Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдааны үеэр хүмүүсийн “үүл буудах” гэж яриад байгаа мэргэжлийн хэлээр бол цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагааны талаар мэдээлэл өгсөн.
Зургаа, долоодугаар сард улсын хэмжээнд хур тунадас бага орсон, түймэр нэгэн зэрэг олноор гарсан, долоодугаар сард хөрсөн дээр 55-70 градус хүрч халав.
"Иймд долоодугаар сард цаг агаарт зориудаар нөлөөлөх 32 экспедиц 54 удаа ажиллаж, 200 гаруй пуужин зарцууллаа. Цаашид цаг агаарын байдлыг харгалзан нөхцөл бүрдсэн үед цаг агаарт зориудаар нөлөөлөх үүрэг чиглэл өгөөд байна” гэж Цаг уур, орчны шинжилгээний газрын дэд дарга Б.Батбаяр мэдээлэв.
Цаг агаарын амаргүй нөхцөл байдлаас үүдэж, урьд урьдынхаас олон удаа “үүл рүү буу шагайжээ”. Үүний үр дүнд хур бороо орж, түймэр унтрааж, байгаль дэлхийн ангааг тайлсан тухай бид тогтмол мэдээлсээр байгаа.
“Хүмүүс “үүл буудна” гэж яриад байдаг. Бидэнд буу, сум байхгүй. Генератор буюу нацост зуухаар жижигхэн пуужин хөөргөдөг юм”
Энэ тухай “Хүмүүс “үүл буудна” гэж яриад байдаг. Бидэнд буу, сум байхгүй. Генератор буюу нацост зуухаар жижигхэн пуужин хөөргөдөг юм” гэж Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Бат-Өлзий тайлбарласан билээ.
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Улсын онцгой комиссын хуралдааны үеэр хөдөөгүүр явж малчидтай уулзахад “Үүл буудсанаас болж, хур бороо орохоо болилоо, ган гачиг боллоо” гэж их ярьж байна. Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааны талаар ард иргэдэд зөв ойлголт, мэдээлэл өгөх хэрэгтэй байна гэж холбогдох хүмүүст нь сануулсан.
Шадар сайд Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх ч цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас оруулах үйл ажиллагааны явцыг ард иргэдэд сурталчлан таниулах, нэгдсэн ойлголт өгөх зорилгоор телевизийн нэвтрүүлэг хийж мэдээллийн хэрэгслээр олон удаагийн давтамжтайгаар нэвтрүүлэхийг үүрэг болголоо.
Тэнгэр хангайгаа шүтэж, идээнийхээ дээжийг өргөдөг монголчуудад “үүл рүү буудна” гэхээр шашны талаас санаа сэтгэлд нь буухгүй байх шиг.
Хур бороо орохгүй, ган гачиг болж, гал түймэр нэгэн зэрэг олноор гарах зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийг хүний оюун ухаанаар бүтсэн техник технологийн дэвшлийг ашиглаж даван туулахаас өөр аргагүй.
Үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг Цаг уур орчны шинжилгээний газрынхан сүүлийн 10-аад жилд хэрэгжүүлэх болсон.
Сүүлийн 2-3 жилд цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн түгээмэл явуулах боллоо. Энэ ажилд зориулж 2017 оны улсын төсөвт 420 сая төгрөг төсөвлөжээ. Зориудаар оруулсан бороо хүний эрүүл мэнд хийгээд байгаль дэлхий, өвс ургамлын гарцад ямар ч саад тотгор болохгүйг мэргэжлийн хүн тайлбарлаж байна.