“Монгол алт” аяны нээлт өнөөдөр Монгол банканд боллоо. Аян энэ сарын 1-нээс эхлэн гурван сарын хугацаатай хэрэгжинэ. Алт тушаалтыг нэмэгдүүлэх нь энэ аяны гол зорилго юм.
Иймд Төв банканд олборлосон алтаа тушаадаг ААН, иргэдэд “Гэрчлэх бичиг” олгон, бусад ААН, иргэдийг Монгол банканд алтаа тушааж байхыг уриаллаа. Учир нь өнөөг хүртэл хууль бусаар алтыг хил гаргах тохиолдол гарсаар байгаа аж.
Монгол банк орон нутагт 17 салбартай. Эдгээр салбарууд болон арилжааны банкуудтай хамтран аяныг зохион байгуулж, иргэд, ААН-үүдийн алтыг түргэн шуурхай, олон улсын зах зээлийн үнээр худалдан авахаа мэдэгдлээ.
Монгол банканд алт тушаахын давуу талууд:
- Лондоны Үнэт металлын биржийн хамгийн сүүлд зарласан ханшаар тооцон, худалдаж авдаг.
- Төлбөр тооцоог өдөрт нь барагдуулдаг.
- Эрсдэлгүй, найдвартай.
- Гадаад албан нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна.