орчинд нэлээд дэмжлэг авсан ч намыг удирдлагууд энэ талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. МАН-ын дарга М.Энхболд ирэх есдүгээр сард Бага хурлаа хуралдуулж, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд дүгнэлт хийж, хариуцлагыг асуудлыг ч хөндөх талаар мэдэгдсэн билээ.
-Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг Оюутолгойн далд уурхайд ажилласан тухай “Гүний уурхайд өнгөрүүлсэн гурван цаг” сурвалжлагыг долоо хоногийг тоймд онцолж байна.
Хьюго Даммет гэж нэрлэсэн, Оюутолгойн ордын гурван гол хүдрийн биетийн нэг нь 1100-1300 метрийн гүнд бий. Энэ нь ордын нийт нөөцийн 80 хувийг дангаараа бүрдүүлдэг. Иймд далд уурхай барьж, газрын гүнээс олборлохоор шийдвэрлэжээ.
-Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж, Монгол Улсын арслан болсон Ц.Содномдоржийн Арслан цолны мялаалга наадам өнгөрсөн пүрэв гаригт түүний төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд боллоо. Мялаалга наадамд Улсын начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, Улсын начин Цэрэнтогтох үзүүрлэсөн бөгөөд түрүү бөхийг 15 сая төгрөгөөр шагнасан байна.
Энэ үеэр шинэ арслан Ц.Содномдорж үндэсний бөхөд хөтөлж оруулсан анхны багш Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан С.Мөнхсүхэд таван сая төгрөг, нэг азарга адуу бэлэглэжээ.
-“Хүр эрвээхэйн нислэг биологийн мөчлөгөөр одоо эхэлж байгаа бөгөөд есдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Нислэгийн оргил үе нь наймдугаар сарын дунд 10 хоног байна” гэж Ойн судалгаа, хөгжлийн төвийн Ой хамгаалал үржүүлэг нөхөн сэргээлтийн албаны дарга Б.Ганзориг хэлжээ.
Үүнээс цааш энэ эрвээхэй байгалийн аясаараа өндгөө гаргаад нисэх нь багасаж, улмаар огт үзэгдэхээ больдог. Энэ хугацаанд модонд хөнөөл учруулахгүй. Хүр эрвээхэй өөрөө тоостой, пургисан тоосонцор гаргадаг учир амьсгалын замын харшил үзүүлэх магадлалтай. Өөрөөр хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөгүй гэж мэргэжлийн хүн зөвлөв.
-Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 2016 оны долоодугаар сарын 29-ний өдөр сайдаар томилогдсон. Өнөөдөр 2017 оны долоодугаар сарын 30-ны өдөр.
Сайдын албыг хашсанаас хойш яг нэг жил болсон ч өөрийн 13 жил удирдсан Зуун айл дахь Арьсны өвчин судлалын үндэсний төвийн даргыг томилолгүй, бүтэн жил захирлын үүрэг гүйцэтгэгч ажиллуулсаар байгааг манай сэтгүүлч хөндөж бичсэн байна. А.Цогцэцэг сайд 13 жил удирдсан эмнэлгийнхээ даргыг томилохоо таг мартав уу, зориудаар хав дарав уу нийтлэлээс унших боломжтой.