31 хүүхэд тэжээж өсгөж байсан М.Сарнай ээжийн талаар таагүй мэдээллүүд гарч байна. "Энэ хүн мөнгөний шуналтай, хүүхдээр бизнес хийж мөнгө олж байна" гэсэн мэдээллийг Ц.Сувд-Эрдэнэ гэж бүсгүй цацаж, улмаар энэ асуудлыг нь шалгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст ханджээ. Ц.Сувд-Эрдэнэ мөн сайн үйлс хийдэг бөгөөд Хорлоо эмээ, Цагаандарь зэрэг ядарсан хүмүүст олон нийтийн хандив тусламжаар гэр барьж өгсөн.
М.Сарнай Баянхошуу дахь хашаандаа хүүхдүүдтэйгээ амьдарч байжээ. Тэд сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар баяр наадмын өмнөхөн Биокомбинатад эрүүл, тэгшхэн томоо хашаанд нүүж иржээ. Хашааны эзэн “Ийм буянтай эмэгтэйгээс мөнгө төгрөг авахгүй” гээд үнэ төлбөргүй буулгасан байна.
Энэ хашааны урдхан талд Хотын дарга С.Батболдын зөвшөөрөл олгож М.Сарнайд өгсөн, 100 хүүхдийн багтаамжтай Хүүхэд хамгааллын төв барих зургаан айлын газар нь бий. Хүүхэд хамгааллын "Сарнай" төвийг олон нийтийн хандив тусламжаар босгохоор “Нэг хүн- Нэг тоосго” аяныг С.Дэлгэр хэмээх эмэгтэй санаачлан эхлүүлжээ.
Уг хандивын дансанд өдгөө 40 орчим сая төгрөг цуглараад байгаа бөгөөд энэ мөнгөнөөс болж дээрх асуудал үүссэн байна.
М.Сарнайг ямар үндэслэлээр цагдаад өгөх болсныг Ц.Сувд-Эрдэнээс утсаар тодруулахад, "Сарнай хүүхдийн нэрээр мөнгө завшсаныг болиулаач" гэж цагдаад хандсан гэлээ.
-Хэдий хэрийн мөнгө завшсан талаар Танд баримт байна уу?
-Тэрийг хуулийн байгууллага тогтооно. Үнэн нь тодорхой болно.
-Хэзээ шүүхэд хандсан бэ?
-Наймдугаар сарын 3-ны өдрийн пүрэв гарагт хандсан гэхээс илүүг ярихыг хүссэнгүй.
“GoGo news” агентлагийн сурвалжлах баг өчигдөр Биокомбинат дахь М.Сарнайгийн гэрт очиж, түүнтэй болон хүүхдүүдтэй нь уулзаж ярилцсанаа цувралаар хүргэхээр боллоо. 31 хүүхдийн ээж М.Сарнайтай ярилцлаа.
-Таныг 12 жилийн өмнөөс хүүхэд үрчилж аваад харж, асарч эхэлсэн гэж дуулсан. Яагаад айлын олон хүүхдүүдийг гэртээ авчирч асрах болсон бэ?
-Анх 12 жилийн өмнө Улаанчулуутын хогийн цэгээс хоёрхон сартай охиноо 17-той охиноос үрчилж авсан. Тэр үеэс эхлээд л хүүхдүүдийг хайрлаж, тэднийг хооллож, хувцсыг нь угааж цэвэрлээд суудаг. Тэгсээр байгаад 11 жил болсон. Өнгөрсөн өвөл 31 хүүхэдтэй байсан. Хоёрдугаар сард “Танайд хоноё” нэвтрүүлэг гарснаас хойш хүмүүс тусалж, гэр орон өгөөд зургаан хүүхэд гэртэй болж, аав ээжтэйгээ амьдрах болсон. Аав, ээж нь архины хамаарал багатай хүмүүс л дээ.
Сургуульд явуулахгүй, хооллохгүй, хувцаслахгүй, хайрлахгүй газарт хүүхэд удаан тогтдоггүй. Хайр халамж, хамгийн сайн мэдрэмжийг авч байсан газартаа эргээд ирдэг юм.
-Одоо танайд хэдэн хүүхэд байна вэ?
-Өчигдөр хоёрыг нь аваад явсан. Яг одоо 20 хүүхэд байна. Зарим хүүхэд маань хөдөө яваад ирээгүй байна. Бурхан над руу энэ хөөрхөн хүүхдүүдийг явуулдаг. Ирснийг нь хүлээгээд л авдаг. Би баян хүн биш, миний сэтгэл л баян.
-Цаашдаа ч та хүүхдүүдээ харж, асарсаар байх уу?
