М.Сарнай ээжийн гэрт байсан зургаан хүүг ээжүүд нь хурдан морь унахыг зөвшөөрч, хөдөө явуулжээ. Тэдний нэг 12 настай А.Жавхлантай уулзлаа.
-Чи М.Сарнай ээжийндээ хэзээ ирсэн бэ?
-7-тойдоо таван жилийн өмнө ирсэн.
-Ээж, аав нь хаана байдаг вэ?
-Баянхошууны тэр хавьд л байгаа байх даа. Ойрд уулзаагүй. Ээж юу ч хийдэггүй. Аав Улаанчулуутын хогийн цэгээс хог түүдэг.
-Чи энд хэнтэйгээ ирсэн бэ?
-Анх ганцаараа ирсэн. Одоо дүү маань хамт байгаа. Манай ах ирээд удаагүй байна. Бид нар эхээс дөрвүүлээ. Хамгийн том Төмөртулга ах маань удахгүй 19 нас хүрнэ. Ах гэртээ л байгаа байх даа.
-Ээж, аав нь ямаршуу байна гэнэ?
-Гэрийнхээ хамаг юмыг зараад архи уусан гэсэн.
-Сургуульд явдаг уу?
-Албан бус сургалтад явдаг.
Надад эмнэг морь унуулдаг, мориноос унахад ташуурдаж их зоддог байсан.
-М.Сарнай ээжийгээ анх яаж мэдэж ирсэн бэ?
-Манай ээж Сарнай ээжийг таньдаг байсан. Сайн үйлс бүтээдэг болохоор нь биднийг Сарнай ээжид хүргэж өгсөн. Ээж “Биднийг ирж авна” гэхээр нь би эндээс явахгүй гэж хэлсэн.
-Чи ирээдүйд ямар хүн болохыг хүсдэг вэ?
-Дуучин мөртлөө цагдаа болно. Цагдаа болоод муу хүмүүсийг барина.
-Та нараар хурдан морь унуулсан гэсэн. Чи хурдан морь унаж чаддаг юм уу?
-Чадна. Ээж, аав хоёр намайг морь унахыг зөвшөөрч хөдөө явуулсан. Манайхаас зургаан хүүхэд явсныг айлуудад салгаж байрлуулсан. Надаас нэг ах Нямка Архангайн Өгийнуурт байгаа.
-Чи ямар айлд очсон бэ?
-Нэг өвөө, эмээ хоёр, хоёр хүүтэйгээ байдаг айлд очсон. Би дааганаас уначихсан. Би тэнд сар болоод баяр наадмын өмнө ирсэн. Надад эмнэг морь унуулдаг, мориноос унахад ташуурдаж их зоддог байсан. Тэр айлд маш хэцүү байсан учраас явахаар шийдсэн. Өгийнуурт байхдаа би Сарнай ээжтэй утсаар ярьж “Намайг их зоддог, би эндээс явмаар байна” гэж хэлсэн. Тэгээд нэг портерт суугаад хотод ирсэн.
-Та нарт ямар цалин өгнө гэж хэлээд эндээс авч явсан бэ?
-Анх явахад сард 150 мянган төгрөг өгнө гэсэн хэрнээ буцахад 20-хон мянган төгрөг өгсөн. Биднийг анх авч явахдаа ээж, аавд хэлээд 50 мянган төгрөг өгсөн юм билээ. Сарнай ээжийн гэрээс биднийг үсийг нь засуулаад ирнэ гэж хэлээд авч гараад, шууд хөдөө явуулсан.
-Чи эндээ бол том хүүхдүүдийн нэг юм байна. Та нар дүү нараа асрахад тусалдаг уу?
-Тусалдаг. Гэрээ цэвэрлэнэ, аяга угаана, хариуцсан дүү нарынхаа хувцсыг солино. Гар, нүүрийг нь угаалгана. Хашааныхаа хогийг түүнэ. Орой унтахад нь үлгэр уншиж өгдөг.
-Чи Түвшинбаярыг татаад авч үлдсэн юм байна шүү дээ?
-Тийм ээ, том хүмүүс ирээд Түвшинбаярыг шууд аваад гарахад нь “Намайг аваач” гэж уйлсан. Түвшинбаярын эгч Хуланг бас татаж авах гэсэн чинь машиндаа суулгаад хөдөлчихсөн. Тэр хүмүүс чамайг авч яваад л буцаагаад авчирна гэж худлаа ярьсан. Одоо хүмүүс ирвэл нуугдана гээд энд тэнд орох газар бэлдсэн байгаа гэлээ.
Эмзэг бүлгийн айлын хүүхдүүдээр хурдан морь унуулдаг. М.Сарнайгийн зургаан хүүг ийм зорилгоор тавдугаар сард хичээл нь амраагүй байхад авч явснаас одоо нэг нь л иржээ. Бусад хөвгүүд хаана яваа, тэдний эрх хэрхэн зөрчигдөж байгааг мэдэх хүн алга. Хүүхдээ уяач нарт 50 мянган төгрөгөөр зарж архины мөнгө олсон ээж, аавууд лав хүүхдээ үгүйлэхгүй.
Ийм үед хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн байгууллагууд ажиллах ёстой. М.Сарнай ээжийн хайр халамжинд байгаа хүүхдүүдийг булааж авахын оронд хурдан морь унахаар Архангай аймаг руу яваад сураггүй болсон таван хүүг олж авчрахад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон түүний харьяа байгууллагууд шаргуу ажилламаар байна.
Сард 150 мянган төгрөгийн цалин өгнө гэж авч яваад 20 мянган төгрөгтэй буцаасан, хүүхдийг ташуурдаж харгисласан, хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлсэн этгээд хэн болох талаар шалгаж, хариуцлага хүлээлгэх ажлыг хүүхэд хамгааллыг чиглэлээр ажилладаг байгууллагууд л хийх ёстой юм.
Д.ТҮВШИНБАЯР: БИ ЭЭЖТЭЙ ХАМТ ЯВАХГҮЙ
Есөн настай Д.Түвшинбаяр хүү эгчтэйгээ М.Сарнайгийн асрамжинд амьдарч байж. Өнгөрсөн ням гаригт ээж нь, хүүхэд хамгааллын төвийн хүмүүстэй тэднийг авахаар ирэхэд Д.Түвшинбаяр зугтаж үлджээ.
-Уржигдар ээж нь ирсэн юм байна. Чи яагаад ээжтэйгээ яваагүй юм бэ?
-Явахгүй. Энд гоё байдаг. Ээж архи уудаг. Жавхлан ах намайг татаж авсан. Тэгэхэд би зугтаад гурилын модны ард нуугдсан. Биднийг авахаар гурван эгч, нэг ах ирсэн.
-Аав нь байдаг уу?
-Аав нас барсан. Манай гэр Баянхошууд байдаг. Ээж маань өдөр бүр архи уудаг. Бидэнд хоол өгдөггүй. Гэртээ их өлсдөг.
-Та нар энд ямар байдаг вэ?
-Гоё байдаг. Шинэ хашаанд ирээд хоггүй, цэвэр агаартай бүр гоё байна. Өмнө нь салхилахад л хашаанд хог хийсэж орж ирдэг байсан.
-Чи ирээдүйд ямар хүн болох вэ?
-Лам болно. Надад лам хувцас байгаа гэв.