“Нэг ангид 50-60 хүүхэдтэй. Анги танхимаа тохижуулсангүй гэнэ. Эцэг эхчүүдээс мөнгө авч тохижуулахаар мөнгө авлаа гэнэ. Дээшээ дуудагдана. Улс цэцэрлэг, сургуулиа тохижуулаад хүүхдийн сурах орчин, багшийн ажиллах орчинг бүрдүүлээд өгчихвөл бид юу гэж эцэг эхийг царай алдхав дээ. Ядаж байхад шалгалт нь дуусахгүй.
“Шалгаагүй ээ, тусалж байна” гэчихээд шалгаад л гардаг. Ийм их ачаалал дарамттай ажилладаг мөртлөө авч байгаа цалин нь 577 000. Миний ээж 37 жил цэцэрлэгийн багш эрхлэгч хийсэн, би 26 жил цэцэрлэгийн багш хийж байна. Би энэ үйл ажиллагааг дэмжиж байна. Багшийн цалин доод тал нь 1 сая төгрөг, ажилласан жилээрээ дээшээ ахих ёстой гэж үзэж байна”.
Энэ бол багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж, нэгдсэн зохион байгуулалтад орохоор ярилцаж байгаа фэйсбүүкийн группт бичсэн зуу зуун сэтгэгдлүүдийн нэг нь.
Бид багш нараас ярилцлага авах хүсэлт тавьсан юм. Гэхдээ багш нарт “та бүхэн бодит нөхцөл байдлынхаа талаар ний нуугүй ярилцаарай. Та бүхний овог нэрийг дурьдахгүй байх боломжтой” гэлээ. Багш нар уриалгахан зөвшөөрсөн ч, ярилцлагаа эхлэхийн өмнө “таны овог нэрийг дурьдах уу” гэж асуухад шуудхан “дэмий биз дээ” гэж хариулж байлаа. Ингээд хөдөө орон нутагт ажилладаг дунд сургуулийн багш болон, цэцэрлэгийн багштай хийсэн ярилцлагаа хүргэж байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НЭГЭН ДУНД СУРГУУЛИЙН БАГШ: ХЭРВЭЭ ГАР ДЭЭРЭЭ НЭГ САЯ ТӨГРӨГ АВДАГ БОЛЧИХВОЛ БАНКИНД 400 МЯНГАН ТӨГРӨГНИЙ ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨД 600 МЯНГАН ТӨГРӨГТЭЙ ҮЛДЭНЭ
- Танай анги хэдэн хүүхэдтэй вэ?
- Бага анги, 36 хүүхэдтэй. Аймгийн төвдөө сургууль олонтой болохоор анги дүүргэлт гайгүй. Зарим сургуулийн багш бүр 10 гаруй хүүхэдтэй сууж байх тохиолдол ч бий. Тиймээс 36-40 гэдэг бол аймгийн төвдөө их хүүхэдтэйд ордог.
- Та өдрийн хэдэн цаг ажилладаг вэ?
- Өдөрт 10.00 гэж очоод орой 18.00 цаг хүртэл ажилладаг.
- Сард хэдэн төгрөгний цалин авдаг вэ?
- Хуучин илүү цаг авдаг байсан. Одоо бол 19 цагтай байж үндсэн багш болдог. Илүү цаг гэж байхгүй, тэр нь цагийн багш нарт очно. Би 31 дэх жилдээ багшилж байгаа. Одоо сард 608 мянган төгрөгний үндсэн цалин авдаг. Үүн дээр нэмэгдлүүд ороод, татвараа аваад гар дээрээ 500 гаруй мянган төгрөг авна.
Би 31 дэх жилдээ багшилж байгаа. Одоо сард 608 мянган төгрөгний үндсэн цалин авдаг. Үүн дээр нэмэгдлүүд ороод, татвараа аваад гар дээрээ 500 гаруй мянган төгрөг авна.
- Та зээлтэй юу?
- Зээлтэй байлгүй яахав. Цалингийн зээлтэй. Зээлэндээ 405 мянган төгрөг сард төлдөг. Манай хоёр хүүхэд оюутан, нөхөр группт ажилгүй.
- Тэгээд та 100 гаруйхан мянган төгрөгөөр яаж амьдардаг байна?