-Би үхэн үхтлээ хүүхдүүдийнхээ хажууд байна. Төрсөн ээжүүд нь аваад явдаг. Удахгүй хүүхдүүд буцаад гүйгээд ирдэг. Сургуульд явуулахгүй, хооллохгүй, хувцаслахгүй газарт хүүхэд удаан тогтдоггүй. Хайр халамж, хамгийн сайн мэдрэмжийг авч байсан газартаа хүүхэд эргээд ирдэг юм. Хүүхэд үрчилж авсан хүн хүүхдийн зовлонг ойлгодог. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зовлонг хүчирхийлэлд өртсөн хүн бас ойлгодог.
Хүний амьдралдаа мэдэрдэг олон сайхан мэдрэмжийг би үзээгүй. Хойд эцгийнхээ хүчирхийлэлд өртөж сургуульд орох насандаа ороогүй, угаадсанд норгосон дөрвөн давхар сураар шөнөжин ороолгож хононо гэдэг жаахан хүүхдэд ямар их тарчлал вэ. Миний үеийн хөөрхөн охидууд гоё гоё палааж өмсөөд явж байхад өмсөхгүй явах ямар муухай мэдрэмж вэ. Хүүхдүүд цүнхээ үүрээд сургуульд явж байхад би нэг ч удаа цүнх үүрээд сургуулийн хаалгаар орж үзээгүй.
Миний үзээгүй бүхнийг миний хүүхдүүд үзээсэй, миний зовлон үзсэн амьдралыг миний хүүхдүүд битгий туулаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг учир би хүчирхийлэлд өртсөн, хайр халамжийн гадна байгаа хүүхдүүдийг авч асардаг. Өглөө хүүхдүүдээ “Босоорой, босоорой…” гэж дуудаад үсийг нь самнаж, хувцсыг нь бэлдэж байхдаа өөрийнхөө үзээгүй тэр сайхан мэдрэмжийг авдаг. Намайг жаахан байхад яг над шиг сэтгэл гаргаж, гоё хувцас өмсгөөд, цадтал минь хооллоод явуулж байсан удаа ганц ч байхгүй.
-Тэр үед ээж тань байсан уу?
-Байсан. Бас маш их зодуулдаг байсан. Намайг өмөөрөөд миний ээжийн тархи толгой маш их хагарсан. Одоо их сорвитой. Сайхан сэтгэлтэй хүмүүс хүүхдүүдэд чихэр жимс их өгдөг. Би ээждээ нэг зөөлөн чихэр ч гэсэн өгөх сөн гэж цааш нь хадгалдаг. Гэхдээ өгч амжихгүй байсаар хүүхдүүддээ тараагаад дуусдаг.
-Жаахан хүүхдийг согтуу ээж нь аваад явж байгаа бичлэг харлаа?
-Тэр хүүг Тэмүүлэн гэдэг, 11 сар хүрч байгаа хүүхэд. Тэмүүлэн зургаан сартайдаа надад ирэхдээ хоёрхон сартай юм шиг жижигхэн, 3.9 кг жинтэй байсан. Туранхай ямар ч хөдөлгөөнгүй, нэг ч шүдгүй өсөлт нь зогссон хүүхэд ирсэн. Сая зургаан шүдтэй, хөөрхөн мөлхдөг болох гэж байсан. Хүүгээ яаж хоносон бол гэж бодож нойргүй хонолоо.
Миний жаахан байхад яг над шиг сэтгэл гаргаж, гоё хувцас өмсгөөд, цадтал минь хооллоод явуулж байсан хүүхэд ганц ч байхгүй.
Сувд-Эрдэнэ мөнгөнөөс болоод намайг муу, муухай хүн болгож харагдуулаад зогсохгүй хүүхдүүдийг минь булааж авах гэж байна. Өнөөдөр бас /өчигдөр/ гурван хүүхэд авна гэж байсан. Хүүхдүүд маань хүмүүс ирнэ гэж сонсчихоод ирэхгүй байх шиг байна. Өнгөрсөн бүтэн сайн өдөр хоёр хүүхэд булааж авч явсан. Тэр хүүхдүүдийг согтуу ээж, аавд нь өгөхгүй, хүүхдийн асрамжийн газарт аваачна гэж Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан хэлээд байсан. Гэтэл 11 настай охин маань өчигдөр согтуу ээжтэйгээ явж байна.
-11 сартай Тэмүүлэн одоо хаана байгаа бол?
