Төв цэнгэлдэх хүрээлэнд "Хүрээ цам" даншиг наадам эхэллээ. Даншгийн нээлт өнөөдөр 11.00 цагт боллоо. Гандан хийдийн лам нар Соёмбот туг залах ёслол, Мандал өргөх, Очирваань шүтээний тахилга хийж, буян ном хурж байна. Дараа нь 256 бөхийн барилдаан эхэлнэ.
Наймдугаар сарын 6-ны ням гаригт Хүрээ цам харайх гол ёслол болно. Бөхийн барилдааны наймын даваа дуусна. Энэ арга хэмжээг аялал жуулчлалын компаниуд дэмжиж оролцдог. Наадамд 3000-4000 жуулчин ирнэ гэсэн мэдээлж байсан.
Өнөөдрийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгчид цөөхөн байна. Наадмыг зохион байгуулалттай байлгахын тулд тасалбар гаргасан бөгөөд үнэ төлбөргүй тарааж байгаа юм.