- Нөхөр бололцоо нь гарвал хааяа хүнд ажил хийж өгдөг. Хоёр идэхгүй хоосон хонохгүй гэдэг шиг л амьдарч байна даа. Сүүлийн таван жил шинэ хувцас авч өмсөөгүй. Оюутан сургаад юун шинэ хувцас манатай. Гэхдээ энэ нь ганц би биш, орон нутгийн багш нар бүгдээрээ л иймэрхүү. Хөдөө орон нутагт зээлгүй багш гэж байхгүй. Хоёр оюутан маань улсын сургуульд сурдаг. Жилийн 3 сая гаруй төгрөг төлбөрт нь төлнө. Тэгээд хотод очоод байх айлгүй учир байр хөлслөх, халаасны өрөө хөлслөх гээд сая төгрөг гарчихдаг. Энэ жилээс хоёр дох оюутнаа сургана. Тэгэхээр бүх юм нь нийлээд бараг арван сая төгрөг төлөх хэрэг гарна. Цалингийн зээлээ нэг жилийн хугацаатай авчихдаг юм. Намар нь дахиад авна. Ингээд л зээлийн бүрэн эргэлтэнд орчихсон явж байна даа.
- Мэргэжлийнхээ хувьд ахиж дэвших, эсвэл өөдрөг зорилго бий юу?
- Бидний үеийн багш нар залуусаасаа хоцрохгүйгээр компьютер гээд бүх юм сурч байна. Алслагдсан аймаг учир залуу багш нараасаа хоцорчихгүй юмсан гэж их тэмүүлдэг. Гэтэл сүүлийн үеийн хүүхдүүд тийм хүсэл эрмэлзлэлгүй болчихсон. Одооны хүүхдүүд бол оноо нь дутаад л багшийн сургуульд ордог болсон. Тухайн үед бид өөрсдийнхөө сонирхлоор мэргэжлээ хүсч тэмүүлж сонгосон. Мэргэжилдээ хайртай. Тийм болохоороо тэвчээд яваад байгаа юм. Бидний үед багшийг сонгон шалгаруулж, хуваарилж өгдөг байсан. Одоогоос арваад жилийн өмнө ч тэгдэг байсан. Би жишээ нь хотод багш нарын сонгон шалгаруулалтаас эхний гуравт орж, олон сургуулийн урилга авсан ч улсын сургуулиа сонгосон. Сүүлийн таван жилд сонгон шалгаруулалт гэж байхаа больчихсон. Мөнгө өгөөд л ажилд ороод байгаа харагддаг. Мэдлэг мэргэжил нь чухал биш. Үүнээс болоод багш нарын нэр хүнд унаж байна.
Сүүлийн таван жил шинэ хувцас авч өмсөөгүй. Оюутан сургаад юун шинэ хувцас манатай.
- Та бага ангийн багш гэсэн. Бага ангийн багшийн хөдөлмөрийг хамгийн хүнд гэдэг юм билээ?
- Орон нутагт бүр хүнд. Миний 36 хүүхдийн 20 нь малчны хүүхэд. Аймгийн төвд айлд байлгаж хүүхдүүдээ сургадаг. Хөдөөний хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмшээгүй, гартаа үзэг харандаа барьж үзээгүй байдаг. Тийм хүүхдүүдтэй ажиллах маш төвөгтэй. Тэгээд сургуульд орох насыг зургаа болгочихсон. Одоогийн зургаан настай хүүхдүүд юм сурах нь бүү хэл маш эмзэг, ээж аавынхаа өврөөс гараагүй хүүхдүүд ирдэг. Багш нар аав ээж шиг нь эрхлүүлнэ, аргадна. Нөгөөдүүл нь өмдөндөө бааж, шээнэ. Багш нь гэртээ аваачиж баас шээсийг нь угаана, нөхөртөө загнуулна.
- Давхар цэцэрлэгийн багш хийж байгаа юм шиг л...
