Өнөөдөр хаана, ямар үйл явдал өрнөв?
- Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг танилцуулах сургалт, хэлэлцүүлэг Хэнтий, Баянхонгор аймагт боллоо.
- Ерөнхийлөгч Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнг өнөөдөр хүлээн авч уулзан, зуншлага, өвлийн бэлтгэл, ургац, үр тариа, хадлангийн байдал, мал, мах бэлтгэлийн талаар ярилцлаа.
- Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Ж.Эрдэнэбат “Зуны улиралд агаарын бохирдол бага ч бид өвлөөс урьтаж боломжит бүх бэлтгэлийг дор бүрнээ хангаж, иргэн бүрийн эрүүл орчны төлөө идэвхтэй, үр дүнтэй ажиллах хэрэгтэй”-г онцоллоо.
- ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Дорнод аймагт ажиллаж, салбарынхаа ажилтан албан хаагчидтай уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонслоо.
- Улс төрийн ямар ч нам, эвсэлтэй холбоогүй гэдгээ мэдэгдсэн Лондон дахь иргэд өнөөдрөөс эхлэн дахин суулт зарлан, С.Баярыг эсэргүүцэхээ мэдэгджээ.
- Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны даргаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ж.Цэсэнг томилжээ.
- Өнөөгийн цаг үетэй нийцэхгүй болсон зарим зохицуулалтыг шинэчлэн, хэт нарийвчилсан заалтуудыг өөрчилж, банкуудын орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааг зохистой аргачлалаар хангах зорилгоор 8 хувийн зээлийн журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
- Монголбанкинд тушаах алтны хэмжээ өдөрт 500-800 кг болж, нэмэгдлээ.
- Гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.8 хувь, өмнөх пдолоо хоногтой харьцуулахад 0.7 хувиар өссөн байна.
- Дулааны шугам шинэчлэн солих ажлын хүрээнд энэ сард дараах байршлуудад халуун ус хязгаарлах хуваарийг танилцуулав.
- Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног эхэллээ.
- Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх энэ САРЫН ХУВААРийг танилцуулж, иргэд зарласан хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.
- Дэлхийн №1 ноолууран пальто үйлдвэрлэгч “Говь” ХК нь 8 сарын 1-ний өдрөөс эхлэн онлайн худалдааны “www.gobicashmere.com” вэб сайтаараа дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт буй хэрэглэгчдэдээ өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг ХБНГУ-ын нийслэл Берлин хотоос хүргэлт хийж эхэллээ.
ДЭЛХИЙД
- ОХУ дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын ихэнх ажилтнууд Оросын иргэд болохыг сэтгүүлчид хурдан залруулсан байна.
- АНУ-ын Ооклэнд хотын Global Footprint Network хэмээх байгууллагын эрдэмтэд тусгай аргачлалаар дэлхийн сэргээгдэх нөөцийг хэмжжээ.
- Ийнглак ЧЧинават шүүх хуралд эцсийн үгээ хэлж, гарах үед Тайландын Дээд шүүхийн байрны өмнө хэдэн мянган дэмжигч нь цэцэг барин угтсан байна.
- Холливүүдийн нэрт жүжигчин Жорж Клүүни ба түүний гэргий Амалия нар Сирийн дүрвэгч хүүхдүүдэд зориулж сургууль бариулахаар болжээ.
- "L'oreal" компанийн II улирлын борлуулалтын орлого 4.3 хувиар өссөн нь шинжээчдийн таамгаас бага зэрэг буурсан үзүүлэлт боллоо.
- Япончууд дэлхийн хиймэл оюун ухааны судалгааны төв болох зорилгоор, хамгийн хүчирхэг компьютерыг бүтээхээр ажиллаж байна.
- Хойд Солонгос энэ сард хоёр дахь алсын тусгалтай пуужингаа хөөргөж, шинжээчдийн үзэж буйгаар АНУ ба түүний холбоотнуудад үзүүлэх аюул заналхийлэл нь улам нэмэгдэв.
- Хавайн арлын Хонолулу хот нь явган зорчигч замаар хөндлөн гарах үедээ гар утсаа харах, мессеж бичих, тоон төхөөрөмж ашиглахыг хориглосон Америкийн анхны хот боллоо гэж мэдээллийн BBC агентлаг мэдээлжээ.
- Оросоос Америкийн дипломатчдын тодорхой хэсгийг хөөн гаргах тухай Москвагийн шийдвэрийн үр дагаврыг Вашингтон судалж, Оросын дээрх үйлдэлд ямар хариу барих талаар хэлэлцэж байна.
- Пакистаны дээд шүүх Ерөнхий сайд Наваз Шариф Лондоны тансаг дүүрэг дэх орон сууц гэх мэт баялгаа тайлбарлаж чадаагүй учир түүнийг огцруулах шийдвэр гаргав.