2014 онд 1.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт авч, үйл ажиллагаа нь тогтворжсон гоо сайхны бүтээгдэхүүн борлуулагч компани болох Birchbox-ыг үүсгэн байгуулагчдын нэг Молле Ченийн нийтлэлийг хүргэж байна.
Birchbox хэрэглэгчийн сонирхож буй гоо сайхны бүтээгдэхүүний дээжийг шуудангаар явуулж, захиалах хүсэлт гаргавал 50 хувь хүртэлх урамшуулал олгодог цахим захиалгын үйлчилгээ эрхэлдэг.
Тус компани Их Британи, Франц, Испани, АНУ-д сүлжээтэй, 800 гаруй гоо сайхны бүтээгдэхүүн нийлүүлэгчтэй хамтардаг, амжилттай гарааны бизнес болжээ.
Катиа, Хейли хоёр 2009 оны сүүлээр анх Birchbox-ыг байгуулахаар шийдэж, 2010 оны хавар анхны хувилбараа гаргасан юм. Надад тэдний санаа ялангуяа тэр хоёр бүр ч их таалагдсан учраас намайг хүлээн зөвшөөрөх хүртэл нь үнэгүй ажиллахыг хүслээ.
Хэрвээ компани байгуулж байгаа бол үүсгэн байгуулагч ч бай, анхны ажилтан ч байсан хамаагүй таны хамгийн сүүлд төсөөлөх зүйл компаниа орхих юм. Хамгийн эцсийнх нь. Хувийн санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэх вэ, цахим шуудангуудад хэрхэн хариулах вэ, веб сайт дээрх түгээмэл асуултуудыг хэрхэн ялгах вэ, хогийн сав дүүрэхээр гаргаж хаях уу /танаас өөр хийх хүн байхгүй шүү дээ/, гэх мэт олон асуудал байх бөгөөд компаниа орхино гэж та огтхон ч төсөөлөхгүй.
Угаасаа яаж ч чадах билээ? Анх хаалгаар орж ирэхдээ л бүх ирээдүйгээ төсөөлж, хаашаа чиглүүлэхээ бодно гээд ажил их шүү дээ.
Хэрвээ брэнд үүсгэх гэж байгаа л бол бүхнээ зориулах хэрэгтэй. Хэрхэн бүтээж, хэрхэн таниулж, хэрхэн бүтээгдэхүүн гаргаж, хэрхэн холбоо үүсгэж, хэрхэн хэрэглэгчдэд таалагдах вэ гээд бүхнийг шийдэх шаардлага тулгарна.
Бүтээгээд, шийдээд л явсаар нэг мэдэхэд тэс өөр ертөнцийг бүтээснээ ойлгоно. Бүтээж, хийж байсан бүхэн чинь өөрчлөгдсөөр энд хүрсэн гэсэн үг. Яг энэ мөчид л хамтрагчид чинь чамд тохирохгүй байсан гэдгийг ойлгож болох юм. Миний хувьд яг л тийм зүйл тохиолдсон.

Бид зуны турш хурдацтай хөгжүүлэхээр шаргуу ажиллаж, түүнийгээ үргэлжлүүлсээр байлаа. Гарааны бизнесийн хувьд эхэндээ бараг л бүхнийг хийх шаардлагатай байдаг.
Би маркетингийн текстүүдээ бичиж, дүрс бичлэгт тоглож, бүтээгдэхүүнээ туршиж, бүр оффисынхоо хүнсийг цуглуулдаг байлаа. Компани өсөж томрохын хэрээр би дээрх ажлыг хийх хүмүүсийг хөлсөлж, хамтрагч байгууллагуудтай болсон юм.
Ингээд зургаан жил өнгөрөхөд надад нэг л өөр мэдрэмж төрөх болов. Ажил хэцүү болсон гэж хэлэхгүй. Угаасаа анх ажиллаж эхлэхэд тийм байсан, тэр нь ч надад таалагддаг байв.
Үүсгэн байгуулагчийн хувьд гайхалтай хүмүүсийг ажилд авч, өөрийн төсөөллөө хуваалцаж, мэддэг бүхнээ заах нь миний үүрэг бөгөөд тэр эрчээ хадгалахад нь ажилчдадаа туслах ёстой.
Харин зургаан жилийн дараа би өөрөөрөө бахархах хэмжээний брэнд бүтээж, дуу хоолойг нь бусдад таниулж чаджээ. Өдөр бүр би брэндээ илүү хүчирхэг болгохоор ажиллаж байлаа.
Эхэндээ төсөөлж чадахааргүй байсан амжилтдаа хүрсэн юм. Гэхдээ би шинийг бүтээх болон одоо байгаа зүйлийнхээ тогтвортой байдлыг хангах хоёр сонголтын хооронд гацжээ.
Энэ мэдрэмжээ үл тоомсорлосоор хэдэн сарыг үдлээ. Магадгүй би зүгээр л шантарч байна гэж бодов.
Гэтэл үнэн хэрэгтээ Birchbox ч, би ч өөрчлөгдсөн байж. Бүтээн байгуулахад нь гар бие оролцож явсан компани маань эрч хүчтэй, сонирхолтой болжээ. Харин би л өөр зүйлийг хүсэж байсан аж.
Анх нэгдэж байсан үеэсээ ч илүү би компанидаа хайртай болсон бөгөөд одоо илүү сонирхолтой, илүү хөрөнгөтэй компани болсон байна. Өдөр тутам өөрчлөгдөж байгаа манай компани эмэгтэйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авах арга барилыг өөрчилж чадсан.
Харин миний хувьд эндээс явах цаг минь болсон байв. Үүсгэн байгуулагчийн хувьд гайхалтай хүмүүсийг ажилд авч, өөрийн төсөөллөө хуваалцаж, мэддэг бүхнээ заах нь миний үүрэг бөгөөд тэр эрчээ хадгалахад нь ажилчдадаа туслах ёстой.
Ингээд л эцэст нь би хэзээ ч төсөөлж, бодож байгаагүй зүйлээ хийхээр болсон юм. Компаниа орхих. Миний төсөөлж байснаас ч хэцүү байсан хэдий ч хамгийн зөв сонголт энэ байв.
Би Birchbox-ыг бүтээсэндээ бахархдаг. Хейли, Катиа хоёртой хамт ажиллаж байсандаа, багийнхантайгаа өнгөрүүлсэн мөч бүхэндээ баяртай байдаг. Тиймээс би зөвлөхийн хувиар, тэргүүлэгчийн хувиар мэдээж хэрэг үйлчлүүлэгчийн хувиар харилцаагаа хадгалсан хэвээр байна.
Харин одоо яах вэ? Би эндээс сурсан бүхнээ ашиглан цоо шинийг бүтээх их аянд гарах гэж буйдаа баяртай байна. Хамгийн гол нь: Дараагийнх нь юу байх бол?