УИД-ийн өмнөх талбайд зуны орой хүүхдүүд тоглож наадан, томчууд налайн суудаг байсан цаг саяхан. Харин одоо тийм боломжгүй болсон. "Газар доорх байгууламж барьж, худалдааны төв болгоно" гэсний дагуу фонтаны орчмыг буулгаад байгаа билээ. Шөнийн цагаар хулгай мэт эхэлсэн энэ үйл ажиллагаа тухайн газарт амьдарч байгаа иргэдийн дургүйцлийг төрүүлэн, эсэргүүцэлтэй тулгарсан тул одоогоор барилгын үйл ажиллагааг зогсоогоод байна. "Алтан ордон барихаар байсан ч иргэдээс асуух ёстой биз дээ" гэх иргэн ч байлаа.
Харин хот "бид сайхан зүйл хийнэ" гэж байна. Гэвч Сэлбэ голын тохижилт, Багшийн дээдийн нүхэн гарц, Хархорины гүүрэн гарц, Барилгачдын талбайн бүтээн байгуулалт гээд бүтэлгүй бүхэн нь иргэдийн итгэлийг нэгэнт хөсөрдүүлжээ. Тиймээс тэд эсэргүүцэж байна. Одоогийн нөхцөл байдал нь нэг иймэрхүү л харагдана.
2017.08.10-ны өдөр. 15.00 цаг