Нийслэл хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг цөөхөн талбайн нэг болох бидний хэлж заншсанаар "Улсын их дэлгүүр"-ийн өмнөх фонтаны орчимд хотын захиргаанаас газар доорх байгууламж барихаар шийдвэрлэсэн бөгөөд үүнийг нь иргэд хууль бусаар худалдааны төв барих гэж байгаа хэмээн үзэж хөдөлгөөн өрнүүлэн тэмцэж эхлээд байгаа билээ.
Фонтанаа аварья хөдөлгөөний зүгээс бүтэн сайны өдөр 12 цагаас Битлзийн талбайд олон нийтийн талбайг хамгаалахад залуусын оролцоог дэмжсэн "Ирээдүйгээ Эерэгээр Өөрчлөе" өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.
Энэхүү арга хэмжээг дэмжин MAGNOLIAN, BAZO, KRIS SCHROEDER гэх мэт залуу уран бүтээлчид ирж оролцон уран бүтээлээ олон нийтэд толилуулах юм.
Ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүлж хамгаалах зорилготой тул боломжоороо цэцэг ногоотой болон ногоон өнгийн хувцас өмсөж нэгдээрээй гэж зохион байгуулагчид урилаж байлаа.