IBM-ийн эрдэмтэд 330ТВ буюу 330 сая номтой тэнцэх хэмжээний мэдээллийг гарын алганд багтах бяцхан соронзон хальсанд хуулж, дэлхийн дээд амжилтыг эвджээ.
Нэг инч талбайд 201GB хэмжээтэй мэдээлэл хуулж чадсан нь өнөөдөр худалдаанд байгаа хамгийн өндөр багтаамжтай соронзон хальснаас 20 дахин их багтаамжтай гэсэн үг юм.
60 гаруй жилийн өмнө зохион бүтээсэн соронзон хальс өнөөдөр төрөл бүрийн мэдээллийг хадгалах сонгодог хэрэгсэл болжээ. Хагас инчийн өргөнтэй IBM-ийн анхны соронзон хальс ердөө 2MB хэмжээтэй мэдээлэл хадгалах боломжтой байсан бол одоо хэмжээг нь TB-ээр хэмждэг болсон байна.
Дэлхийн дээд амжилтыг эвдсэн соронзон хальсыг Sony компани бүтээжээ. Нэг инч талбайд 201GB мэдээлэл хадгалдаг болохын тулд IBM хэд хэдэн шинэ технологи хөгжүүлсэн аж.
Sony компанитай олон жилийн турш хамтран ажиллаж буй тэд ирэх арван жилийн хугацаанд хоёр жил тутам соронзон хальсны багтаамжыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой гэжээ.
330ТВ хэмжээтэй мэдээллийг илүү энгийнээр Wikipedia-ийн бүх мэдээллийг 3379 удаа давхарлан хуулсантай тэнцэнэ гэж ойлгож болох юм байна.