Хятад Улс дэлхийн түүхэнд анх удаа замаас хулгайлах, хакердах боломжгүй дохиог алсын зайд илгээлээ. Дэлхийн тойрог замд ажиллаж буй Long March 2D квант хиймэл дагуул ийнхүү кодчиллын шинэ эринийг эхлүүлжээ.
Өнгөрсөн жилийн наймдугаар сард Хятад Улс дэлхийн анхны квант харилцаа холбооны хиймэл дагуулыг хөөргөж байсан юм. “Квант шинжлэх ухааны хиймэл дагуул” тайлах боломжгүй код бүхий мэдээллийг сансраас дэлхий рүү дамжуулах зорилготой.
Тэгвэл сансрын хэмжээний Квант туршилт төслийн баг сансраас дэлхий рүү квант дохио дамжуулсан нь өмнөх ямар ч туршилтаас илүү хол зайд амжилттай дамжуулсан тохиолдол юм.
Багийн удирдагч Пан Жианвей “Энэ технологийн тусламжтайгаар бид ямар ч эрсдэлгүйгээр утасны дуудлага хийж, их хэмжээний банкны мэдээллийг дамжуулж чадна” гэжээ.
Энэ хиймэл дагуул дэлхийн анхны тив дамнасан квант харилцаа холбооны хиймэл дагуул болох боломжтой бөгөөд БНХАУ 2030 он гэхэд дэлхийн хэрэгцээг хангана гэж төлөвлөж байна.
Илүү үр ашигтай, илүү хүчирхэг супер компьютерын шинэ эрин үеийг бий болгоход квант технологи нэн шаардлагатай гэж БНХАУ үзэж байгаа бөгөөд тэр хэрээр их хэмжээний хөрөнгө зарцуулдаг болжээ.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хятадын таван жилийн төлөвлөгөөнд квант технологи стратегийн чухал ач холбогдолтой зүйл гэж тодорхойлсоор ирсэн. АНУ ойролцоогоор жилд 200 сая ам.долларыг квант технологийн судалгаанд зарцуулж байхад БНХАУ зөвхөн 2015 онд 101 тэрбум ам. доллар зарцуулжээ.