ДЭЭД ШҮҮХ Б.СОДНОМДАРЖАА НАРЫН НЭХЭМЖЛЭЛИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ
Өнгөрч буй энэ долоо хоногт олон үйл явдал ар араасаа хөвөрлөө. С.Зоригийг хөнөөсөн гэх гурван иргэний шүүх хурал 18 жил хүлээлгэсний эцэст өнгөрсөн онд эхэлсэн. Гурван шатны шүүх хэлэлцээд Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг санаатай алсан гэж үзлээ.
Тэднийг хаалттай дэглэмтэй хориход хорино. Хаалттай дэглэмийн онцлог нь хорих ангийн хамгаалалтын бүсэд буюу хатуу хяналтан дор ял эдлүүлдэг. Амьдрах байр нь ялтны зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байдлаар зохион байгуулагдсан бөгөөд зөвхөн хорих ангийн үйлдвэрлэлийн бүсэд ажиллах, бусадтай харилцах боломж нь хязгаарлагдмал, өндөр ачаалал бүхий нийгэм, сэтгэл зүйн сургалт, нөлөөллийн арга хэмжээнд хамрагддаг зэрэг онцлогтой.
Мөн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, О нарын дөрвөн хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Гэхдээ Улсын дээд шүүхээс шүүгдэгч тус бүрт 20 жилийн хорих ял оноон, өмнөх хоёр шатны шүүхээс олгосон ялын хэмжээг 4-5 жилээр бууруулав. Харин шүүгчдэгч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэр бүлийнхэн олон улсын хүний эрхийн байгууллагад хандахаа мэдэгдэв.
ТАВАН ТОЛГОЙД ДАХИН ТЭСРЭХ БӨМБӨГ ДЭЛБЭРЧЭЭ
Төв аймгийн Алтанбулаг сумын III багийн иргэн, 49 настай Н Таван толгой дахь сургалтын төвийн ойролцоо өчигдөр нас баржээ. Сургалтын төвд бэлтгэл хийж буй цэргүүд очиход иргэн Н тэсрэх зүйлд өртөж нас барсан, тус багийн иргэн 48 настай Т нуруундаа шархадсан байжээ.
Түүнд эмнэлгийн анхан шатны тусламжийг нэн даруй хүргэж, цэргийн төв эмнэлэгт. Одоогоор биеийн байдал хэвийн байгаа аж.
Г.ШИЙЛЭГДАМБААС НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ЭД ЗҮЙЛ ХУРААН АВНА
Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг шүүх хуралдаан хоёр өдөр үргэлжилж, пүрэв гарагт өндөрлөв. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г. Шийлэгдамбаас 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэгийн төрийн захиргааны албан тушаалд ажиллах эрхийг 1 жилийн хугацаар хасч, 19,2 сая төгрөгийн, Осорын Даваасүрэнд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Э.Гантулгад 14.000.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэв.
Г.Шийлэгдамбад 2002 оны Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар ял төлөвлөсөн юм.
268 дугаар зүйл. Хээл хахууль авах
268.2.Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАРТ ХАЛАА СЭЛГЭЭ ҮРГЭЛЖИЛСЭЭР
УИХ-ын Тамгын газрын ажилтнууд орон нутагт ажиллан, Үндсэн хуулийн төсөлд оруулах нэмэот өөрчлөлтийг танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Нэмэлт өөрчлөлтийн төсөлд төрийн албан хаагчдыг сонгуулийн дараа бөөн бөөнөөр нь халж сольдгийг цаашид зогсоох талаар тусгасан юм.
Гэтэл одоогоор Ерөнхийлөгчийн тамгын газрын 14 ажилтныг халжээ. Тус тамгын газар нийт 48 ажилтантай аж.
Өнгөрсөн мягмар гарагт ЕТГ-ын Хэвлэлийн албаны даргаар Ж.Цэсэнг, пүрэв гарагт А.Гансүх, Д.Дагвадорж нарыг Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр тус тус томилов.
С.БАТЦЭЦЭГ 27 НАСАНДАА МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛЛОО
Соронзонболдын Батцэцэг 1990 оны гуравдугаар сарын 11-нд Архангай аймгийн Хашаат суманд М.Соронзонболд, Д.Оюун-Эрдэнэ нарын таван хүүхдийн дөрөв дэх нь болон төржээ. Тэрээр 2008 онд Хашаат сумын дунд сургуулийг дүүргээд МУИС-ын Япон хэлний ангид элсэн сурсан байна.
2005 оноос сумынхаа н.Дондов багшийн удирдлагад чөлөөт бөхөөр хичээллэж, 2008 оноос "Замчин" клубт н.Дүвчин багшийн шавь болж, 2012 оноос "Хилчин" спорт хороонд харьяалагдах болсон юм.
2008 оноос З.Дүвчин, Т.Сүхбаатар дасгалжуулагчтай улсын шигшээ багт багтжээ.
С.Батцэцэг Өсвөр үеийн УАШТ-д 2005 онд мөнгөн медаль, Өсвөр үеийн ААШТ-ээс 2007 онд мөнгөн медаль, Залуучуудын УАШТ-д 2008 онд алтан медаль, Залуучуудын ААШТ-ээс 2008 онд өнгөн медаль, Насанд хүрэгчдийн УАШТ-д 2009, 2010 онд алтан медаль, 2011 онд мөнгөн медаль, 2010 оны ААШТ-ээс мөнгөн медаль, 2010 оны ДАШТ-д алтан медаль, 2012 оны олимпод хүрэл медаль хүртсэн.
2015 оны ДАШТ-д дахин алтан медаль хүртэн дэлхийн хошой аварга болсон тамирчин.
2010 онд төрөөс Монгол Улсын гавьяат тамирчин цол олгосон бол өнгөрсөн даваа гарагт Монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор шагналаа.
ОУВС-ГИЙН АЖЛЫН ХЭСЭГ ЭДИЙН ЗАСГИЙГ ЭЕРЭГЭЭР ҮНЭЛЭЭД БУЦЛАА
ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матайгаар ахлуулсан баг манай улсад ажиллан, лхагва гарагт үнэлгээгээ гаргав. Тэд хоёр долоо хоногийн хугацаанд ажиллаад, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний үе шат амжилттай хэрэгжиж байна гэж дүгнэлээ.
Гэхдээ дээрх үнэлгээг ОУВС-гаар гаргуулахад амар байгаагүй. Төсвийн сахилга батаа чамбайруулах үүрэг амлалт авсан эрх баригчид сонгуулийн өмнө иргэдэд багагүй мөнгө тараасныг ОУВС дурамжхан хүлээн авлаа. Гэсэн ч тайландаа эдийн засаг идэвхжин, иргэдийн итгэл сэргэж байна гэжээ. "ОУВС-гийн ажлын хэсгийн ДҮГНЭЛТ ба эдийн засгийн БОДИТ ТӨРХ" нийтлэлийг үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.
А.ГАНСҮХ, Д.ДАГВАДОРЖ НАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ БОЛЛОО
Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томиллоо.
Амаржаргалын Гансүхийг Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын гурван талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр, Долгорсүрэнгийн Дагвадоржийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр тус бүр нэг жилийн хугацаатай томиллоо. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга бие төлөөлөгч хэмээх цоо шинэ албан тушаал бий болгов.
Цаашид А.Гансүх, Д.Дагвадорж нар ГХЯ-тай нягт хамтран ажиллах шаардлагатай болж байна.