- Цэцэрлэгийн багш нар “бид хүнд ажил хийж байна” гэдэг, дунд ангийнхан бас тэгдэг, ахлах ангийнхан гээд бүгд л тэгдэг. Гэтэл бүгдээрээ л адилхан хүнд байгаа. Багш хүн гэдэг сэтгэлийн их дарамттай ажилладаг. “Хүүхэд маань гэртээ харьсан болов уу, айлд очсон хүүхэд яаж байгаа бол” гээд л. Хүчирхийлэлд автдаг хүүхдүүд ч бий. Тэдэндээ маш их санаа зовно. Өнөөдрийн эцэг эхчүүд багш л бүгдийг хийх ёстой гэдэг болчихсон. Гэтэл хүүхдүүд ихэнх цагаа гэртээ өнгөрөөж байгаа гэдгийг ойлгодоггүй.
Би жишээ нь хотод багш нарын сонгон шалгаруулалтаас эхний гуравт орж, олон сургуулийн урилга авсан ч улсын сургуулиа сонгосон.
- Сургалтын хөтөлбөр байнга солигддог нь ажилд чинь хэр нөлөөлдөг вэ?
- Засгийн эрхэнд аль ч нам гарлаа гэсэн боловсрол тогтвортой баймаар байна. Дөрвөн жил болоод л сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орж, сурах бичиг нь өөрчлөгддөг. МАН гарахаараа Кэмбрижийн хөтөлбөрийг, АН гарахаараа Жайка гэх японы хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тэгээд тэр нь хуучны бидний үед гурав, дөрөвдүгээр ангид үздэг программыг одоо хоёрдугаар ангид үздэг. Хөтөлбөр нь хүүхдүүдэд маш хүнд. Дөрвөн жил болоод сургалтын хөтөлбөрүүдээ өөрчилдгийн гол хохирогч, туршлагын туулай нь багш, сурагч хоёр. Бага ангийн хүүхдүүд хөтөлбөрөө гүйцэд үзэж чадахгүй дунд ангидаа ордог, гэтэл дунд ангид нь хөтөлбөр нь өөрчлөгдчихдөг.
- Мэргэжил дээшлүүлэх, гадны улс орнуудаас туршлага судлах боломж гардаг уу?
- Орон нутагт тийм зүйл байдаггүй. Улирлын амралтаар багш нарыг хөгжүүлнэ гээд сургалтууд ирдэг. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт ч бизнес хийдэг болсон. Багш нарыг сургаж, дадлагажуулж байна гэдэг нэрийдлээр дандаа төлбөртэй сургалт хийдэг.
- Жишээлбэл хэдэн төгрөгний төлбөртэй байдаг вэ?
- 35 мянган төгрөгний төлбөртэй байдаг. Математикийн багш нарын академи гэж байдаг. Математикийн багш нарын академи багш нарт бодлого заах аргыг заах сургалтыг явуулдаг. Төлбөртэй болохоор орох багш цөөхөн. Тэгэхээр захирлууд нь цалингаас чинь хасна гэж сүрдүүлнэ. Тэгэхээр нь аргагүйн эрхэнд очиж сууна. Тэгээд суухын тулд энд тэндээс мөнгө хайж гүйх ажилд орно доо. Зарим нь мөнгө олохгүй бол тэгээд явж чадахгүй, цалингаа хасуулна.
МАН гарахаараа Жайка гэх японы хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, АН гарахаараа Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Дөрвөн жил болоод сургалтын хөтөлбөрүүдээ өөрчилдгийн гол хохирогч нь багш, сурагч хоёр.
- Хүүхдүүд сурлага муутай байгаа нь багш нартай шууд холбоотой гэж боддог. Та юу гэж бодож байна. Жишээ нь, монгол хэлээрээ зөв бичдэг хүүхэд цөөхөн боллоо?
- Сургалтын хөтөлбөр байнга солигдож байгаатай холбоотой. Хуучин зөв бичгийн дүрэм гээд сурах бичиг, хичээл байсан. Одоо бол монгол хэлний хичээлийг хүүхдийн хэл яриаг хөгжүүлнэ гэдэг нэрийдлээр дүрмээ голлохгүй болсон учир дүрмийн хичээл хаягдаад байгаа юм. Тэгэхээр хүүхэд хэчнээн сайн сэтгэж бодсон ч цаасан дээр буулгахдаа алдаа гаргадаг. Тэр бүү хэл дүрмийн хичээл байхгүй болсон болохоор багш нар ч алдаа гаргадаг. Хуучны багш нар л алдаагүй зөв бичдэг.