-Хэдийгээр 11 сар хүрч байгаа ч тавхан кг жинтэй. Аваад явснаас нь хойш хаана аваачсан, туниа муутай хүүд минь юу уулгаж идүүлж байгаа бол гэж амьтан хүнээр өчнөөн асуулгасан ч хамгаалалтад авсан хаягийг нууцалж байгаа гээд хэлэхгүй байна. Зургаан сартайгаас нь өдий хүртэл жирийн хүүхдээс илүү арчилгаатай өөдсөн чинээ хүүгээ нойр, хоолоо хасан байж жингийн дутагдлыг бага багаар нөхөж, эгч ах нараа харан соотолзон инээдэг болгосон.
Сайхан сэтгэлтэй нэг ээж миний хүүг телевизээр хараад Японоос авчирсан тэжээлийн дутагдалтай хүүхдэд зориулсан тусгай сүүгээ миний хүүд авчирч өгснийг ууж байсан юм. Энэ сүү хүүд минь маш сайн таарч, жин нэмж эхэлж байсан. Халуун дулааны улиралд хүүхдийн гэдэс эмзэг шүү дээ. Ядаж ууж байсан сүүг нь ирээд авна уу гэж Хүүхэд хамгааллын хүмүүст хэлүүлсэн. Хаана ч байсан яах вэ, өөдөсхөн жаахан хүү минь сайн л явж байвал надад өөр хүсэх юм алга. Ууж байгаа амттай сүү, өмсөж байсан хэдэн муу хувцсаа авъя гээд хэлж чадахгүй шүү дээ. Тэнд хүүхдийн минь эрх зөрчигдөөд байгаа юм биш үү.
-Та Ц.Сувд-Эрдэнийг та яаж мэдэх болсон бэ?
-Өнгөрсөн өвөл хоёрдугаар сард манайд ирсэн. Тэр хүн хандив цуглуулж таван ханатай шинэ гэр барьж өгсөн. Гэхдээ энэ чинь сайхан сэтгэлт олон нийтийн буян шүү дээ.
-Таныг архи уудаг, архины хамааралтай хүн гэж мэдэгдлээ. Энэ үнэн үү?
-Намайг долоо хоногийн таван өдөр архи уудаг, хоёрхон өдөр л эрүүл байдаг гэсэн. Архичин ээж, ааваасаа зугтааж ирсэн хүүхдүүд дахиад нэг архичны гэрт ирэх үү? Надад архи уух их мөнгө, тийм их зав ч байхгүй. Хүүхдүүдийнхээ хоол ундыг бэлтгэх, хувцсыг угаахаас эхлээд хийх ажил их байдаг. Хааяа хэрэг гарвал гэрээс гарахдаа ар тал, хүүхдүүд рүүгээ яарч яваад ирдэг. Оройдоо бүгдийг нь усанд оруулаад 22.30 цагийн үед л унтаж, нэг нам гүм болно шүү дээ. Манай том хүүхдүүд оройдоо дүү нартаа үлгэр уншиж өгдөг. Өглөө босоод өөр өөрийнхөө хариуцсан дүү нараа хувцаслана, орой памперсийг нь өмсүүлнэ. Өглөө босоход шүдийг нь угаалгана.
-Та хандивын мөнгөнөөс хувьдаа зарцуулсан юм уу?
-“Нэг хүүхэд нэг тоосго” аяны хүрээнд цугларсан хандиваас би нэг ч төгрөг үрээгүй. Бэлнээр ирсэн бүх хандив, эд зүйлсийг би дэвтэрт бичиж, өгсөн хүмүүсээр нь гарын үсэг зуруулдаг. Өгсөн мөнгийг би данс хамтран эзэмшиж байгаа С.Дэлгэр эгчид хүлээлгэн өгдөг. С.Дэлгэр эгч дансандаа хийгээд, хандив өгсөн хүмүүст нь тайлангаа тавьдаг. Наймдугаар сарын 3-ныг хүртэл хүмүүс хандив өргөсөөр байсан. 3-наас хойш хэл ам гараад эрч нь буурсан.
Хандивын мөнгөнөөс 100 төгрөг ч идэхгүй хадгалж, хүүхдүүдээ хурдан байшинтай болгомоор байна.
Би хандивын мөнгөнөөс 100 төгрөг ч идэхгүй хадгалж, энэ сайхан сэтгэлтэй хүмүүстэй хамтраад хүүхдүүдээ байшинтай болгомоор байна. Хүн 10, 20 мянган төгрөг өгсөн ч би Дэлгэр эгчид хэлдэг. Дэлгэр эгч “Миний дүү өөртөө хэрэглэчихээч дээ” гэдэг. Тэгэхэд Сувд-Эрдэнэ “Хүмүүсийн өгсөн мөнгийг яах гэж тэр Дэлгэр авгайд хэлээд байгаа юм“ гэдэг.
