МХБХ-ны 2017 оны “Хүрхрээ үндэсний дээд лиг” нэг сар орчим завсарласны эцэст өнгөрсөн амралтын өдрүүдэд 10-р тойргийн тоглолтуудаар үргэлжиллээ.
Дээд лигийн 10 баг зуны солилцоо наймааны цонхыг ашиглаж, багагүй хүчээ зузаатгасан байна. Хуваарийн дагуу 1-р тойрогт учраа таарсан багууд энэ тойрогт дахин хоорондоо тоглосон.
Харин Дэрэн–Хангарьд клубүүдийн тоглолт Хангарьд клубийн хүсэлтийн дагуу 8-р сарын 2-ны Лхагва гараг хүртэл хойшилсон байна. Ингээд уншигч та бүхэнд 10-р тойрогт болсон 4 тоглолтын талаарх товч мэдээллийг хүргэе.
ГОЁО ЭФ СИ 2:1 ХОРОМХОН
10-р тойргийг нээж, хүснэгтийн 6 болон 8-р байруудад бичигдэж явсан Гоёо Эф Си – Хоромхон багууд учраа таарчээ.
Эдгээр багууд 1-р тойрогт таарахад Хоромхон 3:2-ын харьцаатай хожиж байсан бол энэ удаад Гоёо Эф Си 2:1-ээр хожиж, хариугаа авлаа. Цагтаа шигшээ багт хүчин зүтгэж явсан 41 настай Ч.Мөнхбат энэ зун Гоёо Эф Си клубтэй дахин нэгдэж, сэлгээнээс улирлын анхны тоглолтдоо оролцсон нь тус тоглолтыг чимсэн онцлох үйл явдал байлаа.
Харин Хоромхонд энэ зун шинээр ирсэн 3 Япон тоглогчийн хоёр нь буюу Тацүяа Нишио, Цүтомү Хасегава нар гараанд гарч тогложээ. Тацүяа Нишио 1-р үеийн цорын ганц гоолыг оруулсан ч 2-р хагаст талбайн эздээс П.Энхбилэг, Тацүяа Сасэ нар хаалттай цохилтоос гоол оруулж, багтаа 3 оноо авчирсан юм.
Залуучуудын шигшээ багийн довтлогч П.Энхбилэгийн хувьд сүүлийн 5 тоглолтод 4 гоол оруулаад байна. Гоёо Эф Си энэ улиралд анх удаа дараалсан ялалт байгуулж, хүснэгтийн 5-р байранд дэвшсэн бол Хоромхон сүүлийн 8 тоглолтын 7-д нь хожигдон, 8-р байрандаа үлджээ.
АТЛЕТИК 5:1 УНАГАНУУД
2017 оны “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн хамгийн эхний тоглолт эдгээр багуудын хооронд болж байсан. Тухайн тоглолт 4:1-ийн харьцаатай Атлетик 220 клубийн хожлоор өндөрлөж байсан бол энэ удаад тэд 5:1-ийн харьцаатай хожсон юм.
Атлетикт энэ зун ирсэн Япон легионер Гожи Цүжимүра 1 гоол оруулж, 1 гоолын дамжуулалт өгөн, тоглолтын шилдгээр нэрлэгдсэн. Бусад гоолуудыг Д.Төржаргал, Н.Наранболд, Д.Түмэнжаргал, Д.Төрбат нар оруулжээ.
Н.Наранболдын хувьд улирлын 10 дахь гоолоо оруулж, мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлсэн хэвээр байна. Харин Унагануудын шинэ хаалгач Ицүши Сүзүкигийн хувьд лигийн анхны тоглолтдоо 5 гоол алдсан юм. Тэднээс нэр төрийн гоолыг Э.Пүрэвдорж торгуулийн цохилтоос оруулжээ. Унаганууд 6 дараалан ялагдаж, ердөө 4 оноотой хүснэгтийн сүүл мушгисан хэвээр байгаа бол Атлетик 20 оноотой болж, 3-р байранд дэвшсэн байна.
ЭФ СИ УЛААНБААТАР 0:3 УЛААНБААТАР СИТИ
10-р тойргийн ээлжит нэгэн тоглолт нь нийслэл хотын дерби байлаа. Улирлын эхний тойрогт 3:1-ийн харьцаатай хожиж байсан Улаанбаатар Сити энэ удаад 3:0-ийн харьцаатай ялсан юм.
Япон тоглогч Акира Хигашияма эхний үе дуусахын өмнө Н.Цэдэнбалын дамжуулсан бөмбөгийг мөргөж, гоолын салхийг хагалсан бол 2-р үед Г.Гантогтох, Б.Цэрэнбаяр нар багийнхаа хожлыг баталгаажуулсан байна.
Энэ зун Хангарьдаас Улаанбаатар Ситид шилжсэн 2016 оны Монголын шилдэг хөлбөмбөгчин О.Мижиддорж 74 дэх минутад Ц.Түмэнжаргалыг сэлгэж, шинэ багийнхаа төлөө анхны тоглолтоо хийсэн юм. Харин А.Мөрөнгийн хувьд өмнөх тойрогт 3 дахь шар хуудсаа хүртсэн тул энэ тоглолтыг өнжсөн.
Мөн Эф Си Улаанбаатар клубтээ эргэн ирсэн О.Баяржаргал ижил шалтгаанаар энэ тоглолтыг үзэгчдийн суудлаас үзсэн байна. Сүүлийн 6 тоглолтын 5-д нь ялсан Улаанбаатар Сити 21 оноотой болж, хүснэгтийн 2-р байранд дэвшсэн бол Эф Си Улаанбаатарын хожигдлын цуврал 4 болсон юм.
ЭРЧИМ 4:0 СЭЛЭНГЭПРЕСС
Энэ улиралд Эрчимийг зогсоож чадсан цорын ганц баг нь Сэлэнгэпресс. Эдгээр багууд эхний тойрогт учраа таарахад гоолгүй тэнцэж байлаа. Гэхдээ түүнээс хойш Эрчим 8 дараалан хожсон бол Сэлэнгэпресс сүүлийн 5 тоглолтынхоо 4-т нь оноо авч чадаагүй. Энэ удаад Сэлэнгэпрессийн хамгаалалт муугүй байсан ч 41 минут л тэссэн юм.
Б.Даваажав Эрчимд тэргүүллийг авчирсны дараа Г.Билгүүн тооны харьцааг холдуулсан. Харин Франц довтлогч Никола Ванделли тоглолтын эцсийн цэгийг тавьж, 2 гоол оруулснаар Эрчим энэ тоглолтод 4:0-ийн харьцаатай хожсон байна.
Тэдний шинэ тоглогчид болох Диего Иота, Р.Ишикава нар энэ тоглолтод хараахан оролцсонгүй. Ийнхүү 9 дараалан ялалт байгуулсан Эрчим 28 оноотой, хүснэгтийг итгэл төгс тэргүүлсээр байна. Тэд дараагийн тоглолтоо хүснэгтийн сүүлд бичигдэж буй Унагануудтай хийнэ. Харин Сэлэнгэпресс 10 оноотой, 7-р байрандаа үлджээ.
Нийтлэл бичсэн А.Одбаяр