- Багш нар заах аргаа сайжруулах зарим хэрэглүүрийг өөрсдөөсөө мөнгө гаргаж авдаг гэж үнэн үү? Энэ зүйлд ямар хэмжээний мөнгө зарцуулдаг вэ?
- Хоёр жилийн өмнө багш нарт компьютер тарааж өгсөн. Тэр нь эвдэрхий. Би улсын хэмжээнд хичээл зааж, хотод очиж байсан. Хотын салбарын багш нар дундаа нэг принтертэй, слайдын машинтай байгаа юм. Гэтэл хөдөөнийхөн тийм биш. Бид өөрсдөө бүх юмаа бэлтгэнэ. Хүүхдэд тарааж өгөх материал өгөхийн тулд бичгийн цаасаа өөрсдөө авна, компьютерийн газруудад өгөх гэхээр төлбөртэй учир багш нар нийлж лизингдээд принтер авсан. Заримдаа үзүүлэнгүүдийг худалдаж авна, хот руу захина. Одоо би дөрөвдүгээр ангитай. Нэгдүгээр анги авахдаа өөрийнхөө мөнгөөр 150 мянган төгрөгөөр нэгдүгээр ангийн бүрэн үзүүлэн авч байсан. Хуучин бичиг хэргийн зардал гээд сургуулиудад өгдөг байсан. Одоо тэр нь байхгүй болчихсон юм уу, байгаад захирлууд өөр юманд хэрэглэчихдэг юм уу бүү мэд. Сургуулиас бидэнд өгдөг нь шохой, өөр юм байхгүй. Одоо шохойгоор бүгдийг заана гэж байхгүй шүү дээ.
- Дугуйлан секц төлбөртэйгээр явуулах, хувиараа хичээл заах зэргээр давхар ажил хийж мөнгө олох зэрэг сатаарах ажил их байдаг гэж сонссон?
- Тийм юм байхгүй ээ. Намайг монгол хэл заагаад өгөөч гээд багш нар гуйдаг юм. Би төлбөртэй сургалт явуулах юм бол ажлаасаа шууд хөөгдөнө. Ерөнхий боловсролын сургуулиудад төлбөртэй сургалт явуулж болохгүй гээд Боловсролын хуулинд заагаад өгчихсөн байдаг. Зарим сэргэлэн багш нар өөр сургуулийн хүүхдүүдийг нэг газар түрээсэлж авчихаад төлбөртэй бэлтгээд байж болдог.
Тэгвэл банкинд 400 мянган төгрөгөө өгөөд, 600 мянган төгрөгтэй үлдэнэ. Тэрнээс дээш байвал бүр л сайн байна.
- Багш нарын дунд ном шахах, эцэг эхчүүдээс мөнгө авах байдал түгээмэл байдаг. Энэ юунаас болдог юм бэ?
- Хавар сургууль төгсөөд засварын ажил эхэлдэг. Тэгэхэд сургуулиас шал будах будгийг л өгдөг. Бусдыг нь багш нар халааснаасаа гаргадаг. Барилгын дэлгүүрүүдээс зээлээр авна. Таньдаг хүнтэй бол зээл хийнэ.
- Хэрвээ шалны будаг л өгдөг юм бол шалыг нь л будчихад болох юм биш үү. Яагаад заавал өөр юм хийх ёстой гэж?
- Амраад явах гэхээр “ангийн засвар чинь дутуу байна” гээд тойрохт гарын үсэг зурж өгдөггүй юм. Тэгэхээр амралтын мөнгө орж ирэхгүй.
- Үнэхээр ойлгохгүй байна. Яагаад?
- Гэр бүлийнх нь хүн цалин өндөртэй ажил хийдэг, амжиргаа нь гайгүй, сэргэлэн багш нар байдаг. Тийм багш нар хурдхан тойрхоо зуруулж амралтаа авахын тулд халааснаасаа мөнгөө гаргаад хийчихдэг. Тэгэхээр захирал, менежер нар “тэр багш чинь болоод байхад та яагаад болдоггүй юм” гээд бид хэлмэгдчихдэг.
- Багш нарын цалин нэмэгдлээ гэхэд хэдэн төгрөг болоосой гэж та хүсч байна вэ?