Хандивын дансныхаа хамтран эзэмшигчээр Дэлгэр эгчийг оруулсан. Би итгэж байгаа хүнээ л хамтран эзэмшигчээр сонгоно шүү дээ. Сувд-Эрдэнэ нэг өдөр “Сарнай эгч ээ, хүн танд 150 мянган төгрөг өгсөн. Та энэ мөнгөө бариад зургаа авахуул” гээд зураг авлаа. Би “Цахилгааны төлбөрөө хийнэ ээ” гэж бодож байтал, зураг дараад “За, мөнгөө аваад ир” гэж хураагаад авчихсан.
Тэр мөнгө одоо хүртэл “Нэг хүн, нэг тоосго”-ны данс руу ороогүй. Сувд-Эрдэнэ энэ мэтээр их мөнгө идсэн. Хандивын мөнгөөр завших тухай бодол миний ухаанд багтахгүй. Би муу үйл хийвэл, миний муу үр дагавраар хүүхдүүд зовно. Би энэ бодлыг өөрийнхөө сэтгэл зүрхэнд шингээчихсэн юм.
-Таны туйлын хүсэл юу вэ?
-Хүүхэд хүчирхийлэлд өртөхгүй амьдрах шиг сайхан зүйл хаана ч байдаггүй юм. Хэрвээ бирд ирээд таны яг өөрийн ганцхан хүслийг чинь биелүүлье гэвэл та юу гэж хэлэх вэ? гэж асуухад нь “Би нөхрөөсөө найман жилийн өмнө салсан. Би яг тэр үедээ очиж, нөхрийнхөө хийсэн алдааг уучлаад дахин хэзээ ч зовохгүйгээр амьдрах сан” гэж хэлсэн. Нөхрөөсөө хойш хоёр хүнтэй амьдрах гэж үзсэн. Олон хүүхэдтэй хүнийг хайрлах сэтгэлтэй хүн байдаггүй юм билээ. Тэгээд ч би нөгөө хүнээсээ илүү хүүхдүүддээ санаа тавьдаг байсан байлгүй.
-Таны бааранд бүжиглэж байгаа бичлэг гарсан байна лээ. Тэр ямар учиртай юм бэ?
-Хоёр жилийн өмнө нас барсан манай том ахын эхнэрийн төрсөн өдөр боллоо гээд намайг дуудаад л байлаа. Тэнд очоод хөгжим сонсоход надад маш гоё мэдрэмж төрсөн. Маш олон хүн цугларсан байсан. Би гарах гэсэн чинь тойрог болоод бүжиглэе гэсэн. Тэгээд бүжиглэж байгаа нь тэр. Хүмүүсийн дунд би гэж бүдүүн амьтан ямар муухай харагдав аа. Би дахин хэзээ ч бүжиглэхгүй. Би турахыг хүсдэг. Тэр бичлэг хийх гэж л намайг дуудсан байж л дээ гээд санаа алдав.
Энэ тухай хэн нь үнэн, хэн нь худал яриад байгааг хуулийн байгууллага тодорхойлоод өгнө хэмээн М.Сарнай итгэж байгаа ч сайхан сэтгэлтэй хүмүүсийн эхлүүлсэн “Нэг хүүхэд-Нэг тоосго” аяны нэр хүндийг унагаж, хүчийг сулруулсанд харамсана. Тэрбээр энэ тухайгаа “100 хүүхдийн асрамжийн төв баригдах гэж олон түмэн дэмжээд ажил сайхан урагшилж байхад Ц.Сувд-Эрдэнэ ийм муухай юм хийж байдаг. Нийгэмд таниулсан өөрийнхөө хайран нэр нүүрийг өөрөө л баллалаа. Орон гэргүй хүмүүсийг хандиваар гэртэй болгодог нь тэр хүний үнэн сэтгэлийн ажил биш юм байна. Хандивын аян зарлаад дундаас нь мөнгө завшдаг хүн юм байна гэж хардахад хүргэсэн” гэж хэлэв.
М.Сарнай ямар ээж болохыг түүний өсгөж байгаа хүүхдүүд л хамгийн сайн мэднэ. Хүүхэд худлаа ярьдаггүй. Удахгүй энэ сэдвээр М.Сарнайгийн хүүхдүүдтэй ярилцсанаа хүргэх болно. Эрүүл, аюулгүй орчинд өсөж байсан хүүхдүүдийг хүүхдээ өсөх чадваргүй архины хамаарал бүхий ээж, аавтай хамтран, ээж, ах, эгч нарыг нь уйлуулан байж булааж авсан Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан хүүхдийн эрх илүү ноцтойгоор зөрчигдөж байхад юу хийснийг АСУУХ болно. Үргэлжлэлийг Тун удахгүй…
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс