31 хүүхэд өсгөж байсан М.Сарнайд хүүхдийн төв байгуулахаар сайхан сэтгэлт хүмүүс санаачилга гарган, өнгөрсөн дөрөвдүгээр сард “Нэг хүн-Нэг тоосго” хандивын аян эхлүүлсэн. Уг аяныг хамтдаа эхлүүлсэн, фэйсбүүк хэрэглэгчдийн сайн танил, ядарсан хүмүүст олны хандиваар гэр барьж өгч тусалдаг Ц.Сувд-Эрдэнэ бодлоо өөрчилж, М.Сарнай ээжийг хүүхдийн нэрээр бизнес хийдэг, хандивын мөнгө завшдаг хэмээн мэдэгдэл гаргаж, түүнийг шүүхэд өгөөд байгаа. Олон нийтийн эргэлзээнд хүргэсэн энэ асуудлын талаар “Нэг хүн- Нэг тоосго” аяныг санаачлагч, хувиараа бизнес эрхлэгч С.Дэлгэртэй ярилцлаа. Ц.Сувд-Эрдэнэ мөн С.Дэлгэрийг шалгуулах өргөдлөө цагдаад өгөөд байгаа юм.
-Та Сарнайтай анх яаж холбоо тогтоосон бэ?
-Би Сарнайгаас өмнө Сувд-Эрдэнийг мэдэх болсон, түүний фэйсбүүкийн дагагч нь. Сувд-Эрдэнийг анх Хорлоо эмээд байшин барилаа гэхэд нь мөнгө шилжүүлэхэс эхлээд мэдэх болсон. Удалгүй Хорлоо эмээ байшинтай боллоо, чи мундаг. Монголд ийм сайхан сэтгэлтэй хүн олон байгаасай гээд л дэлгэцийн цаанаас магтаад явлаа. Дараа нь Сувдаа олон айлд гэр барьсан. Би тэр болгонд 10, 20, 50, 60 мянгаар нь шилжүүлсээр байсан. Хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сарын 2-ны өдөр Сарнай гэж ийм сайхан сэтгэлтэй, олон хүүхэд өсгөдөг эмэгтэй байдаг тухай Сувдаагийн постоос олж харлаа.
“Энэ эмэгтэйд гэр барих гэж байна” гэсэн байсан. Сарнайгийн тухай уншаад ямар агуу хүн бэ гээд, би Сарнайд 300 мянган төгрөг шилжүүлсэн. Энэ бүх үйлдлээ буян хийлээ гэж бодож явдаг. Ингээд өнгөрсөн хоёрдугаар сард Сарнайд зургаан ханатай гэр бариад өгчихлөө гэсэн сайхан мэдээг Сувд-Эрдэнийн постоос хараад их баярласан. Сувдаагаа магтаад л, энэ сайхан мэдээг цааш нь түгээгээрэй гээд л байлаа. Би Сувдаагийн царайг огт хараагүй байсан үе л дээ.
-Ц.Сувд-Эрдэнэтэй анх хэзээ уулзсан бэ?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн бямба гаригт манай ресторанд хүлээн авалтын дараа маш их хоол илүү гарсан. Нөгөө хоолоо бүгдийг савлаад, хоёр зөөгч, нэг тогоочоо дагуулаад, чихэр жимс аваад Сарнайгийн гэрт очлоо. Тэр үед Сарнайгийнх Баянхошуунд байсан. Тэгэхэд Сарнай надад зураг үзүүлсэн. Хүүхдүүд хичээлээсээ ирцгээлээ. "Хоол ирсэн юм уу" гээд бөөн баяр. Сувд-Эрдэнэ Сарнайгаа хүүхдийн төвтэй болгож өгөх юм сан гэдэг байсан. Цагаандарь бүсгүйн амьдралыг Сувдаа маш сайхан болгож өгсөн. Би Сувдааг маш их дэмждэг байлаа. Сарнайгийнд хүүхдүүдээ хооллоод, ярьж суухдаа Сарнайгаас “Миний дүүгийн мөнхийн хүсэл юу вэ?” гэсэн асуухад “Мөнхийн хүсэл гэж юу байх вэ.
Гуравдугаар хорооллын дэлгүүрүүдээр хүүхдүүддээ санаа зовохгүйгээр сайхан алхах юм сан” гэдэг байгаа. Тэр өдөр Сарнай надад хүүхдүүдийн бичсэн захиануудыг үзүүлсэн. “Нэг захианд нь биднийг дулаахан гэрт хоолтой, хувцастай байлгадагт баярлалаа, ээж ээ. Танд төрсөн өдрийн мэнд хүргэе” гэсэн байсан. Төрсөн өдөр нь хэзээ болсон юм бэ? гэсэн чинь дөрөвдүгээр сарын 15-нд болно. Миний хүүхдүүд ээждээ баяр хүргэж байгаа нь энэ гэсэн. Миний төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 16-ны өдөр болдог. Би ресторандаа найзуудаа дуудаад шоудахын дээдээр шоуддаг байхгүй юү. Би Сарнайд “Маргааш нөгөөдрөөс эгч нь чамайг гуравдугаар хорооллоор явуулж үзүүлнэ ээ” гэж хэлээд гарсан.
Сарнай хог дээр гаргасан хүүхдүүдийг гэртээ авчирч, хооллодог сайхан сэтгэлтэй бүсгүй. Энэ чинь асрамжийн төв биш, эсгий гэртэй жирийн айл.
Тэр өдрөөс хойш миний сэтгэлээс Сарнай, тэр хүүхдүүд гарахгүй байсан. Тийм учраас би Сувдааг дэмжье гээд Сувдаа руу утасдсан. “Эгч нь Сарнайгийн төрсөн өдрийг тэмдэглэж, сюрприз барина. Сарнайг гуравдугаар хороолол явъя гэж гэрээс нь авч гараад, гоёодохъё” гэлээ. Ингээд Сарнайг гуравдугаар хорооллын дэлгүүр, Их дэлгүүрээр оруулаад төрсөн өдрөөр нь өмсөх гоёл, үсчин, гоо сайханд орууллаа, хумсыг нь засууллаа. Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Сарнайгийнхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ. 31 хүүхэд нь ирлээ.
Хүүхдүүдийн ээжүүдийг гоё хувцсаа өмсөөд ир гэж дуудсан, ирцгээсэн. Ингээд 40-өөд хүүхэдтэй, ээжүүдтэй нь төрсөн өдөр тэмдэглэж, цадтал нь хооллосон. Найзууддаа “Би энэ жил төрсөн өдрөөрөө бэлэг авахгүй, мөнгө авна, төрсөн өдрөө 15-ны өдөр хийнэ" гэлээ. Ганц нэг найздаа маргааш “Нэг хүн- нэг тоосго” аян эхлэх гэж байна. Наад мөнгө чинь тэр чигээрээ аяны хандив болж, Сарнайд очих юм гэж хэлсэн.
Сарнайг гоё болгоход салонтой найзууд маань бас тусалсан. Зарим найз маань аяны хайрцаг бэлтгэх гэх мэтээр бүгдээрээ л ажилтай. Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр “Наран” ресторанд “Нэг хүн- нэг тоосго” аян эхлэхэд манай нэг найз МҮОНТ-ийг дуудсан байсан. Тэр өдрийн “Цагийн хүрд”-ийн мэдээгээр Сарнай ээжийн төрсөн өдрийг тэмдэглэлээ. Нэг хүн- нэг тоосго аян эхэллээ гэж Монгол орон даяар зарласан байдаг. Телевизийн дэлгэцэн доогуур нь “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн дансны дугаарыг явуулсан.
ХОТЫН ДАРГА С.БАТБОЛД М.САРНАЙД ЭРҮҮЛ, ТЭГШХЭН ГАЗАР ӨГСӨН
-“Итгэл сэтгэлийн гүүр” санг Ц.Сувд-Эрдэнэ тэргүүлдэг үү?
-Тийм ээ. Тэрнээс өмнө Сувдаа гэдэг бүсгүй “Сарнайд нэг төв бариад өгчих юмсан” гэдэг яриатай л байсан. Тэр ажлыг нь дэмжиж, хүч өгнө. Эгчийнх нь таньдаг эрх бүхий ямар хүмүүс байна тэр хүмүүсийн хувь нэмрийг оруулна, тэднийг хөдөлгөж өгье. Би та нарын хамтрагч биш. Энэ ажлаа цааш нь чи аваад яваарай гэж хэлж байлаа. Төрсөн өдөрт олон хүн ирсэн, янзын гоё төрсөн өдөр боллоо. Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Худалдаа хөгжлийн банкинд нээсэн хандивын дансанд, 529 мянга 500 төгрөг цугларсан байсан. Ганцхан цагийн дотор, энэ чинь найзуудын төрсөн өдрийн бэлэг шүү дээ. Сарнайгаа хүүхдүүдтэй нь явуулчихаад, хэн хэн хэдэн төгрөг өгсөн бэ.
Бэлэн мөнгөнөөс гадна гурил, будаа, хөлдөөгч гэх мэт зүйлсээ бүгдийг нь дэвтэр нээгээд бичлээ. Ирээдүйд хэдүүлээ нэг пэйж хуудастай болно гэж ярилцаад, баримтаа үлдээж байгаа нь энэ. Сарнайгийнх хөлдөөгчтэй болсон юм чинь махаа нөөцөлж болно. Сарнай “Дээгий эгч ээ, мах үнэтэй. Сайхан цэвэрлэсэн цувдай болно. Манай хүүхдүүд ч, би ч дуртай” гэсэн. Би ажлаасаа гурил, будаа, замаараа цувдайг нь аваад төрсөн өдрөөрөө энэ хүүхдүүд дээр очсон.
Очоод Сарнайд Сувдаагийн шав тавьсан газрыг үзье гэлээ. Гэрийнх нь ардхан талд жалганы хажууд ганц л байшин барих зайтай, хүүхэд тоглох талбайгүй жижигхэн газар байсан. “100 хүүхдийн өргөө барих гэж ард түмний хөрөнгийг босгох гэж байна шүү дээ. Хүүхэд тоглох талбай хэрэгтэй. Хогийн цэгийн хажууд барихгүй, эрүүл агаарт гаргая. Монгол улс газар нутгаар дутаа юу. Хотын даргад хандъя, газар өгөөч гэж гуйя” гэсэн. Ингээд С.Батболд дарга Сарнайгийн нэр дээр Биокомбинатад эрүүл тэгшхэн, зургаан айлын газар өгсөн.
-Сарнайгийнх яагаад Биокомбинат руу нүүх болсон бэ?
-Баянхошуунд байхад тэр хавийнх нь одоо Сувд-Эрдэнийн Баримт 1, 2, 3 гэж цацаад байгаа архи уудаг авгайчууд “Танайд яасан их хүн ирдэг юм. Яасан их бэлэг өгдөг юм. Архи өг, мөнгө өг” гээд амар байлгадаггүй. Тиймээс хотын даргын өгсөн газрынхаа ойролцоо тэгш, эрүүл хөрстэй нэг айлын хашаанд түр буусан. Тэр айл “Ийм сайхан сэтгэлтэй эмэгтэйг үнэ төлбөргүй буулгана” гээд түрээсийн мөнгө аваагүй. Энд баяр наадмын өмнөхөн ирсэн.
-Өнгөрсөн ням гаригт Сарнайгийнхаас хоёр хүүхдийг хүчээр авч явлаа шүү дээ?
-Тэр өдөр би цагдаад бичиг баримт бүрдүүлэх өгөх ажилтай явж байтал Сарнай “Манайд хүүхдүүдийн ээжүүд, Хүүхэд хамгааллын төвийнхөнтэй ирээд хүүхдүүдийг авч явах гэж байна” гэж утсаар ярихад нь “Өгөөд явуул, миний дүүгийн ачаалал багасна” гэлээ. Тэгсэн Тэмүүлэнг авч явах гэж байна шүү дээ? гээд уйлаад эхэлсэн. Тэгэхээр нь би Хүүхдийн тусламжийн утас 108 руу залгаж, хаягийг нь заагаад, давхар цагдаад мэдэгдээрэй гэж мэдээлэл өгсөн.
Сонгинохайрхан дүүргийн хорооных нь цагдаа очоод, “Явахгүй гэсэн хүүхдийг битгий хүчээр ав, явна гэж байгааг нь аваад яв” гэж зохицуулалт хийсэн байна лээ. Тэмүүлэн юу ч хэлэхгүй учир тэврүүлсэн л бол явна.
Ашгүй, Сонгинохайрхан дүүргийн хорооных нь цагдаа очоод, “Явахгүй гэсэн хүүхдийг битгий хүчээр ав, явна гэж байгааг нь аваад яв” гэж зохицуулалт хийсэн байна лээ. Тэмүүлэн юу ч хэлэхгүй учир тэврүүлсэн л бол явна. Түвшинбаяр намайг үлдээгээч гэж машин дотроос уйлахад нь Жавхлан очиж татаж чангаасаар авсан байгаа юм. Маргааш өглөө нь намайг очиход хүүхдүүд “Дэлгэр эгч ээ, та өнөөдөр битгий яваарай. Хүмүүс ирээд биднийг ээж, аавд өгнө гэсэн. Бид нар явмааргүй байна” гэцгээж байсан. Яагаад ээж, аавдаа очихгүй гэж, оч л доо гэхэд “Үгүй” гээд уйлаад эхэлж байгаа юм.
-Тэмүүлэн анх Сарнайгийнд хэзээ ирсэн бэ?
-Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Тэмүүлэн ирсэн. Зургаан сартай атлаа 3.9 кг жинтэй өсөлт нь зогссон хүүхэд байсан. Би Сарнайд “Жинг нь үз, эрүүл мэндийг нь үзүүл. Ямар хүүхэд хүлээж авсан баримтаа үлдээ” гэж хэлсэн. Би тэр үед Тэмүүлэнгийн аавтай холбогдох гээд чадаагүй, эмээтэй нь утсаар ярьсан. Эмээ Дударигаас нь хүүхдийн бичиг баримтыг асуулаа. Хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтэрт бичсэнээр энэ хүүхэд есдүгээр сарын 15-ны өдөр төрсөн, харахад хоёр сартай хүүхэд шиг боловч долоон сартай хүүхэд байсан.
Яагаад хүүхдээ өгөх болсныг эмээгээс нь асуухад, “Хүүгийн ээж үхвэл үхэг гээд тоохгүй байгаа” гэлээ. Тэмүүлэнгийн ээжийг Чука гэдэг хүүхэн байдаг гэсэн. Ээжийнх нь авга эгч, “Наадах чинь бузрын хүүхэн байгаа юм. Эхний хүүхдээ хоёр сартайд нь согтуу мөөмөөрөө дараад алсан. Дараагийн хүүхэд нь бас хэдхэн сартайдаа тураалд орж, нас барсан. Тэмүүлэн чинь хүн болох гэж ядаж байгаа амьтан. Наадах чинь Сарнайд л очих ёстой хүүхэд. Сарнай хүүг авсанд их баяртай байна” гэж хэлсэн бичлэг надад бий.
-Энэ хүүхдийг ээжид нь өгч болохгүй. Хаана байгаа талаар Та бүхэнд мэдээлэл өгсөн үү?
-Хүүг согтуу ээжид нь өгөөгүй. Сурагласаар байгаад өчигдөр Хүүхэд хамгааллын төвд байгааг олж мэдлээ. Өнөөдөр Хүүхдийн сувилал руу хүргэнэ гэсэн. Би өчигдөр Тэмүүлэнгийн тэжээлийг нь аваачиж өгсөн.
-М.Сарнайг тэд ямар ч зөвшөөрөлгүй, хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэж буруутгаад байна?
-Сарнайд хаанаас бичиг баримт байх вэ дээ. Сарнай хог дээр гаргасан хүүхдүүдийг гэртээ авчирч, хооллодог сайхан сэтгэлтэй бүсгүй. Энэ чинь асрамжийн төв биш, эсгий гэртэй жирийн айл. Бид асрамжийн төвийг удахгүй барих гэж байна. С.Батболд дарга газрын зөвшөөрөл өгсний дараа би “Дарга аа, Танд баярлалаа. Бид нар ард түмнийхээ хөрөнгөөр асрамжийн төв барина. Барьсны дараа Танаас гуйх юм байгаа. Асрамжийн төвийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах, урсгал зардал өгөх үү гэж асуухад "Болно" гэсэн шүү.
-“Их нигүүлсэхүй” төрийн бус байгууллагын дансанд хэдэн төгрөг цуглараад байна вэ?
-Их нигүүлсэхүй төрийн бус байууллага дансгүй. Яагаад гэвэл “Итгэл сэтгэлийн гүүр” сан нүүрээ буруулж эхэлсэн. Долоодугаар сарын 31-ний даваа гаригт бид асрамжийн төвийнхөө шав тавина. Сувдаа, хандив өргөнө гэсэн бүх компаниа дуудъя, бидэнд хандив өргөнө гэсэн миний мэдэхгүй, чиний мэдэх бүх хүмүүстээ хэлээрэй. Миний мэдэж байгаа дөрвөн компани бий. Тэдэнд хэлсэн, ирж оролцоно гэсэн гэлээ. Сувдаа нэг л ёозгүй, “Миний бие өвдөөд байна. Очиж чадахгүй байж магадгүй” гэв.
Тэгэхэд нь юу ч санасангүй “Миний дүү биеэ бодоорой, дуслаа сайн хийлгээд, хамгийн чухал ажил дээрээ чи ирэлгүй болохгүй” гэлээ. Сувд-Эрдэнэ ирээгүй. Даваа гарагт шав тавиад, лхагва гарагт нь газраа тэгшлүүллээ. Тэгсэн тэр өдрийн 18.00 цагт Ц.Сувд-Эрдэнэ “Сарнай хүүхдийн төв барих ажлыг албан ёсоор зогсоосныг мэдэгдэж байна” гэдэг юм байна. Би Сувдаад “Чи залуу хүн, энэ ажлаа цааш нь чи авч явна, би оролцохгүй” гэж байнга хэлдэг байлаа.
ХҮНД ТУС ХҮРГЭСЭН БОЛ ХАРИУ НЭХЭХ ЁСГҮЙ
-Таны бодлоор Ц.Сувд-Эрдэнэ яагаад зорилгоо умартаж, нүүрээ буруулах болов?
-Газар нь Сарнайгийнх. Сувд-Эрдэнэ газраа “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн нэр дээр авъя гэж уурласан. Газар нь Сарнайгийнх юм бол “Итгэл сэтгэлийн гүүр” ямар ч хэрэггүй болж байна гэх ухааны асуудал гарсан шүү. Энэ чинь Сарнайгийн, Дэлгэрийн ч юм биш, Монголын хүүхдүүдийн өмч, чи нэг л дүрэм ойлгохгүй байна даа гэж хэлж байлаа. Сувдаа нэгэнт санаагаа ойлгуулсан учир ажлаа явуулахын тулд өөр ТББ байгуулж, хууль ёсны дагуу ажиллах шаардлага гарлаа. Ингээд “Их нигүүлсэхүй” ТББ байгуулахаас аргагүй болж, материалаа өгсөн.
Өнөөдөр /өнгөрсөн даваа гаригт/ бичиг баримт нь гарсан байх. Ингээд би хүссэн, хүсээгүй ТББ-ын тэргүүн болчихдог юм байна. Манай ТУЗ-ийн гишүүнд өмгөөлөгч Өнөржаргал, эмч Алимаа, хувиараа бизнес эрхлэгч Баасанжаргал гэж бүсгүйчүүд, дуучин Т.Дэлгэрмөрөн нар багтсан. Энэ хүмүүст би санал тавьсан. Бүгд хүүхдийн төлөө ажиллалгүй яахав гэж зөвшөөрсөн. Ингээд бид нар хуулийн дагуу ТУЗ-ийн анхны хурлаа хийлээ. “Их нигүүлсэхүй” ТББ ийм түүхтэй байгуулагдсан. Энэ ажлыг би хийнэ, Сарнай хүүхдүүдтэйгээ байртай болно. Энэ л миний гол зорилго.
-Тэгэхээр иргэдийн хандивыг Итгэл сэтгэлийн гүүрээс Их нигүүлсэхүй рүү шилжүүлнэ гэсэн үг үү?
-Сувдаа мөнгөө оруулахгүй, нэг л сонин байлаа. Надад хардлага төрөх олон шалтгаан байсан. Би Германд 17 жил амьдарсан. Миний хоёр хүүхэд Герман, Унгарт байдаг. Энэ аяныг эхлүүлснийг миний найз нөхөд, Европт амьдардаг олон монголчууд дэмжиж, “Бид мөнгө цуглуулсан, хандив явуулсан шүү, Дээгий эгч ээ. Сувд-Эрдэнэ гэдэг эмэгтэйд өгсөн. 14 хонож байна. Та дансны хуулгаа аваад "Испанийн хэдээс явуулав" гэсэн бичигний зургийг дараад явуулчих. Бусдадаа харуулъя” гэж байгаа юм. Франц, Австри, Испани, Итали, Бельги, Голланд, Германаас ч хандив ирсэн. Сая манай “Нэг хүн нэг тоосго” аяны хайрцаг “Харанга”-ын Чукагийн Европ дахь аялан тоглолтыг дагаад явсан. Тэр хайрцаг удахгүй ирнэ.
Сая манай “Нэг хүн нэг тоосго” аяны хайрцаг “Харанга”-ын Чукагийн Европ дахь аялан тоглолтыг дагаад явсан. Тэр хайрцаг удахгүй ирнэ.
Сувдаад “Миний дүү Испаниас ирсэн мөнгө 14 хоночихлоо хий л дээ, хандив өргөсөн хүмүүст баримтаа үзүүлмээр байна” гэсэн чинь “Талыг нь үрчихсэн, гүйцээгээд хийе” гэдэг байгаа. “Энэ чинь юу болж байна аа, эндээс нэг ч тоосгоны мөнгө алга болох ёсгүй” гэж хэлсэн. Би Германд олон жил амьдарсан, герман зантай нэг цент тооцдог, хэцүү хүн шүү дээ. Монголдоо ирээд дөрвөн жил л болж байна. Урд нь Сувдаагийн тэргүүлдэг “Итгэл сэтгэлийн гүүр” санд орсон хандивын мөнгөнд хэн ч хяналт тавьж байгаагүй.
“Уучлаарай, Сувдаа. Би хяналт тавина” гэж хэлсэн. Би анх Сарнайг харсан, энэ аяныг эхлүүлснээс хойш хэчнээн төгрөг хувийнхаа халааснаас гаргаж, юунд зарцуулснаа бичиж байгаа. 20 цувдай, нэг шуудай гурил авсан ч мөнгө шүү дээ. Наадмаар хонь гаргаж ид гэж хонины мөнгө өгөх жишээтэй. Энэ бүхэн мөнгө байдаг боловч би тоосгоны мөнгөнөөс хонь аваагүй, ундаа цуглуулаагүй. Би бизнес эрхэлж байгаа хүн учир энэ зэргийн зардалд хотойхгүй. Манай хүүхдүүд наадмаар ширээн дээрээ чихэр жимс өрчихсөн, шинэ хонины шөл, хорхог идэж баярлацгаасан. Давхар шинэ газарт ирсэн баяраа тэмдэглэсэн шүү.
-Ц.Сувд-Эрдэнэ Сарнайг ямар үндэслэлээр шүүхэд өгснөө Танд хэлэв үү?
-“Сарнай хүүхдээр бизнес хийдэг муу хүн. Дэлгэр эгч ээ, би тантай мөнгөний талаар маргаагүй. Та Сарнайг мэдэхгүй байна” гэж хэлсэн. Сарнай ямар агуу ээж вэ гэдгийг өнгөрсөн хугацаанд би мэдсэн. 12 жил хүний хүүхдүүдийг хооллож, авч явна гэдэг мөнгөний шуналтай хүний хийдэг ажил биш.
-Нэг хүн нэг тоосго аяны хандивын дансанд хэдий хэрийн мөнгө цуглаад байна вэ?
-Наймдугаар сарын 9-ний өдрийн байдлаар 46 сая төгрөг цуглараад байна.
-Таныг хандивын мөнгөнөөс завшсан гэсэн ойлголттой хүмүүс нэлээд байна. Жүжигчин Баатархүүг хорт хавдраар өвдөөд байхад нь Германд эмчлүүлсэн гэж бас дуулсан. Таны талаар хэн ч мэдэхгүй байгаа. Та чухам хэн бэ?
-Би хороололд байдаг “Наран” рестораныг ажиллуулдаг жирийн эмэгтэй. Баатархүү эрүүл саруул болсон нь чухал болохоос, хэн түүнд тусалсан нь чухал биш. Тийм учраас би зургаан жилийн хугацаанд энэ талаар огт яриагүй. Харин Сарнайд, энэ хүүхдүүдийн төлөө чин сэтгэл гарган ажиллаж байгааг минь харлуулж, намайг олон нийтэд буруугаар ойлгуулж байгаа учир, бас сэтгүүлч надаас асуусан учир хэлж байгаа юм шүү. Хошин шогийн жүжигчид Германд тоглолтоор явж байхад жүжигчин Баатархүү хорт хавдраар оношлуулаад, эмчлүүлэхээр үлдсэн. Баатархүүгийн эмчилгээний бүх зардлыг би данснаасаа гаргаж хорт хавдрыг нь эмчлүүлсэн, 45 хоног эмнэлэгт сахисан.
Дараа нь хандивын тоглолт болж, Монголоос эмчилгэний тал мөнгө ирсэн. Үлдэгдэл мөнгөний тухай би юу ч ярьдаггүй. Би мөнгөнд тийм дуртай хүн биш. Дараа нь Баатархүү “Таныг “Тв-9” телевизийн “Энэ цагийн эгэл баатар” нэвтрүүлэгт орж, ярилцлага өгөөч” гэж асууж байна гэж хэлсэн. Би нэвтрүүлэгт орохгүй ээ. Хүнд буян хийсэн бол хариу нэхэх ёсгүй. Надад ямар ч баатар цол хэрэггүй гэсэн. Нэг сонин юм байдаг. Миний Сарнайгийнд өнгөрсөн хавар анх очсон, зургаан жилийн өмнө Баатархүүг эмчлүүлээд “Чингис хаан” нисэх буудалд гэр бүл, найз нөхдөд нь хүлээлгэж өгсөн өдөр хоёулаа дөрөвдүгээр сарын 8-ны өдөр таарсан. Баатархүү одоо сайн байгаа, өчигдөрхөн надтай холбогдсон.
-Ц.Сувд-Эрдэнэ өргөдөлдөө С.Дэлгэрийг шалгуул гэсэн байна лээ?
-Тийм ээ. Тиймээс би өнөөдрийн байдлаар хандивын дансны хуулгаас эхлээд, шаардлагатай материалуудыг нь бүрдүүлээд өгсөн. Хандивын дансанд 46 сая төгрөг ороод байна. Сувдааг ташаа мэдээлэл хийснээс хойш хүмүүс эргэлзэж, хандив бараг зогсоод байлаа. Харин сүүлийн өдрүүдэд иргэд үнэн учрыг нь мэдээд, хандивын аян маань эргээд сэргэлээ. Сувдаагийн хийсэн хар пиарын ачаар сүүлийн хоёрхон өдрийн дотор 5, 10, 20, 50 мянгаар, нэг хүн бүр 1 сая төгрөг шилжүүлсэн байна. Сайхан сэтгэлт ард түмэндаа талархаж байна. Энэ мэтээр нэмэгдсээр таван сая төгрөг цугларчээ. Хандивын мөнгийг юунд зарцуулснаа би "Нэг хүн- Нэг тоосго" фэйсбүүк хуудсаараа дамжуулан тогтмол мэдээлсээр байх болно.
-Таныг хандивын мөнгөөр өрөө төлсөн гэх мэдээлэл байна?
-Би Монгол Улсад ямар ч өр зээлгүй. Ямар сайндаа л манай нөхөр “Чи наад ажлаа Сарнай, Сувдаад нь даалгаад орхи, зүгээр бизнесээ хийгээд яв” гэдэг. “Үгүй, нэгэнт эхэлсэн. Би дуусгана” гээд л зөрөөд зүтгээд байгаа. Эцсийн бүлэгт би хүүхдийн төв барих гэж байна шүү дээ. Энэ бол хүүхдэд зориулсан суварга юм.