- Ядаж л гар дээрээ сая төгрөг авдаг болчихвол цалин маань хоёр дахин нэмэгдэх юм даа. Тэгвэл банкинд 400 мянган төгрөгөө өгөөд, 600 мянган төгрөгтэй үлдэнэ. Тэрнээс дээш байвал бүр л сайн байна.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НЭГЭН СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ: ТАВАН ЖИЛ АЖИЛЛААД ЦАЛИНГИЙН ШАТЛАЛЫН НЭМЭГДЭЛ НЬ ХОЁР МЯНГАН ТӨГРӨГ Л БАЙДАГ
- Танай цэцэрлэгийн анги дүүргэлт хэд байдаг вэ?
- Нэг анги 35-38 хүүхэдтэй.
- Багш нар өдрийн хэдэн цаг ажилладаг вэ?
- Өдөрт 08-18 цаг хүртэл ажиллана.
- Эцэг эхчүүд нь хүүхдээ авахгүй, цаг сунгах тохиолдол гардаг байх. Тэр тохиолдолд багш нарт илүү цагийнх нь мөнгийг өгдөг үү?
Уг нь хоёр цаг харж үлдлээ гэхэд нэг цаг нь 1200 төгрөгийн төлбөртэй болохоор 2400 төгрөг болдог. Даанч эцэг эхчүүд уурлаад өгдөггүй.
- Цаг сунгасан тохиолдолд төлбөр төлнө гэж хуулиндаа байдаг, бид эцэг эхчүүдтэй гурван талт гэрээ байгуулсан ч эцэг эхчүүд уурлаад төлдөггүй. Уг нь хоёр цаг харж үлдлээ гэхэд нэг цаг нь 1200 төгрөгийн төлбөртэй болохоор 2400 төгрөг болдог. Даанч өгөхгүй.
- Та өөрөө сард хэдэн төгрөгний цалин авдаг вэ?
- Үндсэн цалин 616 мянган төгрөгнөөс татвараа төлөөд 530 мянган төгрөгний цалин авдаг.
- Та хэдэн жил ажиллаж байгаа вэ?
- Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаад удаагүй, багшаар таван жил ажилласан.
- Та зээлтэй юу?
- Цалингийн зээлтэй. Сард 484 мянган төгрөг зээлэндээ төлдөг.
- Та залуу хүн, юунд зээлээ зарцуулдаг вэ?
- Хашаа болон гэр, машины лизинг авсан. Хичээл эхлэхээр хоёр хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлд зориулж цалингийн зээл авна, цагаан сараар авна гээд л зээлийн хооронд явсаар зээл нэмэгдээд л байна. Одоо 11 сая төгрөгний зээлтэй болчихсон. Дөрвөн жилийн хугацаанд төлнө. Гэтэл дундуур нь элдэв хэрэгцээ гараад нэмээд л байдаг.

- Тийм боломж байхгүй. Аймагт тийм байдлаар явах ямар ч боломжгүй. Залуу хүмүүс багш хийх ямар ч сонирхол байхгүй. Энэ жил л гэхэд манай сумаас их дээд сургууль сонгож байгаа хүүхдүүдийн дунд багшийн мэргэжлийг сонгох хүүхэд нэг ч олдохгүй байна.
Энэ жил л гэхэд манай сумаас их дээд сургууль сонгож байгаа хүүхдүүдийн дунд багшийн мэргэжлийг сонгох хүүхэд нэг ч олдохгүй байна.
- Сумаас төв рүү, төвөөс нийслэл рүү явах шатлал, тийм зорилго тэмүүлэл байдаггүй гэж үү?
- Суманд элдэв зарлага багатай хэдий ч ийм бага цалингаар чадан ядан хүргэж байгаа юм чинь хөдлөхөд л мөнгө шаардагддаг хотод очиж амьдрах сонирхол байхгүй. Тийм зүйл санаанд ч буудаггүй. Харин хөдөө орон нутгийн багш нарт тогтвор суурьшилтай ажилласны мөнгө гээд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг таван жил тутамд олгодог. Энд бол таван жил ажиллачихаад 3 сая төгрөгтэй болно гэж боддог. Гэтэл хотод тийм зүйл байхгүй. Таван жил болоод цалингийн шатлалаар нэмэгдлээ гэхэд 2 мянган төгрөг л нэмэгддэг.

- Тэгдэг. Манайх Хятад, Орос руу туршлага солилцож байсан. Тэгэхэд Хятад бол 3-р эмнэлэгийн барилгатай дүйцэхүйц тийм том цэцэрлэгтэй юм билээ. Тэгээд гадаанаа маш том талбайнуудтай. Анги бүрт сагс, волейболын бөмбөг хүүхдийнхээ тоогоор байдаг. Туршилт танин мэдэхүйн булан гэхэд л мод алх, хадаас гээд бүх зүйлтэй. Гэтэл монголд тийм зүйл байдаггүй. Бусад улсуудад найман хүүхдийн дунд нэг багш гэж тооцсон байдаг. Хамгийн өндөр цалинг багш, эмч нар нь авдаг.
- Эмч болоход чамгүй олон жил шаардлагатай байдаг. Харин багш болоход?
- Их дээд сургуульд багшийн мэргэжлээр 5 жил сурсны дараа диплом авна. Хоёр жил дараалан шалгалт өгч багшлах эрх авна. Сургалтанд сууна, шалгалт өгөхөд бас 35 мянган төгрөг төлнө. Ингээд хоёр жилийн дараа багш боллоо гэхэд таван жилийн дараа энэ эрхээ дахиж шалгалт өгч сунгана.
Тоглоом гэж төсөвлөгдсөн зүйл байхгүй. Цалин, хүүхдийн хоолонд л мөнгө төсөвлөдөг.
- Хүүхдийн тоглоомонд зориулж цэцэрлэгүүдэд хэдэн төгрөг төсөвлөдөг вэ?
- Тоглоом гэж төсөвлөгдсөн зүйл байхгүй. Цалин, хүүхдийн хоолонд л мөнгө төсөвлөдөг. Интернэт зэрэгт мөнгө төсөвлөдөггүй.
- Тэгээд хичээлээ заахдаа ямар материал ашигладаг юм бэ?
- Хүүхэд багш нар арай гээд хөтөлбөрөө ойлгоод явж байтал Цөм хөтөлбөр ороод ирсэн. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд хүүхдийг тоглоомоор хөгжүүлнэ, картжуулалттай байх ёстой гэсэн үндсэн шаардлагатай. Гэтэл энэ байна гэх тоглоомыг өгдөггүй, тийм төсөв ч хуваарилахгүй. Хотын цэцэрлэгүүдийнхээ гаргасан номнуудыг багш нар хувиараа худалдаж авна, түүнд тохирох тоглоомнуудаа эцэг эхчүүдээс тусламж дэмлэг авдаг. Зарим тохиолдолд багш нар өөрсдөө авна. Эцэг эхчүүдийнхээ оролцоотойгоор л явна даа.
- Цөм хөтөлбөр ийм шаардлагатай, энэ шаардлагыг ингэж хангаарай гээд материал, төсвийг нь өгдөггүй гэж үү?
- Өгдөггүй тийм юм байхгүй. Цөм хөтөлбөр хүүхдийг бүх талаас нь хөгжүүлнэ гэдэг. Гэтэл тэрэндээ тохирсон тоглоом наадгайг цаанаасаа өгдөггүй. Гарын авлаган дээрээ цэцэг гээд сэдэв байлаа гэхэд дандаа л хүүхдүүдээр зуруулж бичүүлэх, наах юм байдаг. Зургийн дэвтэр, харандаагаа эцэг эхчүүд өөрсдөө бэлтгэж өгдөг. 0-6 насны хүүхдүүд дандаа тоглох ёстой. Гэтэл тоглоомын төсөв нь байхгүй.
- Багш нарын цалинг хэд болгож нэмэгдүүлэх шаардлагатай гэж та үзэж байна вэ?
- Ядаж 1,2 саяас 1,5 сая болгох ёстой.
Ярилцлага өгсөн багш нартаа баярлалаа. Багш нар цалингаа нэмэгдүүлэх нь зөв гэж үзэж, түүнийхээ төлөө тууштай тэмцэх цаг ирсэн хэмээн ярилцаж байна. Харин энэхүү тэмцлээ есдүгээр сарын 1-ний өдөртэй давхцуулан хийх нь илүү үр дүнтэй хэмээн үзэж буй юм.